Нийгэм мэдээ

Улаанбурханы нэмэлт вакциныг бүх насныханд үнэ төлбөргүй хийж эхэллээ

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт орон даяар эхэлээ. Тодруулбал, манай улсад өнгөрсөн долоодугаар сард улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол илэрсэн. Улмаар Баян-Өлгий аймагт 8, Улаанбаатар хотод 4 тохиолдол илэрсэн.

Тиймээс энэ удаад улаанбурханы вакциныг бүх насныхан хийлгэхийг ЭМЯ, НЭМҮТ-өөс уриалж байна. Хийлгэхдээ товлолт тундаа бүрэн хамрагдаагүй бол нөхөж, бүрэн хамрагдсан насан хүрэгчид нэмэлтээр хийлгэнэ. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэснээр I тун 93 %, II тун 97 % дархлаа тогтоно.

Иргэд та бүхэн улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэхээр бол 8 хүртэлх насны хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-д, бусад насныхан ХӨСҮТ-д хандаж үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button