Улс төрийн мэдээ

Метро: 2013 оны ТЭЗҮ-ийг өөрчилснөөр нийт уртыг 19 км болгож, 2030 онд ашиглалтад оруулахаар тооцлоо

Улаанбаатар хотод метро барих, ашиглалтад оруулах тооцоолол 2030 он болж хойшилсон байна. Мөн өмнөх ТЭЗҮ-ийг шинэчилж, замын нийт уртыг 19 км болгожээ.

Тодруулбал, төсөлд менежментийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа. Мөн ТЭЗҮ боловсруулах бүлэг ажлыг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж байна. Түншлэлийг “Духуа инженеринг” тэргүүлж, “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтсан байна. Харин зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр Японы “Ниппон Коей” компани ажиллаж байгаа аж.

Улмаар, тэд ажиллаад 2013 оны ЖАЙКА-гийн хийсэн ТЭЗҮ-ийг багахан өөрчилсөн аж.

Анхны ТЭЗҮ-д шугамын нийт уртыг 17.7 км гэж тооцож байсан. Харин сүүлд 19 км болгохоор шинэчилжээ.

 “Духуа инженеринг”-ийн зүгээс Улаанбаатар хотын нөхцөл байдал 2013 оныхоос эрс өөрчлөгдсөн гэж дүгнэжээ. Өмнөх ТЭЗҮ-гээр метроны шугамын зарим хэсэг нь газрын дээр байсан бол одоо 100 хувь газрын доогуур болгож өөрчилжээ.

Өмнө нь Б.Дэлгэрсайхан сайд, хотын дарга Х.Нямбаатар нар 2024 оны зургадугаар сард барилга угсралтын ажлыг нээнэ. 2027 онд дуусгаж, туршилт хийнэ. 2028 онд ашиглалтад орно гэж мэдээлж байв.  

Тэгэхээр одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, уртыг 19 км болгож сунгаснаас гадна 2030 онд ашиглалтад оруулахаар болжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНАЙ НЯМБАА НЭЭРЭЭ ГАГНУУР АВАХ ГАЗРААРАА ХАНЗАРЧ БАЙВАЛ ЗҮГЭЭРСЭН ХАМААГҮЙ ҮЛЭЭХ ЮМАА ХААЯА ЖААХАН ХАМЖААРГАТАЙ БАЙЛДАА ХАМААГҮЙ ДОНГОСОХ ЮМАА

хүннү
хүннү

ТЭЗҮ-ээ ч эхлээгүй байж хугацаа сунгаад байдаг ямар учиртай юм?

Mongol
Mongol

Ehleegui bai duusahaa yarih. Duusah ni ugaasaa mudgui.2035-2040 Tgd hun suuhgui, ashiglatiin zardlaa diilehgui, buun ur, avtuunaasaa bur doloon dor tataastai tolgoinii uvchin bolno

Зочин
Зочин

Ингээл хэд хэдэн жилээр хойшлуулаал идээд ихэлдэг нь манай улс төрчид дарга нарын гэм биш зан.Энэ бас зангууны үлгэр болох юм байна л даа.
Нефтийн үйлдвэр анх эхлээд 25 онд ашиглалтанд орно гэснээ хойшлоод 2027 болсон байсан одоо юу гэнэ вэ 29 гэл үү.

Зочин
Зочин

Метро барихад наад зах нь хааш хаашаа 100, 200 метр өргөн чөлөө хэрэгтэй. Тийм боломж УБ т байхгүй. Мөрөөдөөд байгаарай

Иргэн
Иргэн

МАН-АН-Н мафиуудын улс Монголыг минь цөлмөх ээлжит уралдаан эмэгнэлтэй ч үнэн бодитой хулгай луйвар үргэлжилсээр!!!

Холбоотой мэдээ

Back to top button