Илон Маскийн “SpaceX” компанид 2014 оноос хойш 600 ажлын байрны бэртэл гарчээ

“Reuters агентлаг засгийн газрын бүртгэлийг шалгаж үзсэний дараа Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанид 2014 оноос хойш 600 ажлын байрны гэмтэл бэртэл гарсныг илрүүлжээ.
Мөн АНУ-ын ажлын аюулгүй байдлын албаны хүмүүс энэ сард ажилтан нь бэртсэн явдлыг шалгасны эцэст “SpaceX” компанид 6 мянган ам.долларын торгууль оногдуулсан байна.

Вашингтон мужийн Хөдөлмөр, аж үйлдвэрийн газрын байцаагчид тус компанийн ажилчдын гаргасан гомдлын дагуу “SpaceX”-ийн үйлдвэрт шалгалт явуулаад ажлын байрны аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдол илрүүлжээ.
Байцаагчдын гаргасан тайланд бичсэнээр нэгэн ажилтан “Аюулгүй байдлыг орхигдуулж болно. Учир нь гэвэл компанийн гол зорилго нь богино хугацаанд аль болох ихийг хийх” гэж хэлсэн аж.
Өнгөрсөн жил “Reuters” агентлаг албаны хүмүүс ажлын аюулгүй байдлын янз бүрийн зөрчлийн улмаас “SpaceX” компанид нийт 50,836 ам.долларын торгууль оногдуулсан гэж мэдээлж байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.