Улс төрийн мэдээ

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд,

“Эрхэм хүндэт Владимир Владимирович, Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
3 сар 24, 2024 08:47

Зөв дөө. Эмгэнэл илэрхийлье.

bat
bat
3 сар 24, 2024 08:48

Гүн эмгэнэл илирхийлье.

Зочин
Зочин
3 сар 24, 2024 11:32

Эх оронд нь нэг дор 10н хүн угаартаж амь насаа �##�дчаад бхад ганц үг ган хийхгүй еөк юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button