УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гантөмөр: Улаанбаатарыг хөгжүүлэхийн тулд гурван ажлыг эхлүүлнэ

Ардчилсан намын "UB-1460" удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр \2024.04.05\ зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөний талаар АН-ын дарга Л.Гантөмөр хотын хөгжлийн талаарх намын бодлогын мэдээлэл өглөө.

Тэрбээр ”Хотын хөгжлийн дөрвөн жилийн талаар ярихад түгжрэл, утаа гэсэн асуудлууд нэн тэргүүнд яригддаг. Эдгээр асуудлыг шинэчлэхийн тулд эхлээд ядуурлыг бууруулах ёстой. Нийслэл маань манай улсын хөгжлийн төв нь байх ёстой. Тиймээс нийслэлийг жижиглэж, салбарт хувааж болохгүй. Тэгвэл улам л доройтно. Улаанбаатар хотыг хөгжлөөр нь дээшлүүлэхийн тулд эхний ээлжид авлигачдаас нь салгах хэрэгтэй. Дараад нь дүүрэг болгон өөрсдийн хөрөнгө оруулалтаа бизнес рүү шилжүүлэх. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологийн ХАБ-ыг Баянзүрх дүүрэглүү байгуулах. Тэгж байж олон залуучууд шинээр суралцаж, чанартай боловсон хүчин болно. Улаанбаатар хот цахим луу шилжиж байгаа учраас олон улсад ажиллах олон арван залуучуудыг сургах гэх мэт ажлуудыг зохион байгуулах гэх мэт дүүрэг бүрд шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Бид технологиор хөгжиж байж утаанаас сална. Нүүрс хэрэглэхээ больсон цагт утаанаас ангижирна. Мөн эрчим хүчний хүчин чадлаа сайжруулснаар утаанаас салах боломжтой гэж үзэж байна. Ерөнхийдөө Улаанбаатарыг хөгжүүлэхийн тулд гурван ажлыг эхлүүлнэ.

  • Нэгдүгээрт- Бүх шатны авиалгагчдыг халах
  • Хоёрдугаарт- Эрүүл мэндийн төвүүдэд анхан шатны оношилгоо хийдэг болгох
  • Гуравдугаарт- Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг үзэл баримтлалыг хэрэгжүүлэх. Багш нарын чанарт анхаарах зэрэг эдгээр асуудлуудад анхаарч ажиллана.

Манай хот бол нүүдэлчдэд олдсон цорын ганц суурин газар. Тиймээс бидэнд байгаа ганц суурин газартаа төвлөрч ажиллаад, амьдраад хөгжих хэрэгтэй” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2024 15:32

АН ын иргэн бүрт 0.07 га газрыг өмчлүүлнэ гэсэн бодлогыг дэмжээд ирэх сонгуулиар дэмжинэ гэж байгаа. Гэтэл та нар яагаад ярихаа больчихвоо.

Зочин
Зочин
4 сар 7, 2024 12:09
Reply to  Зочин

Боломжгүй худлаа амл�##�т. Газар өгсөн ч �##�слагдсан газар л өгнө. УБ дотроо өгье гээд ч байхгүй.

Зочин
Зочин
4 сар 5, 2024 15:37

Ардчилсан нам хуучин луйварчид,хулгайчууд,�##�уурчдаасаа с�##�аачээ!!!

Зочин
Зочин
4 сар 5, 2024 15:48

Та нар бүтэхгүй ээ!!! Баттулга,Элбэгдорж гэсэн хулгайчуудаасаа с�##�аагүй биздэа?

Зочин
Зочин
4 сар 6, 2024 15:08
Reply to  Зочин

АН д хоер хулгайч байдаг гэнэ.МАН д 100 хулгайч байгаа шүү..Бүр 36мянган иргэнээ хяддаг хүмүүс ч байгаа .

зочин
зочин
4 сар 5, 2024 15:50

Баттулгаас с�##�сан цагт дэмжинэ.

зочин
зочин
4 сар 5, 2024 19:11

Эрүүл мэндийн төвүүд оношлогоо хийдэггүй гэж хэн хэлэв тэд юу хийдэг гэж хэлэх гээд бн арай компанийн томограф оношлогоо хийдэг болгоно гэх үү

Монголмаа
Монголмаа
4 сар 6, 2024 03:38

Ха ха ха чи үлдсэн шавхрууг нь авахаа бодож байгаа байх зуслангийн замд байдаг хашаа байшингаа ядууст өгөхөө бод муу новш минь

ЗочинМонголоо тоноод оффшорт хийчихсэн ялсан ялтан
ЗочинМонголоо тоноод оффшорт хийчихсэн ялсан ялтан
4 сар 6, 2024 07:21

Харахы луйварчнн шинжтэй хүн байна

Зочин
Зочин
4 сар 6, 2024 07:58

Та бүтэхгүй ээ. Илжирч муудсан новшийн гаруудаар дүүрсэн хогийн сав

Ззочиноч зочин
Ззочиноч зочин
4 сар 6, 2024 08:36

Улаанбаатараа яаж архидах цэнгэх луйвардагдагчидын хот болгох төлөвлөгөө гантөмөр боловсоруулсан бна

Зочин
Зочин
4 сар 6, 2024 10:52

Сонгууль болохоор л хөхөө шиг уран донгоддог та нарын үгэнд хэн итгэх вэ дээ хөөрхийс уран донгодож л бай

Зоч
Зоч
4 сар 6, 2024 13:45

Танай намд Баттулга, Элбэгдорж, Ганбат,...бгаа цагт БУДАА !

Иргэн
Иргэн
4 сар 6, 2024 14:39

Убтз-ыг метроны оронд ашиглаж бүх ачаа зорчигч тээврийг богд уулынхаа урдуур зорчуулаад бөглөрлөөс гарах нь хамгийн хямд шийдэл. Тэгээд бүх автобус Метроны урд хойд 2 т�##�аас ирээд буцдаг шугамтай болговол зүгээр

Хуучин ард
Хуучин ард
4 сар 6, 2024 15:08

Гэрээ засаад , төрөө зас гэж нэг үг буй. Намаа эхлээд янзлаад зам дээр гаргачих. Нам чинь өрөөсөн дугуй нь сугараад унасан үхэр тэрэг шиг болж дээ.

Зочин
Зочин
4 сар 6, 2024 15:25

Үхсэн ацаараа хөгжүүлдэг юм

Зочин
Зочин
4 сар 6, 2024 16:39

АН чадахгүй худлаа харин сүйрүүлэх элгээр нь хэвтүүлхийг хамгийг сайн чадна.

zochin
zochin
4 сар 6, 2024 20:56

UBSII BATSAAN YAAJ UB IIG XOGJUULEXIIN.

Зочин
Зочин
4 сар 6, 2024 22:02

А,Н 30 гаруй жил ард түмэнг т�##�цуул�##�аа одоо болио хувьчил�##� нэрээ бүх үйлдвэрийг байхгүй ажилчид ажилгүй болгосон одоо үйлдвэрээ авъяа

Иргэн
Иргэн
4 сар 6, 2024 23:28

Ингэж ярьж буй түгжрэл, утаанаас бултаж булзааруулах арга. Шууд чадахгүй гэж сонсогдож байна.

Зочин
Зочин
4 сар 7, 2024 01:39

Durdee itegtsen garuu kk

Зочин
Зочин
4 сар 7, 2024 13:31

Юуу вээ сонгуульд ячихсан юмуу... хотын дарга болчихсон ууу.... ерөнхий сайд болчихсонууу????????????????

Зочин
Зочин
4 сар 7, 2024 14:31

Дээр хийж байхгүй яасан юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button