Нийгэм мэдээ
Саналын нууцлалыг хадгалж, хавтас ашиглахыг зөвлөлөө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.
Санал хураалт эхэлсэнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг өөрийн саналын нууцлалыг хадгалахын тулд хавтас ашиглахыг зөвлөж байна.
Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь нам эвслийг дугуйлахаар, нөгөө нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийг дугуйлахаар хэвлэгдсэн. Сонгогчид илүү эсвэл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдоно.
Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан.
- Сонгогч Та санал өгөх байрныхаа хаяг, байршлыг https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx холбоосоор харна уу.
- Түүнчлэн https://election.burtgel.gov.mn/ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулах харах боломжтой.
- Мөн 1800-2800 сонгогчдын лавлах (энгийн утасны тарифаар)-аас мэдээлэл авах боломжтой.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.