НИЙГЭМ

Малчдыг машинаар дайрахаар завдсан Л.Чинбатын хэргийг хааж, гэм буруугүйд тооцжээ

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Цагааннуур сумын малчдыг машинтай хөөж, дайрахаар завдсан гэх бичлэг сошиал орчинд түгсэн.

Л.Чинбат Дорнод аймгаас 200 орчим тооны, гарал үүслийн гэрчилгээгүй адууг тууж, Цагааннуур суманд оруулахыг оролдсон байдаг. Харин малчид малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс, гарал үүслийн гэрчилгээ шаардан, байхгүй байсанд сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамт адууг саатуулж байхад дээрх үйл явдал болсон.

Бичлэгт өгүүлж буйгаар, Л.Чинбат нь хоёр ч малчныг дайрсан.

Харин Л.Чинбатын гэмт хэргийн шинжтэй эл үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар түүнийг яллагдагчаар татсан.

Мөн Сэлэнгэ аймгийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Л.Чинбатаас гадна гурван иргэнийг яллагдагчаар татаад байсан юм.

Тэгвэл Л.Чинбатад холбогдох тус хэргийг хааж, түүнийг гэм буруугүй гэж үзжээ. Харин түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр баримтжуулж, илчилсэн иргэнийг Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэлмэгдсэн дуучин
Хэлмэгдсэн дуучин
4 сар 30, 2024 14:01

Сэлэнгийн прокурор хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлана уу. Арай дэндүү байнаа. Мөнгө ч хүчтэй юм аа.

Зочин
Зочин
4 сар 30, 2024 14:47

хүмүүс сонирхоод байгаа тул шүүх тайлбар гаргаач дээ

Зочин
Зочин
4 сар 30, 2024 15:13

Шүүх гэм буруугуй гэсэн ч мөнх тэнгэр харж байгаэ биз

ИРГЭН
ИРГЭН
4 сар 30, 2024 15:13

цаашдаа Дургүй хүргэсэн Хэн нэгэн Этгээдийг машинаараа хөөж дайрахыг завдв�##� Хуульгүй юм байнаа гэж ойлголоо,,,,

Зочин
Зочин
4 сар 30, 2024 16:05

Шижгийн новш вэ карма из рийл

Зочин
Зочин
4 сар 30, 2024 16:36

Удахгүй хутг�##�уулсан нь ял авч хутг�##�сан нь цагаадахад гайх�##�тгүй болж.

мөнх
мөнх
4 сар 30, 2024 17:14

нохойд хазуулаад очсон чинь сүүлдээ нохой хазсан болдог шиг юм болж

Зочин
Зочин
4 сар 30, 2024 17:26

Энэ шүүх новш болжэээ машинаараа хөөсөн бичлэгийг олон түмэн харсан бусууу

Уншигч
Уншигч
4 сар 30, 2024 19:07

Мөнгөтэй хүн аргагүй ээ, буруугүй.:

Зочин
Зочин
4 сар 30, 2024 19:49

Их мөнгний өмнө хууль хүчнийхэн хэвтээд өгсөн аян

Зочин
Зочин
4 сар 30, 2024 21:51

Арай юу. Өөрийг нь ингэж хөөвөл яаж цамнах бол. Ийм новшнууд удахгүй

зочин
зочин
5 сар 1, 2024 07:28

selengiin ter shuugch mungunii umnu mongoliin huuliig guuli bolgohoo bolichih oo ter chin battaigaa hamt erlegtee ochij l taaraa ta 2 uiliin ur haalga anduurdaggyi ee gedeg dee arai archaagyi yu

Toli
Toli
5 сар 23, 2025 22:09

Hergesehgui bolgoson shaötgaanaa ard irgeded neeltei bochih heregtei. Öörin website tawih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button