Нийгэм мэдээ
"Мортал Комбат" видео тоглоомын Синделийн дүрийг монгол бүсгүй бүтээжээ

Дэлхийд алдартай "Mortal Kombat 1 - Rulers of Outworld" тоглоомын Синделийн дүрд монгол бүсгүй тогложээ.
АНУ-д ажиллаж амьдардаг монгол модель Д.Дарь энэхүү тоглоомын дүрийг бүтээснээ өөрийн цахим хуудсандаа зарлажээ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард энэ тоглоомын дүрд "нүүрээ уншуулан, дүрд орох ажил эхэлсэн байна.
Мортал комбат тоглоом хамгийн анх 1992 онд олны хүртээл болж байв. Харин хамгийн сүүлийн хувилбар болох 12 дахь загвар нь өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд тоглоом сонирхогчдын гарт очсон.
Монгол бүсгүйн дүр бүтээсэн Синдел нь Мортал комбат тоглоомын гурав дахь загвараас хойш эргэн ирсэн дүр аж. Эл дүр нь Эдениагийн хатан бөгөөд тус тоглоомын гол дүрийн нэг Китана гүнжийн ээж юм.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГАЙХАЛТАЙ МОНГОЛЧУУД
Монголчууд мундаг шүү дээ . Сайн юманд монголчууд муу юманд ч монголчууд явж байх юм
Монголчууд мундаг шүү дээ . Сайн юманд монголчууд муу юманд ч монголчууд явж байх юм
Монгол бүсгүй дүрийг нь бүтээсэн Синдел нь гэж хэлээч. Логикгүй, эх хэлээ сайн мэдэхгүй сэтгүүлч нэртэй тэнэгүүд .......
За манай ямар хулгайчийн охин бэ ингэхэд?
Za odoo zailaa