УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | УИХ-ын гишүүн Б.Тулга "Санал хураалтаа анхаардаггүй" гэж зэмлүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.23/ нэгдсэн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулсан. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Ирээдүйн нийслэл болох юм байна. Шаардлагатай гэвэл 2050 он хүртэл төлөвлөлтийн үе шатыг тавьж өгч, газар эзэмших боломжийг нь хангаж өгөх ёстой" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа "Шинэ хотын хувьд хөрөнгө орууулалт чухал. 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл тогтворжуулах гэрчилгээг 4 жилийн хугацаатай олгож, харин хоёр жилийн хугацаатай хийж дуусгахаар хөрөнгө оруулалтын дээд хэмжээг 300 тэрбумаар 16 жилийн тогтворжуулалтын гэрээ олгоно гэжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Хотын эдэлбэр газарт амьдарч байгаа Архангай, Булган аймгийн сумдын иргэд хотын иргэд болох боломжтой. 10 мянган хүн амтай байхаар төлөвлөж байгаа. Энэ хүн ам нь хэдий хугацаанд бүрдэх вэ" гэв.

УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулав.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Б.Тулга гишүүн наад санал хураалтандаа анхаарал тавьж байгаад оролц, за юу. Өөр юманд анхаарч байгаад дараа нь гар өргөөд "дахин санал хураалгана" гэх юм" гэж зэмлэв.

Гэвч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Төхөөрөмж ажиллаагүй тул санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулж өгнө үү" хэмээлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button