Завь нь хөмөрч амиа алдсан аврагч аврах хантаазгүй явжээ
Хэнтий аймгийн Баян-Адарга сум дахь эрэн хайх аврах салбарын аврагч 32 настай дэслэгч М 2024 оны есдүгээр сарын 22-нд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна.
Тодруулбал, тус ангийнхан голд автомашинтайгаа живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааны үеэр энэ золгүй явдал болжээ. Аврагчид тухайн үед дөрвүүлээ завиар явсан. Улмаар завь хөмөрч, гурван алба хаагч эсэн мэнд гарч ирж, бүлгийн ахлагч М усанд живжээ. Алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсаар М-ын цогцсыг есдүгээр сарын 23-нд олжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, бүлгийн ахлагч өөрөө аврах хантаазгүй явсан. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.
Талийгаач Баян-Адарга суманд Эрэн хайх аврах ангийн салбар нээгдсэн 2019 оноос хойш ажиллаж байжээ.
Ташрамд дурьдахад, Баян-Адарга сумын Уртын-Улиас гэдэг газар 9 дүгээр сарын 8-нд 55 настай эрэгтэй хүн машинтайгаа алга болж Онон голд осолдсон байж болзошгүй гэх дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 9 дүгээр сарын 22-ны 07:00 цагаас эхлэн хайж байх үеэр тус харуусалтай явдал болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байсан бол өмсөх л байсан байх! Байхгүйн зовлон гэж!!! Нөгөө хэдийгээ л өмсөгдээ гэж бодсон байхдаа хөөрхий
Өөр за за мэргэжлийн бус Онцгойгийн удирдлагууд одоо хантаазгүй явсан гээд л хантааз буруутай гээд л бултах нээ 1 жилийн хугацаанд хичнээн олон залуус амиа золиослоод дууссан бээ одоо Хүүкийн найзууд энэ салбараас зайлаач ээ
Ус ямар гэдгийг аюул осол хажууд гэдгийг анзаарахгүй байна гэдэг өөрийн нь буруу шүү дээ.Аврагч хантаазнаас гадна хийтэй цагираг завьтайгаа холбогдсон оосор гэж байх ёстой.Завь хөмөрсөн ч хийлдэг бол живэхгүй завьтайгаа холбоотой байсан бол живэхгүй л байх байсан.
Biy biynee awarch chadkuu bj yaaj hun awarnaa. Selj surgaad beltgel surguulilalt hiilgeldee. Nuguu 3 ni negnee selj ochood awrar hemjeenii chadwartai bolgoldoo
Аврагчдаа сэлж сургаач
Аврах хантааз хэрэглэдэггүй аврагчийн аврах ажил үхлээр дуусдагийн баталгаа тэр буюу.
яагаад хантаазгүй явсан бэ хантааз нь хүрэлцээгүй юм уу байсаар байтал өмсөөгүй юм уу эсвэл мартсан уу дарга ахлагч нь бүрэн байдлыг шаардах ёстой биз дээ заавал хариуцах эзнийг олж шийтгэх ёстой шүү
1
1