УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрөө хөдөөнийх

УИХ-ын гишүүн О.Саранчулуун байнгын хорооны хуралдааны үеэр “Орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг болохоор ариун цэврийн өрөө цэвэрхэн ашиглаж чаддаггүй” хэмээсэн нь шүүмжлэл дагуулав.
Тэрбээр, 126 гишүүнтэй шинэ парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хоёр хүний нэг нь. МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүнээр шууд орж ирсэн. Энэ ч яахав нам нь мэдэх хэрэг байв.
Харин Төрийн ордонд суучхаад хот, хөдөөгөөр нь ялгамжлан, илтэд ялгаварлан гадуурхалт амнаасаа унагасан нь асар бүдүүлэг үйлдэл боллоо.
Түүний хувьд өөрөө ч хөдөөнийх аж. Тодруулбал, Сүхбаатар аймгийн уугуул иргэн гэсэн намтартай нэгэн.
Харамсалтай нь амьдралд хөл тавьж буй оюутнуудыг бүгдийг нь шууд гүтгэж харлуулж болохгүй юм. МАН-ын жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүд саван, вок, жорлон ярихаас хэтрэхгүй ч болов.
УИХ-ын гишүүн О.Саранчулууны тухайд, арав гаруй жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотын марафонд амжилттай оролцсон нуман хөлтэй эмэгтэй юм. Марафоныг амжилттай дуусгаснаар дэлхийн марафонуудад Монголоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөллөөрөө оролцуулах албан ёсны эрхийг авч байсан удаатай. Нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтан мэргэжилтэй. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн багш, "Ахиллис Монгол Олон улсын байгууллага" ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу нь худлаа гэж; энэ ҮНЭН гэдгийг хэлэе.Нилээн юм болж байж арайхийж зуршуулдаг шүү!!!.Харин ч бусад 00-д яс, ш�##�ны �##�чуур, 00 цаас, тостой шөл хоол хийж бөглөх, хогоо цонхоороо хаях,ундааны саванд шээж энд тэнд тавих, цонхоор шидэх машины дээрээс элдэв юм асг�##�аа гэх мэт олон дутагд�##� гомдол яг одоо явагдаж байгаа шүү.
Энэ тухай байрны багш, жижүүрүүд зовлонг нь мэднэ.
Энэ бол бодит үнэн. Уурлаж уцаарлах хэрэггүй, харин зөв хүлээж авах хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж, бусдыг хүндэтгэх соёлд сур�##�цах, цэвэр сайхан орчинд аж төрж сурах хэрэгтэй шүү. Их, дээд сургуулийн 00 хэцүү байдаг шүү. Наад зах нь усаа татаж сураарай даа
Нуман хөлтэй эмэгтэй гэхээр яг юуг хэлэх гэсэн юм болоо?
Нэг хөл нь хиймэл марафоны тамирчин хүүхэн
Чиний тархи нь хиймэл
unen sh dee. ih surguuliudiin 00-iin oroo orohiin argagui. uner tanar gej aimaar. zuv l ug helsen bainadag
Үнэнийг хэлж, жижиг гэлтгүй зөв дад�##�д түргэн сур�##�цах хэрэгтэй.
Ном уншиж үзээгүй баримт мэдээлэл дээр ажиллаж чадахгүй дээр нь ёс зүйгүй сонин юм яриад сууж бөйдаг
Ийм мэдрэмжгүй ёс зүйгүй нөхөд их хурлын гишүүн болох ёсгүй. Ер нь намын жагса�##�таар сонгогдож байгаа нь маш буруу. Цаашид үүнийг засах ёстой.
“Орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие за�####�г болохоор ариун цэврийн өрөө цэвэрхэн ашиглаж чаддаггүй” хэмээсэн нь үнэнш тээ. Томоос том нүхийг олоод бааж шээж чадахгүй, усаа татаж сураагүй хүмүүс зөндөөн байгаа. Монголын 30% нь ёс суртахуунгүй хүн байдаг. Айлд 4 хүн байхад 1 нь юмтай гэсэн үг.