УЛС ТӨРУлс төрийн мэдээ

2021 оноос хойш шүүх Ч.Сайханбилэг, "сахал" Д.Эрдэнэбилэг нарыг ДАХИАД ТУСГААРЛАЯ гэж үзээд ухарлаа

Өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг дахин боллоо.

Үүгээр, дахиад л Ч.Сайханбилэг, "сахал" тодотголтой Д.Эрдэнэбилэг нарын хэргийг тусгаарласан нь зөв гэдэг байр суурьтаа шүүх бүрэлдэхүүн дахиж очлоо.

Юуны өмнө, өнөөг хүртэл энэ хэрэг яаж хэлэлцэгдэж ирсэн талаар товч тойм цаглаврыг үзүүлье.

УДШ - 2021.06.30-ны өдөр

Хэрэг анх нэр бүхий 7 хүнд холбогдох хэрэг гэж шүүхэд шилжээд явж байсан нь хэргийн оролцогч нарыг үндэслэлгүй тусгаарласан нь хэргийн бодит байдал, түүнд хамтран оролцогч нарыг бүрэн тогтоох боломжгүй, мөн хор уршигийг бодитой тогтоож эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай цуглараагүй зэрэг үндэслэлүүдээр хэргийг прокурорын байгууллагад буцаан шийдвэрлэж байв.

Прокурорын байгууллага нь уг хэргийг хянаад Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалт, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг асуудлуудыг нэмж нэгтгэж 20 хүн, 2 хуулийн этгээд болгон шүүхэд 2023 оны 10 сард дахин шүүхэд шилжүүлсэн.

Прокурорт буцав: 2023 он

2. Гэвч 2023 оны 12 сард болсон анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэдийгээр дээрх хэргүүдийг нэгтгэж шүүхэд ирүүлсэн боловч гадаадад байгаа хэргийн оролцогч нар байхгүй шалтгаанаар зарим оролцогч нарыг тусгаарласан хэвээр байгаа нь хамтран оролцсон гэх хүмүүсийн үйлдэл оролцоог тогтоох боломжгүй гэж үзсэн, мөн хэргийн оролцогч нараар гаргасан бусад хүсэлтэд дурьдсан үндэслэлүүдийг дурьдаж Прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Холбоотой линк:

Давж заалдах шат: Тусгаарласан нь буруу

3. Дараа нь 2023 оны 5 сард нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж дээрх тусгаарласан хэвээр байгаа асуудлаас үл хамааран сүүлд нэмэгдсэн хэргүүдийг дүгнэж шийдвэрлэх үндэслэлтэй, мөн тусгаарласан гэдэг бусад яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болно гэж шууд дүгнэх ёсгүй гэдэг үндэслэлүүдээр 2023 оны 12 дугаар сарын анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдсэн.

Холбоотой линк:

УДШ энэ шийдвэрийг хэлэлцэхээс татгалзав

4. Улсын дээд шүүх 2024 оны 10-р сард дээрх шийдвэрийг хэлэлцэхээс татгалзсан.

Өнгөрсөн баасан гараг: Тусгаарлах нь буруу гэж нэгтгэн шалгасан нь төвөгтэй байдал үүсгэжээ

5. Ийнхүү 2024 оны 12 дугаар сард Анхан шатны шүүхэд Урьдчилсан хэлэлцүүлэг дахин болж Давж заалтах шатны 2023 оны 5 сард гарсан магадлалын дагуу 2021 оноос хойш шинээр яллах дүгнэлт үйлдэж нэгтгэсэн хэргүүдийг дээрх тусгаарласан асуудлаас ангид шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тул дээрх хэргүүдийг тусгаарлаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн Прокурорт шилжүүлэхээр тогтсон.

Өөрөөр хэлбэл шүүх бүрэлдэхүүн хамгийн сүүлд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзсэн шийдвэрээсээ ахиад буцав.

Уг нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь, Хөтөлийн цемент болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Монголд хууль бусаар оруулж ирсэн, давуу байдал үүсгэсэн гэх хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарт л улс төрийн хувьд шүүх, хариуцлага тооцох схем энэ хүртэл явлаа.

Гэвч тэднийг тусгаарлачхаад, процесс дундын оролцооны шинжтэй хүмүүсийг түрүүлж яллахаар улайрсан сценарь уншигдаж байв. Тийм ч болохоор тусгаарлаж байлаа. Гэхдээ шүүх үүнээс буцаж, "Тэднийг нэгтгэн шүүх нь л хамгийн үндэслэлтэй" гэж үзээд байсан ч оны өмнө ингэж болив.

Өөрөөр хэлбэл 2021 оноос хойш эргээд нэгтгэн шалгаж байснаа больё, "Тусгаарласан нь зөв" байсан юм бол тусад нь л шалгая гэдэгт шүүх бүрэлдэхүүн очжээ.

  • "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
  • Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
  • Сангийн сайд Б.Болор
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
  • Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар татсан байгаа юм.

Дээр дурдсан төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК- ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар тооцсон билээ.

Дээрхээс харахад "Нэгтгэн шалгасан нь зөв" гэж үзээд өнгөрсөн бүх хугацаанд шалгаж, шүүж байснаа эргээд л анхны цэгтээ, "Тусгаарлая" гэдэг байр суурьтаа очсон нь анхаарал татахаас аргагүй. Нэг талдаа эрх баригчид хэргийг хурдан бөгөөд зөв шийдвэрлэхээс татгалзаж байна гэлтэй.

Гэхдээ хэрэг хоёр удаа нэг шийдвэр гаргах нь хангалттай "тулсан" үйлдэл. Тийм ч учраас одоо гол шийдвэр гаргагчдыг нь "Монголд байхгүй" шалтгаанаар тусгаарлаж байгаад, үлдсэн процессын асуудалд нэг мөр, хуумгай хандчих вий гэсэн болгоомжил үүсдэг.

Нэгэнт төр шийдвэрээ гаргасан. Харин хувийн хэвшлүүд тэр дагуу ажилласан. Энэ бол хамгийн ойлгомжтой зураглал юм.

Атал шийдвэр гарахад оролцсон төр болон хувийн хэвшлийн хоёр томоохон субъектээ шүүхээс шүүх дахин ухарсан үйл явдал энэ болов.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Трафигура
Трафигура

Бадруун яасын болоо

Зочин
Зочин

САХАЛЫГ МОНГОЛ ДИЙЛЭХГҮЙ ДАЛИЙ АМТ ХӨСРИЙ ХӨГШИН ТӨГЦӨГ СУГАР ҮХЭЭГҮЙ ЮМ УУ? АМЬД БАЙГА ЮМ УУ? ҮХЭЭЧЭЭ ХОРВООГ МОНГОЛТОЙ НЬ ХАМТ БУЗАРЛААД САЙХАНБИЛЭГ МУУ ИЖИЛ ХҮЙСТНЭЭ СОХИРХОГЧ БУЗАР АМЕРИК УЛСАД ОЧЧИХСОН ЧАДДАГ ЮМ БОЛ МАНАЙГАА БАРИАРАЙ ГЭЭД ХЭВТЭЖ БАЙГААШТ.ЭЛБЭГЭЭ ЭНЭ ХОЁР ЕРӨӨСӨӨ УУЛЗАХ Ч ҮГҮЙ БАЙГАА ГЭСЭЭН ХА ХА ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ӨЛӨН ЗЭЛМҮҮР ӨССӨН ТЭР ГУЙЛГАЧИН ӨЛСӨЖ ӨССӨНИЙХЭЭ ХАРИУГ МОНГОЛООС САЙН АВЛАА ДАА ДАЛИЙ АМТ СУГАР САЙХАНБИЛЭГ ХОЁР ШОРОН ГАЛ ХАМ БОЛОХ БОЛТУГАЙ

Зочин
Зочин

Энэ 2-г барахгүй ээ. Барах гэж оролдсон Оюук өөрөө онхолдоно. Монголыг баялагтай юутай хээтэй нь атгасан хэдэн олигархи Эрдэнэбилэг, Эби, Нямтайшир, М.Энхболд бүгд Оюукыг зуучихсан суугаа. Ядахдаа Баясгалан, Оджаргалтай муудалцахгүй амьд үлдэхийг бодохгүй бол тэд бол Монголын төрөөр тоголдог хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button