УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах саналыг ТББХ дэмжжээ

Өнөөдрийн /2024.11.27/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/"-ийг хэлэлцлээ.

Улмаар хуулийн хэрэгжилтийг хойшлуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцогч гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг: Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027.08.01-ний өдрийн дотор хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр 2024.11.22-нд өргөн бариад буй.

Энэ хуулийн төсөл байнгын хороо цаашлаад УИХ-ын чуулганаар дэмжигдвэл улс төрийн намууд 2025.01.01-нээс өмнө дүрэм журмаа, намын даргаа, дотоод бүтцээ өөрчлөх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл одоогийн намын дарга нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хэвээр үлдэх юм.


Бидний өмнө нь хүргэсэн нийтлэлийг доорх линкээр уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

Aвилга чинь наад намуудаас чинь болж байхад, хуулийн хэрэгжилтийг хойшлуулна гэдэг чинь авилгатай сууриар нь тэмцэхгүй гэсэн үг байна.

Холбоотой мэдээ

Back to top button