Нийгэм мэдээ

Цасны улмаас эзэнгүй 50 мянган мал бөөгнөрчээ

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй зарим ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Онцолбол, 2023 оны жилийн эцсийн байдлаар 643 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 119 энэ төрлийн гэмт хэрэг бүртгээд байна. Цас зудтай Сүхбаатар аймгийн Матад сум, Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрт бог мал их хэмжээгээр бөөгнөрсөн. 

Нийтдээ 50 мянга орчим эзэн нь тодорхойгүй мал бөөгнөрсөн байснаас 12 мянган малын эзнийг олж тогтоон хүлээлгэж өгчээ.

Түүнчлэн Дорнод аймагт хээрийн штаб байгуулагдсан бөгөөд малаа хайж буй иргэд тус газартай 80663102, 7058102 тусгай дугаарт холбогдох боломжтой аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүхбаатар аймагт Матад гэж сум байхгүй шүү !

Холбоотой мэдээ

Back to top button