Ураны үнэ 51 хувиас доош унавал тухайн жилдээ тохируулагч төлбөр нэмж авахаар гэрээнд тусгасан

Монгол-Францын хамтарсан байдлаар хэрэгжүүлэх ураны “Зөөвч овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн долоо хоногт үзэглэсэн билээ. Үндсэндээ үйлдвэрлэлийн процессийг 2060 он хүртэл явуулахаар төлөвлөж, төсөвт өртгийн хэмжээг 5.4 их наяд байхаар тооцож буй. Монгол Улс өөрсдийн эзэмших 34 хувь дээрээ, давуу эрхийн 10 хувийг АМНАТ-өөр орлуулах шийдвэр гаргасан бөгөөд үүнийг дагаад АМНАТ-ийн суурийг өөрчилсөн. Улмаар жил бүр өсөн нэмэгдэх дүнгээр 19 хувь байхаар тооцож үндсэндээ Оюутолгойн гэрээний төсөвт төвлөрүүлдэг АМНАТ-ийн дүнгээс 2.75 хувиар нэмэгдүүлж чадсан.
Ингэхээр жилдээ 130 сая ам.долларын ашигтайгаар тооцож ураны нунтгийн ислийн жилийн борлуулалтын дүнг 12.1 тэрбум гэж тооцоолж буй.
Хэрвээ ураны зах зээлийн ханш тооцоолж байгаа дүнгээс унавал хэрхэх вэ гэдэг дээр гэрээнд “Төслийн явц ямар байхаас үл хамааран олборлолтын ажил эхэлсэн цагаас АМНАТ-ийн татварыг авна” гэж тусгасан бөгөөд мөн ураны нэг функтийн үнийг 80 ам.доллар байхаар тооцож, 14 тэрбум ам.долларын борлуулалт хийхээс 4 тэрбум ам.долларыг нь үйл ажиллагааны зардалд, өгөөжийн 10 тэрбум ам.долларын 5.2 тэрбум ам.долларыг нь Монгол Улсын Засгийн газарт тавар болгон төлөх юм.
Өөрөөр хэлбэл Засгийн газар 51 хувийг хүртэж, ураны үнэ хэрвээ 51 хувиас доош унавал тухайн жилдээ тохируулагч төлбөр нэмж авахаар гэрээнд тусгажээ.
Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш, төслийг эхлүүлэх цаг хугацаанд Монголын тал одоогийн зах зээл дээрх ураны ханшийн дагуу эхний ээлжид 13 хувийн татвараа авч, дараагийн жилүүдээс ураны ханш өсөх бүрт АМНАТ-ийн хувь нэмэгдээд явахаар заасан байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.