Интермед эмнэлгийн 30 мянган үйлчлүүлэгчийн мэдээлэл хар захад ил боллоо
Интермед эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, 280 мянган хүний хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэргийг хулгайлаад буй. Тус бүлгэмийн үйл ажиллагаа нь дата барьцаалж, мөнгө шаардахад чиглэдэг.
Тухайн бүлгэмийн зүгээс анх “24 цагийн дараа өвчтөнүүдийн түүх болон шинжилгээний хариуг дэлгэнэ” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс хойш өдөр бүр 10 мянган хүний мэдээллийг дэлгэж одоогийн байдлаар 30 мянгад хүрээд байна.
Хамгийн сүүлийн мэдэгдэлдээ "Төлбөр дусаагүй байгаа тул өдөр бүр 10 мянган хэрэглэгчийн мэдээллийг задруулсаар байх болно" хэмээсэн байна.
Тус мэдээлэлд өвчтөний овог нэр, утасны болон регистрийн дугаар мөн зарим үйлчлүүлэгчийнх нь дансны дугаар зэрэг багтаж байна. Хэрэв Интермед эмнэлгийн зүгээс шаардаж буй мөнгийг нь төлөөгүй тохиолдолд дээрх мэдээллээс гадна өвчний түүх болон бусад нууц мэдээллүүд ил болно гэсэн үг.
-Интермед эмнэлэг: Регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн эмчилгээний хариуг харах боломжгүй болгох арга хэмжээ авсан-
Харин өвчтөнүүдийнхээ мэдээллийг алдаад буй Интермед эмнэлэг дараах мэдэгдлийг гаргасан байна.
"Интермед эмнэлэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэж, халдлагад өртсөний улмаас эмнэлгийн систем доголдож, үйлчлүүлэгчдийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсанд та бүхнээс гүнээ хүлцэл өчье.
Цахим халдлага гарсан даруйд эмнэлгийн зүгээс халдлагад өртсөн нөхцөл байдал, хамрах хүрээг тодорхойлох, халдлагыг зогсоох, системийн хэвийн ажиллагааг сэргээх ажлуудыг нэн даруй эхлүүлж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байгаагаас гадна регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн эмчилгээний хариуг харах боломжгүй болгох арга хэмжээ авсан болохыг мэдэгдэж байна.
Халдлагын улмаас үйлчлүүлэгчдийн эмчилгээний түүх, шинжилгээний хариу зэрэг эмзэг мэдээлэл алдагдсан нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалахаар Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэдэх Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд мэдэгдэж, хамтран ажиллаж байгаа болно.
Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан нөхцөл байдлыг ашиг хонжоо хайх, залилан мэхлэх зорилгоор утсанд хортой холбоос явуулах, сүрдүүлгийн чанартай и-мэйл илгээх зэрэг буруугаар ашиглах тохиолдол гарч болзошгүй тул үйлчлүүлэгч Танд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Иймд үйлчлүүлэгч Тантай үл таних дугаараас холбоо барих, утсанд сэжигтэй зурвас ирсэн тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдэгдэх эсвэл Интермед эмнэлгийн [email protected] цахим шуудан болон 7722-8654 шуурхай дугаараар бидэнтэй холбогдон мэдээлэх боломжтойг үүгээр мэдэгдэж байна" гэв.
О.ОНОН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Огт зүгээр шүү. Мөнгийг нь битгий төл. Ялангуяа төсвөөс гаргахгүй шүү. Харин танай байгууллага кибер хамгаа-ла-лтдаа илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй болжээ.
Юу хуцаад бнаа. Наад хувийн өөрдсөө төлвөл төлнө.төлөхгүй бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй
Бүр үйлчлүүлэгч рүүгээ хамаг юмаа чихчихсэн хариуцлагагүй амьтан байна,. Та нараас болж наад хүмүүс чинь маш эвгүй байдалд орж байна. Хортой линк илгээх юу ч биш. Өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр өчнөөн гэмт хэрэгт ашиглаж болно. Хүмүүсийг аймшгийн байдалд оруулчихаад хамгаалахын оронд хөсөр хаяж байна !
Аймар үнэтэй эмнэлэг байж . Арчаагүй хамгаалалтын системтэй газар бэ. Мэдээллээ алдсан бүх хүнд сэтгэл санааны хохирол барагдуулах хэрэгтэй ш дээ
Хойшид аймаар үнэгүй эмнэлэгт үзүүлээрэй!!
Хайртай Орос ах нар нь дээрэм хийж байнуу. МАНайхан гомдохгүй ээ. Хаха
het ih unetei emchilgee uzleg ard tumniig muljin hoosolfog iimerhuu shunaltai gazruud burhanii gesgeel hurtej baina
Мэдээллийн хамгаа-ла-лт, кибер хамгаа-ла-лт гэдэг бол тусдаа стандарт шаарддаг үйл ажиллагаа. Үүнийг Монголчууд үл ойшоодог. Монголчууд маш задгай. Нэг жишээ. Яамны ажилчид Чинбатын Номин гэх хүний хувийн эзэмшил дотор уулзаж төрийн ажлыг ярилцсан байсан. Баримт нь тэдгээр хүмүүсийн идлэг уулганд зориулж яамны данснаас 50 сая төгрөг уг Аан-н данс руу шилжүүлсэн хуулга. Мэдээллийн хамгаа-ла-лт ч дүүрч. Ядахдаа төр ба төрийн апарат, түүний үйл ажиллагааны тухай наад захын мэдлэг тэдгээр банкет хийгч хүмүүст огт байхгүй байна гэсэн үг. Мэдэхгүй байж болно. Одоо мэдэж авах хэрэгтэй. Яах гэж төрийг нийтээс тусгаарладаг вэ? Төрийн ажил хүчин чада-лтай, тасралтгүй, хүчин төгөлдөр явагдах ёстой. Жишээ нь амралтын газар очоод хуралдаж шийдсэн ямар ч түвшний төрийн шийдвэр хууль бус гэж үзэх үндэстэй. Ажлын бус өдөр хура-лдаад л манайхан чинь шийдвэр гаргана аа. Энэ ч асууда-лтай. Ядахдаа л төрийн а-лбан ёсны байр, газарт хура-лдах ёстой. Ингэж байж хүчин төгөлдөр болно. Тэрчлэн а-ливаа байгууллагын ажилтан ажил хэргээ зөвшөөрөгдөөгүй л бол офисоос бусад газарт эрхлэж болохгүй. Нууц мэдээллээ ил задгай хадга-лж, хяналтгүй авч явж болохгүй. Хүйсээрээ холбогдсон юм чинь яадын гээд нууц түлхүүрээ захирлын ява-лддаг хүүхэнд итгэж өгч болохгүй л байхгүй юу даа. Гэх мэт. Мэдээллийн хамгаа-ла-лт буюу Information sequrity and cybersecurity гэж иймэрхүү анзааны юм байдаг.
Оджаргал гэж гуйлгачин 50 к $ төлчихөж чадахгүй бган бх да ?! Төрийнхөнтэй нийлж өчнөөн тендер төсөл авч, баяжсан этгээд ! Бүүр нэг арчаагүй нь харагдаж бга биз !
Төлчихвөл бүх юмыг нь буцааж өгөөд дахиад мөнгө нэхэхгүй гэж боддог тэнэг үү чи
Хариуцлагаа хүлээгээч Оджаргалаа
Hakeruud ni shal demii tsag vrees s#a gd bj bgaa bhdaa eniig unshisan chine mask iin hoshin shog sanaand orjiishd alan hyadagch nart baritsaalagddag
Одооноос эхлэн энэ эмнэлэг рүү бүү зүгэл аюул ойрхон боллоо
Юу вэ нэг их том эмнэлэг гээд байдаг байсан. Цахимаа шийдэж чадаагүй арчаагүй газар вэ. Ёстой ийшээ зүглэлтгүй юм бна шүү.
Хүний дата мэдээлэл шаарддаг тэнэг үйлдлийн гай тэр
МCS д 50000$ юу ч биш ш тээ. Өчнөөн мянган иргэдийн аюулгүй байдлын үүднээс шаардсан мөнгий нь өгөөч