Нийгэм мэдээ

Салхит өртөөнд ачааны хоёр зүтгүүр мөргөлджээ

Өнгөрсөн шөнө \2024.02.08\ Салхит өртөөнд ачааны галт тэрэгний хоёр зүтгүүр мөргөлдсөн осол гарчээ. Үүнээс болж Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн суудлын вагон замдаа саатаж, хуваарийн дагуу зорчоогүй байна.

Өчигдөр орой 20:00 цагт Улаанбаатараас хөдөлсөн суудлын вагон өглөөний 07:00 цагийн үед Дархан оржээ.

Энэ талаар УБТЗ-аас тодруулахад "Замд гарсан ослоос болж Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн вагон түр саатсан. Шөнийн 03:00 цагаас явж эхэлсэн бөгөөд одоо Дархан хот өнгөрч явна. Хүмүүс бэртсэн гэмтсэн ямар нэг асуудал гараагүй. Одоо ямар ч вагон асуудалгүй хэвийн ажиллаж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Бямбацогтыг чөлөөл

Зочин
Зочин
Reply to  zochin

Бямбацогт ямар хамаа бна тэр өртөөний холбогдох хүмүүс л хариуцлага хүлээнэ, хөөрөхөө хөөсөрөхө больж, юун дээр улстөржих вэ гэдгээ мэддэг бай

иргэн
иргэн

хос зам тавьчихвал болохоор, үүнд заавал оросыг татан оролцуулах хэрэг үгүй, харин хувийн хэвшлийг оруулбал таарна, тэгвэл ингэж хоорондоо мөргөлдөөд байх асуудал ТЭГ болно. Тэгээд ч вагон тээвэр 4 дахин нэмэгдэх болно.

Зочин
Зочин

Салхитын талаар та нарт байнга л сануулдаг ш дээ.Маш хариуцлагагүй газар.

Back to top button