Ярилцлага

62 настай "рок малчин" М.Баярцогт: Хөгжим тоглож олсон ашгаараа 30 мал авч хөдөө амьдарч байна

Малчин, бөмбөрчин, рокер, байкер, Баяка ах гээд хүмүүс түүнийг янз бүрээр л дуудах аж.

“Гэр бүлийнхэн маань малчин биш л дээ. Бас манайд хөгжимчин ч байхгүй. Гэхдээ би хөгжимчин бас малчин хүн. Аль алийг нь хослуулж 20 гаруй жил амьдарлаа. Сайхан байна. Од болох, мянгат болох алийг нь ч сонирхоогүй л дээ. Ганц охиноо сайн сургуульд сургачихвал би хоосон хонохооргүй байхад л хангалттай. Илүү зүйлээр яах вэ дээ” хэмээн тоомжиргүй хүүрнэх эрэгтэйг Мичиддоржийн Баярцогт гэнэ. Тэр бол олон нийтийн сүлжээнд “Рок малчин” гэх нэрээр танигдаж буй 62 настай хөгжимчин. Тэрбээр одоо Дундговь аймгийн Адаацаг сумынхаа дөрөвдүгээр багт мал маллаж амьдардаг.

Тэр 45 жилийн түүхтэй “Мөнгөн утас” гэх софт рок хамтлагийн гишүүн. Найзуудтайгаа “шинэ цахилгаан хөгжимтэй” гэх сургуульд элсэн орсноор Дундговийн залуусаас бүрдэх энэ хамтлаг үүсжээ. Төдийгөөс өдийг хүртэл тэдэнд багш байгаагүй ч Соёл эрдэнэ хамтлагийн залуусыг хүртэл доль алдахгүй тоглодгийг нь гайхдаг байж. Гэтэл нэг өдөр 10 гаруй жил хамтран хөгжим тоглосон хамтлагийн бөмбөрчин Баяка “би хөдөө гарлаа” хэмээн хамтлагаа орхисноор өнөөдрийн “рок малчин”-ы түүх бий болжээ. Ингээд Хөгжимчин, малчин М.Баярцогтын ярилцлагыг хүлээн авна уу.

-Таны талаар асууж сураглаж байхдаа “Мөнгөн утас” хамтлагийн гишүүнтэй холбогдож, тантай холбогдох утас олж авлаа. Тэр гишүүнийх нь хэлсэн нэг сонирхолтой зүйлийг асуугаад яриагаа эхэлье. “Шинэ хөгжимтэй” гэж сонсоод л найзуудаа дагуулаад сургуульд орчихсон хэрэг үү. Ямар сургууль байсан бэ?

-Барилгын техник мэргэжлийн сургууль. Би бол 8-р ангиа төгсөөд угаас тийш хуваарилагдсан юм. Тэгээд орох гэж байгаа сургууль маань шинэ хөгжмүүд авсан гэдгийг олж мэдээд хөгжимд сонирхолтой хэдэн найзууддаа хэлсэн л дээ. Тэр хэдийг би яг ч уруу татаагүй. Ерөөсөө хөгжимтэй гэдгийг сонсоод манай сургуульд ороод ирсэн. Тэгж бид нэг сургуульд хамт суралцаж, хажуугаар нь хөгжмөө тоглосоор хамтлаг болсон.  “Мөнгөн утас” гэж дандаа Дундговийн залуусаас бүрдсэн хамтлаг. Удахгүй ойн тоглолтоо хийхээр ярьж л байна. Нөгөө хэд маань бэлэн миний завыг л хүлээгээд. Би хэдэн мал, хажуугаар нь хөгжим гээд одоогоор арай завдахгүй л байна.

-Мэргэжлийн сураагүй. Заалгаагүй мужаан хөвгүүдийн байгуулсан софт рок хамтлаг цагтаа "Соёл-Эрдэнэ" хамтлагийнхныг ч гайхшируулдаг байж-

-Энэ үйл явдлууд хэдэн онд болов. Сургуулиас төрсөн хамтлагийн залуус цааш хаа хүрэв?

-Манай хамтлаг 1979 онд байгуулагдсан. Хамтлагаараа бол олон ч тэмцээн уралдаанд оролцож, бүжиг зохион байгуулж, тоглолт хийж явсан. Бааранд ч тоглодог байлаа. Миний хувьд хамтлаг байгуулагдсаны дараа удалгүй Дархан, Сэлэнгэд рок групп байгуулж 1995 он хүртэл хөгжимчин хийсэн. Тэрнээс хойш 2000 он хүртэл хамтлагийнхантайгаа тоглосон.

-Хөгжимнөөс болж сургуульд орж, тэгээд нөгөө сургуулиа яасан бэ. Төгссөн үү?

-Бид тэр сургуулийн мужааны ангид суралцаж төгссөн. Хажуугаар нь хөгжмөө тоглоод сургуулийнхандаа хөөрхөн тоглолт хийчихдэг. Оюутнууд ч ирж бүжиглэнэ. Тэндээсээ цаашлаад бид гурав чинь бүр тэмцээнд оролцдог боллоо. Өвөрхангайд болсон таван аймгийн техник коллежийнхны дунд болсон тэмцээнд шалгарч улсад өрсөлдөхөөр болсон. Уг нь нэгт орсон бол гадаад явуулна гэж байсан ч бид хоёрт орчихсон. Монголын бүх техник коллежийнхон тэр тэмцээнд орж байсан. Тэр үед бид хэд “Дөрвөн дэгдээхэй”  гэдэг нэр хүртэл авч байсан. Жижигхэн хүүхдүүд байсан юм чинь.

-Та хэдэд багш байсан уу. Эсвэл сонирхол, сонсгол уу?

-Бидэнд багш гэж хүн хэзээ ч байгаагүй. Дандаа сонсголын хүүхдүүд. Энд тэндээс дуу, ая сонсоод тэрийгээ хулгай хийгээд тоглоно. Бидний дунд мэргэжлийн хөгжимчин. Ном журмаар нь суралцсан хүн байхгүй. Тэмцээнд очихоор та хэдийн багш хаана байна гэж их асуудаг байсан. “Багш байхгүй” гэхээр та нар “яаж ингэж нот алдахгүй тоглож байна аа” гээд гайхдаг байлаа. Ямартай ч бид олон ч газар явж, алтан медалиа ч авсан юм. Харанга, Хурд хамтлагийнхан бүгд л биднийг мэднэ шүү дээ.

-Хамтлагаараа ая зохиосон уу?

-Бид ая зохиож үзээгүй. Дандаа хуулж тоглодог байсан. Тухайн үед “Соёл Эрдэнэ” хамтлагийнхан та нар яаж нэг ч доль алдахгүй тоглож байна аа гээд гайхдаг байсан.

-Та яагаад бөмбөрийг нь сонгов?

-Би гитар маруухан тоглодог. Бөмбөрийг нь илүү сонирхдог байсан. Сургуульд байхдаа бөмбөр ч тоглоод, ёочин ч тоглоод ер нь цохилуур хөгжимд сонирхолтой гэдгээ мэдсэн гэх юм уу. Сургуульд хөгжимд дуртай хэдэн найзтайгаа пионерын бөмбөг, ламын цан гээд олдсоноороо л юм тоглох гэж оролдоно. Тэгж яваад нөгөө хөгжимтэй сургуульд орж, 1979 онд анх удаа бид цахилгаан хөгжим барьж үзсэн.

ВИДЕО:

-Хөгжимчнөөс малчин болсон гэр бүл доторх анхны хөдөөгийн хүн нь би-

-Иймд эрчимтэй хөгжимчний амьдралаас хөдөө гарах мал маллахыг сонгож. Яагаад?

-Энийг ярихын тулд дахиад ногоо он тоолол хөгжмөө нэг дурдах нь. Би 1995 онд аймагтаа ирж, говийн аймгуудын рок поп уралдаанд оролцон. Тэмцээндээ бөмбөрөөр түрүүлж, дуугаараа мөн тэндээс шалгарч улсад очоод түрүүлсэн юм. Тэгж нэг урам аваад  хамтлагаараа Улаанбаатарыг зорьсон. Гэхдээ очоод бааранд хөгжим тоглодог ажилтай болцгоосон. Даваа, лхагва, баасанд хөгжмөө чирээд л явна. Бааранд тоглохоор архины асуудал их гарна. Сүүлдээ бараг архины нөхцөлтэй тоглолт хийх нь холгүй болоод “би ер нь болилоо. Малчин боллоо. Уугаад байвал бид өөдлөхгүй нь. Од болох нь хаашаа юм. Хөдөө гарлаа” гэж хэлээд баруун аймгуудаар тоглолт хийж орлогоороо мал аваад хөдөө гарсан.

-Гэр бүл, ойрын малчин хүн байсан уу. Хөдөөг гэнэт сонгосон шалтгааныг нь юу байсан юм.

-Би ерөөсөө мал дагавал ам тостоно гэж бодоод л мал худалдаж аваад хөдөө гарчихсан. Манай аав аймгийн захиргаанд насаараа зааварлагч хийсэн. Ээж маань худалдагч байсан. Гэр бүлд маань малчин хүн байгаагүй. Би хөдөө гарч ганц малчин нь болсон доо.

-Тоглолтын ашгаараа хэдэн мал авч, одоо хэд хүргээд байгаа вэ?

-30 гаруй мал худалдаж аваад хөдөө гарсан. Одоо 200 гаруй малтай. Мянгат болбол болохоор л байлаа. Надад даанч тийм шунал байхгүй. Сонирхол ч байхгүй. Яг өөртөө таарсан хэдэн малтай. Хүн амьтан ирвэл шараад өгчихдөг. Гарлага гэвэл жилдээ 60-70 мал гарна. Буцаад хавар 60-70 мал төллөж эргээд 240-250 малтай болчихно.

-Хариулж болох бол таны гэр бүлийн талаар асууж болох уу. Эхнэр, хүүхэд гээд.

-Болно оо. Эхнэр, хүүхэд бий. Манай эхнэр 2014 онд нас барсан. Охин бид хоёр амьдардаг. Охиноо л сургууль соёлд явуулах гэж хэдэн малынхаа хажуугаар хөгжмөө ч тоглож яваа хүн. Охин маань сая аймагтаа коллежид суралцаж төгссөн. Бүр шилдэг суралцагч нь болсон. Охиноо одоо Тайвань руу сургуульд явуулна. Явах бэлтгэлээ хийгээд байж байгаа. Таван жил суралцаад ирнэ дээ миний охин.

-Жуулчид арай том шоу үзэх хүсэлтэй байна гэвэл хамлагынхнаа дуудаад ууланд зассан тайзан дээрээ тоглодог-

-Мал маллахын хажуугаар жуулчид хүлээж авч, урлагийн үзүүлбэрүүд үзүүлдэг гэж сонссон. Аялал жуулчлалын компанитай гэрээтэй гэсэн үг үү?

-Аялал жуулчлалын компанитай гэрээ хийхэд орон нутгаас таван жилийн хугацаатай зөвшөөрөл өгдөг. Танайх болж байна. Нутаг орноо сурталчилж болно гээд зөвшөөрөл олгодог. Би тэр зөвшөөрлийг нь авчихсан. Бас нэг аяллын компанитай гэрээтэй ажилладаг. Өнөөдөр гэхэд гурван машин хүн ирээд явлаа. Жуулчид манайд ихэвчлэн хаалтаа хийх гэж ирдэг. Би тоглолтоо үзүүлнэ. Арай том шоу үзнэ гэвэл хамтлагийнхнаа хот, аймгаас дуудаад хойд уулан дээрээ гарч тайз засаад тоглолт хийнэ. Хамтлагийн хэд маань гитараа бариад л хүрээд ирдэг. Хүний сонирхол хөгширдөггүй юм байна.

Саяхан 30 франц арай томхон шоу хийж өгөөч гэлээ. Би ч тохироод нөгөө хэдийгээ дуудаж, гадаах хадтай тайзан дээрээ очоод өдрөөс эхлээд шөнийн хоёр хүртэл хөгжмөө тоглосон. Дараа нь хариуцсан хүн нь бололтой нэг нөхөр “хэдэн төгрөгийн тооцоо хийх үү гэж байна” Би ч үнэтэй л хэлж байгаа юм чинь. “Манай хэд хот, аймгаас зорьж ирсэн. Бензин тосны мөнгө бас хэрэгтэй. Тэгэхээр 3 сая” гээд том дугарлаа. Тэгсэн нөгөө хүн нь “болох юм уу” гэдгийн байна. За тэгвэл өөрөө мэд гэсэн таван сая төгрөг өгчхөөд яваад өгсөн.

Жуулчид ер нь өөрсдөд нь таалагдсан л бол мөнгө төгрөг дээр таталддаггүй. Тэд чинь хүссэн аяын нь хөдөөгийн малчин тоглоод байхаар баярлана, хөөрнө, гайхна. Сэтгэгдэл өндөртэй буцацгаадаг даа.

-Хүмүүс танаар хүссэн ая аа тоглуулж болох нь ээ.

-Тийн. Аяыг нь сонсож үзээд шууд тоглочихдог. Тэгэхээр л тэр жуулчид чинь сонин болж байгаа юм чинь. Гайхаад.

-Жуулчдаас хоолны захиалга бас авах уу. Та өөрөө хийдэг үү?

-Тэгнэ. Жуулчид хоол иднэ ээ гэвэл хорхог хийгээд өгчихдөг. Хааяа ганцаараа амжихгүй байвал хүнээс тусламж гуйна.

-Ярилцлага авах гээд залгахад утсаа аваад “удахгүй нэг тоглолттой явах гээд бэлтгэж байна” гэж байсан. Гэрээсээ өөр хаана очиж тоглолт хийдэг вэ?

-Адаацаг суман дээрээ очиж тоглох гээд хөгжмөө ачаад байж байна. Аймгаасаа нэг их холдохгүй ээ. Энэ хавиараа л тоглоно. Хамтлагийн ойн тоглолтоор харин ярилцаж байгаад ийм тийш явна аа.

-“Рок малчин” хөгжим ч хангинуулаад, хар хувцас өмсөөд яваад байхаар бусад малчид таныг яаж хүлээж авдаг юм бол.

-Намайг ер нь хүмүүс малчин гэж боддоггүй. Энэ айл явуулын жуулчных байна л гэж боддог юм байна лээ. Миний өмссөн хувцас хунарыг хараад айлд туслаад явж байгаа аялагч л гэж бодож, ярилцдаг гэсэн. Би чинь нөгөө хар хувцаснуудаа өмсөөд хонио услахаас эхлээд бүх юм аа л хийнэ. Миний гутлууд бүгд төмөртэй. Төмөргүй гутал гэж байхгүй. Хөдөөгөө өмсдөг 20 орчим төмөртэй гутал бий. Тэднийг маань хараад бас гайхна. Асууна. Сонирхолтой юм их болно оо.

-Гутал тийм олон байна гэхээр савхи ч их бий байх. Та тэр хувцаснуудаа хаанаас авдаг юм бэ?

-Би Улаанбаатар орж хувцсаа авдаг. Дандаа миний өмсөж байсан савхинууд байгаа. Урагдаж хаягдсанаас бусдыг нь хадгалаад байлгаж л байдаг. Яг хэдэн савхитай гэдгээ мэдэхгүй байна. Одоо гэртээ өлгөсөн савхиа багцаалбал 30 орчим байна. Сонсдог хамтлагуудын цамцны цуглуулга гэж бас нэлээн юм бий.

-Харин хөгжмийн хувьд?

-Би уг нь нэг солонгос бөмбөртэй байсан. Тэр хөгжмөөрөө нэлээн олон жил тоглосон. Харин одоо байгаа бөмбөр 8 жил болж байна. Сүүлд Улаанбаатар хотын нэг барилга, бөөний цэгийн компанийн захирал германчуудтай манайд ирсэн. Би ч хөгжмөө тоглож өгөөд явуулж байгаа юм. Тэгсэн нөгөө германчууд нь тэр айлд чинь ахиж очмоор байна гэсэн гээд сэтгэгдэл их өндөр байгаагаа хэлж надад бөмбөр бэлэглэсэн. Үнийн хайгаад үзсэн 11 сая төгрөгийн үнэтэй эд байна лээ. Одоо тэр хөгжмөөрөө тоглох гээд машиндаа ачаад л байж байна.

 -Хэдэн нас хүртлээ тоглолтоо хийе гэж бодож байна.

-Гар хөл хөшиж, хөдлөхөө больтол тоглолтоо хийсээр л байна байх.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2024 08:44

Ахад амжилт хүсье. Үнэхээр рок бна.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 09:09

Аз жарг�##�, амжилт

Зочин
Зочин
10 сар 4, 2024 09:37

soliortsn

oooo
oooo
10 сар 4, 2024 09:38

soliortsn

Зочин
Зочин
10 сар 4, 2024 10:08

Soylmaad bayrllaa!!! Dandaa iim hovor nandin yums survaljilj oruulaarai!!!

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
10 сар 4, 2024 10:35

Ёстой л соёлыг түгээгч нөхөр бна. Ийм хүмүүсийг судлаж дэмжих хэрэгтэй. Хөдөө газарт тэр болгон байдаггүй ховор авъяастай хүн бна даа.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 10:41

Хүн хүссэн сонирхол хобигоорой амьдрах шиг жарг�##� хаана ч байхгүй.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 11:33

Үнэхээрхүсэл сонирхолдоо хөтлөгдсөн, түүндээ үнэнч, амьдр�##�аа өөрийнхөө хэм химжээнд авч яваа сүрхий хүн байна. Охинд нь аз жарг�##� амжилт хүсье. Аавыгаа үргэлж харж хайрхлаж явах хэрэгтэй. Ялангуяа Рок хөгжмөөр яваа з�##�уус муу зүйл рүү илүү сонирхдог тэгээд түүнлүүгээ эргэлт буц�##�тгүй орчихдог. Тэгэхээр ав чинь тийм биш, охиныхоо төлөө өөрийнхөө төлөө сайн яваа сүрхий хүн юм байна. Цаашид аавыг сайн харж хайхдаж явах хэрэгтэй. охин нь яасан хөөрхөн юм бэ. Та хоёрт ахин аз жарг�##�, амжилт бүтээл, эрүүл эхнийг хүсье.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 11:45

Орон нутаг, түмэн олон ийм хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Энэ хүн бол хөдөөд соёл ттүгээж яваа, өөрийн сонирхолдоо үнэнч, хийрхэлгүй, жирийн хүн байна. Ийм хүмүүс олон байх болтугай. Соёл спорт, аял�##� жуулчл�##�ын яам гэхээр арай томдчих юм болов уу. Аймаг, сумын соёл олон нийтийн байгууллага харж үзэж дэмжих хэрэгтэй: Энэ хүн хэний чдэмжлэггүйгээр бас м�##�аа өсгөж, өөрийнхөө амьдр�##�ыг авч явж байна. Бас Өмнөговийн Булган суманын төв дээр ногоо тарьдаг, зардаг, хол ойрынхонд буудлаар үйлчилдаг, жуулчин ч хүлээгээд авчихдаг Полоо ч билүү бас нэг дэмжиж харж хандмаар сайхан айл бий. Хөдөөд байгаа эгэл жирийн, соёл түгээгч , нутаг орноо сурт�##�чилдагг амьдр�##�аа хэнээс чгуйхгүй аваад явчихдаг ийм айлг хувь хүмүүсийг төр засаг �##�ь ч шатандаа дэмжиж ажиллах нь зөв байх аа.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 11:55

Баяр хүргэе

Монгол хүн
Монгол хүн
10 сар 4, 2024 13:02

Үнэхээр гайхамшигтай амжилт хүсье

Зочин
Зочин
10 сар 4, 2024 14:47

СТА биш шүү

Зочин
Зочин
10 сар 4, 2024 15:42

Огшоолоо. Сайхан байна. Зөв үлгэр жишээч амьдарч яваа хүн юм байна. Бусдыг атаархт�##� бужигнуулж байна шүү.

Back to the basic
Back to the basic
10 сар 4, 2024 15:44

Гоё байна. Ийм авьяастай хүмүүс уйдахгүй. Хөшиж үхтлээ зугаатай амьдарна.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 15:47

Амжилт хүсье Ахдаа
Тоглолт нь маш их та�##�агдсан шүү

Зочин
Зочин
10 сар 4, 2024 17:09

egel jiriin humuus l delhiig erguulj baidag yum

Urnaa
Urnaa
10 сар 4, 2024 22:14

Ahihaa togloltond ih ocnidog baijee jaahan hvvhed baij dandaan bvjigend orno or cni geedl oshiglvvleed ordog baijee saihan hamtlag shvdee

Зочин
Зочин
10 сар 5, 2024 01:05

Мундаг,амжилт хүсье.

Тулгаа
Тулгаа
10 сар 5, 2024 14:12

Тоглолтыг нь үзэхсэн

Зочин
Зочин
10 сар 5, 2024 18:43

Ямар аймаар �##�даатай бичдэг юм бэ? Тийн, үнийн ч гэх шиг. Тийм, үнийг нь гэж бичих ёстой.

Зочин
Зочин
10 сар 6, 2024 05:36

Мундаг юмаа сайн аав эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
10 сар 6, 2024 15:53

мундаг юмаа ????????

Чимгээ Баатархүү
Чимгээ Баатархүү
10 сар 7, 2024 21:24

Ахад амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье мөн охинд нь амжилт хүсье ээ.

Зочин
Зочин
10 сар 11, 2024 09:53

Санаснаараа амьдарч зорьсноо биелүүлээрэй. Үеийн нөхөр минь.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 16:33

баярл�##�аа ёстой ойрд сонсоогүй гоё эерэг мэдээ бнаа

Дэл
Дэл
2 сар 14, 2025 17:10

Гоё юмаа сэтгэл зүрхээрээ амьдарч байгаа нь гоё юмаа

Зочин
Зочин
2 сар 14, 2025 19:55

husseneeree amidarch bna daa

Зочин
Зочин
2 сар 14, 2025 19:56

Ёстой гоё юмаа, Амжилт хүсье!

Зочин
Зочин
2 сар 15, 2025 12:43

Ар бил үү өвөр жанчивланд Билэгээ гэж амр�##�тын клубын дарга яг ийм хүн бий. Бөөн рок. Ямар ч бүжгийг мааш схн бүжиглэнэ, олон төрлийн хөгжим дарна, дуулна, өглөө 7 цагт амрагчдыг гимнастик аеробик хийлгэнэ. Естой соёлыг тарьж яваа хүн бас бна. Сурв�##�жлаарай Соёлмаа.

Back to top button