Нийгэм мэдээ

25-р эмийн сан, 10-р хорооллын уулзварыг хэсэгчлэн хаана

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлсэн зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Үүнд:

  1. Баянгол 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас долдугаар сарын 19-ний 08:00 цаг хүртэл
  2. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварт дулааны шугамын өргөтгөлийн ажил долдугаар сарын 16-ны 00:00 цагаас долдугаар сарын 20-ны 08:00 цаг хүртэл
  3. Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугамын өргөтгөлийн ажлыг долдугаар сарын 16-наас долдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэж байгаа тул уг байршлын замуудыг хэсэгчлэн хаах юм байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас /ТЦА/ зөвлөлөө.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арай тодорхой ойлгомжтой байдлаар газрын зураг дээр тайлбарлаж болохгүй юү.

Холбоотой мэдээ

Back to top button