Top StoriesНийгэм мэдээ

Ү.Рагчаа: 43 жил хөдөлмөрлөөд одон медалиас хэтэрсэнгүй. Тэтгэвэр хүрэлцээгүй учир тэрэгчин хийж байна

Нарантуул худалдааны төв. Өдрийн 16.00 цаг, -12 хэмийн хүйтэн. Худалдааны төвийн дундуур хөндлөн гулд алхваас ачаатай хийгээд хоосон тэрэг түрсэн хүмүүс олныг зүсэн холхино. Тэдгээр хүмүүсийн дунд хижээл насны эрэгтэй тэрэгнийхээ бариулыг түшин зогсож харагдах нь тэр.

Түүний нэрийг Ү.Рагчаа гэнэ. Өдгөө 65 насыг эдэлж буй тэрбээр Улсын байгууллагад 43 жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан хойноо зүгээр сууж чадалгүй ажиллаж буй нь энэ аж.

Бидэнтэй ярилцах уу хэмээн асуухад “надад мэддэг юм байна уу даа, би удаан ярихгүй шүү, хүүхдүүд загнана” хэмээсээр бидний яриа эхэлсэн билээ.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүйюу?

-1960 онд Завхан аймагт төрсөн. Залуудаа Тосонцэнгэл сумын Мод боловсруулах газар 20 гаруй жил, дараагаар нь УСУГ-т сантехникчээр ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан. Эргээд харахад улсад 43 жил ажилласан байна билээ.

-Яагаад Нарантуул худалдааны төвд тэрэгчний алба хаших болов, хэр удаан ажиллаж байна?

-Хэдийгээр 43 жил улсад ажилласан ч гавьяаныхаа амралтад гарахад минь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр л тэтгэвэр тогтсон. Гэтэл улсад хөдөлмөр эрхлээгүй хүмүүс надтай ижил тэтгэвэртэй юм билээ.

Жил битгий хэл долоо хоног ахих бүрд л нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа, бусад хэрэглээнд дан ганц тэтгэвэртээ найдна гэдэг хэцүү цаг болчихлоо шүү дээ. Тэгээд л гэртээ зүгээр байхаар гарч ажил хийе гэж зорьсон учир би одоо энд зогсож байна. Тэргээ түрж эхлээд нэг их удаагүй ээ. Жил гаруй л болж байна.

-Таны ажил өглөө хэдэн цагт эхэлж байна, нууц биш бол өдөрт хэдэн төгрөгийн нэмэлт орлого олдог вэ?

-Надад цаг хугацаанд баригдаад байх зүйл байдаггүй. Дуртай өдрөө л гараад ирнэ. Орлогоо нуугаад яах вэ дээ. 30-60 мянгыг олно. Зарим өдөр хоосон буцах ч бий. Миний энд ажиллаж байгаа нь нэг талдаа нэмэлт орлого олж буй мэт боловч нөгөө талдаа зүгээр сууж чаддаггүйтэй л холбоотой.

Энд тэрэгчин хийдэг олон хүмүүс бий. Эмэгтэй хүн ч тэрэг түрээд явж л харагддаг. Намайг хөгшин гэж энд хэн ч голдоггүйд баяртай байдаг юм. Хүнд туслаад, хүндийг нь өргөж дэмнээд явна гэдэг чинь өөрөө сайхан ойлголт шүү дээ.

-Зүгээр сууна гэдэг бол “үхсэн”-тэй л ижил ойлголт-

-Нэг удаагийн ачаа зөөлт ямар ханштай байна. Хүүхдүүд нь ийм ажил хийлээ гэж дургүйцэж байна уу?

-Зах дотроос ачаа түрээд гаргах нэг удаагийн ханш 10 мянга. Яг 10 мянгаа өгөх хүн ч цөөхөн. Би өгснийг нь л авдаг. Хүүхдүүд миний энэ ажилд дургүй талдаа. “Аав та ингэж явахаар бидэнтэй ойр, хүүхдүүд хараад гэрт бай” л гэдэг юм. Насаараа засаг төрийн төлөө зүтгэж, борви бохисхийлгүй ажилласан бидэнд зүгээр сууна гэдэг бол “үхсэн”-тэй л ижил ойлголт.

Тийм учраас ихийг олох нь яах вэ, өвчингүй эрүүл байгаа биеэ хөдөлгөөнтэй л байлгах нь чухал болчхоод байна.

-Та 43 жил төрд алба хашсан гэлээ. Урт хугацаа шүү дээ. Гавьяа шагнал хүртэж байв уу?

-Улс төр олон жил хөдөлмөрлөсөн хүнээ олж харж, тохирсон шагнал хүртээх нь юу л бол. Миний хувьд хувьсгалаас өмнө хийгээд хувьсгалын дараа ч ажиллаж үзсэн. Өөрчлөгдсөн нийгмийн гэрч, тэр он цагт чимээгүй хөдөлмөрлөж байсан хүмүүсийн л нэг.

Одоо эргээд харахад надад цуглуулсан эд хөрөнгө, сайн тогтоолгосон тэтгэврийн аль нь ч байхгүй. Тухайн үедээ “чи сайн хөдөлмөрлөсөн шүү” гээд олгож байсан зэвэрсэн одон медаль л харин гэрээр нэг үлдэх шиг боллоо. Ойн медалийг бол жил болгон л авч байлаа. Ер юм хийгээгүй залуус дэргэд Алтангадас одон гялалзуулаад явдаг юм байна лээ. Төр эргэж хараасай билээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
1 сар 25, 2025 09:57

ү

Иргэн
Иргэн
1 сар 25, 2025 11:19

МАХН- үхширсэн хүний хөдөлмөрийг энгэрийн тэмдэгээр хуурдаг арга, энэ цөвүүн цагт хахуулийн тэмдэг болж хувирсан!!!!ккк Үхэр Монголчууд Эрээнд үйлдвэрлэсэн энгэрийн тэмдгэнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болцгоосон улны хүмүүс болцгоосон!!!ккк

Зочин
Зочин
1 сар 25, 2025 12:01

Бага ц�##�интай ажил хийхээр доод хэмжээгээр тэтгэвэр авна. Үүнээс жишээ авч з�##�уус арай их ц�##�интай ажил хийх хэргтэйг ойлгох хэрэгтэй. Тэгэхийн тулд их дээд сургуульд сурна. Сурахын тулд одоо үнэгүй өгч буй боловсролд баярлан хүүхдүүд хичээл номдоо шамдах хэрэгтэй. Мэдээ зарим нь нэг нь хөрөнгө үүсгэж болох ч инхэнх хүмүүс хөдөлмөрлөх хүчээ худ�##�дах замаар явна.

Нэргүй
Нэргүй
1 сар 27, 2025 14:36
Reply to  Зочин

Тухайн. Үедээ. Өндөр. Ц�##�ин. Авч. Хүнд. Үйлдвэрт. Ажиллаж. Байлаа!Одоо. Нийгэмд. Ажиллаагүй. Хүнээс. Ч. Дор. Тэтгэвэр. Авч. Бна. Ш. Дээ????

Зочин
Зочин
1 сар 25, 2025 13:55

Нам нь газар нутаг хужаад зараад мөнгөөр нь тэмдэг, үнэмлэх хятадад хийлгээд насаараа намдаа зүтгэгчидэд гавьяат өгнө

Зочин
Зочин
1 сар 25, 2025 16:29

Миний Монголын хөгшид тэтгэвэр хүрэлцдэггүй төрийн томчууд тэтгэвэрт гараад гадаад зуга�##�даг .тэтгэврийн ялгааг арилдаггүй байхдаа

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
1 сар 25, 2025 16:59

...Ш�##� Тэнэг ХӨГШИН ЦАГ ҮЕ НИЙГЭМ УЛС ТӨР ӨӨР БОЛООД 35 ЖИЛ БОЛООД БАЙХАД ЧИНЬ АЛЬ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН СЭТГЭЛГЭЭНЭЭС ОДОО БОЛТОЛ САЛААГҮЙ...ТА НАРЫН ҮЕ 1991 ОНТОЙГОО СОЦИАЛИЗМ КОМУНИЗМ ДУУСЧИХСАН..

Зочин
Зочин
1 сар 26, 2025 16:10

Тэгээд одоо үе чинь дуусан хурдхан үx гэж үү?

Зочин
Зочин
1 сар 25, 2025 19:40

Ардчил�##�ыг хараагаад МАН-ыг сонгоод бай. Ардчил�##� ялсан боловч мангарууд дандаа МАН-ыг сонгосон олигтой хөгжиж ч чадахгүй өдий хүрлээ

Чугун
Чугун
1 сар 25, 2025 21:43

Бага ц�##�интай ажилчин байсан бол бага л тэтгэвэр авна шүү дээ , Энийгээ ойлгоо , бусадтай бүү барьц

Зочин
Зочин
1 сар 26, 2025 05:37
Reply to  Чугун

Oilgoj unshaach

Долларын ханшийг хатуу барьж инфляцийг зогсоох
Долларын ханшийг хатуу барьж инфляцийг зогсоох
1 сар 25, 2025 21:52

Үнэн амьдр�##� ийм бна. Энэ доллар=төгрөг ханшийг Монголын төр барьж чадахгүй бол тэтгэвэр жил бүр буурна, насаараа нийгмийн даатг�##� төлж ажилласан хүмүүс цаашдаа бүр их хохирох болно. Мөнгөний ханш унаж буй нь гамшиг шүү...Долларын ханшийг баялагийн сангаар яар�##�тай барьж тэнцвэртэй байдлыг хадг�##�ахыг бүх иргэд шаардаж байна !!!!

Зочин
Зочин
1 сар 26, 2025 05:39

Dollar, tugrugiin hanhiig her hen togtoodog be?

Зочин
Зочин
1 сар 25, 2025 23:32

Төр засагт олигтойхон хүмүүс байхгүй бол улам л дордох байхдаа босож өрвөлзөхч чад�##�гүй болох байлгүй

Монгол
Монгол
1 сар 26, 2025 08:44

Зөв амьдарч байна!. 30, 40 жил з�##�уу насаа зориулчраад тэтгэвэр нь хүрэхгүй дэлгүүрийн лангуй шүүрдэн жижиг хулгаагаар амь зогоож, гуанзанд хүний үлдэгдэл хоол гуйж амьдарч байгаа хөгшчүүд ихсэж байгаа нь энэ төрийн эмэгнэл! НАМ дамажсан яравгар тонуулч нарийн бахар�##� уу!?

иргэн
иргэн
1 сар 26, 2025 09:24

Авилгачин төр жирийн иргэддээ ингэж л ханддаг. Мөрөөрөө ажлаа хийгээд, даргын цүнх бариагүй явсан нь хэдэн баярын бичиг, гашгайч зэрэг хэдэн төмөр зүүлгээд л насны эцэст ядуурч, эцэслэж байна. Бодит амьдр�##� ийм л бн.

Туяанаа
Туяанаа
1 сар 26, 2025 11:39

Бага ц�##�ин авч байгаа ч ул�####�а татвараа төлж байгаа шүү дээ.Татвар төлөөгүй ажилласан жилгүй байж х�##�амжаас тэтгэвэр аваад байна гэдгийг хэлж бнө энэ хүн Зөв ш дээ ул�####�а хуруугаа ч хөдөлгөөгүй юмнууд тэтгэвэр авдаг ш дээ

Зочин
Зочин
1 сар 26, 2025 12:23

50 иад оны сүүлч 60 аад оныхан бол энэ нийгэмд хамгийн их хохирч яваа хүмүүс л дээ соц үед улсад сөхөртлөө ажиллаад доод ын доод тэтгэвэртэй эрэмдэг биетэй хүмүүс л ба шүүдээ хөөрхий 2012 онд 36 жил ажиллаад тэтгэвэрт гарсан багш хүн 21 ,22 онд өөрөөсөө цөөн жил ажилласан яг адил мэргэжлийн багшаас хамаагүй доогуур тэтгэвэр авч б а гэтэл тэр үеийн багш нарт зөвхөн багшлах биш хийхгүй л байгаагүйэ бойчин хүртэл хийж явсан тэгэхээр тэр үед төрсөндөө харамсах л болж байх шиг ээ

Зочин
Зочин
1 сар 26, 2025 14:39

Хөрөнгөт нийгмийн тусг�##�, ийм нийгмийг суурьшуулсан одоо өөрсдөө язайгаад эх нутгаасаа дайжсан ардчилсан нэртэй үхээрүүдийн лай шүү

Zochin
Zochin
1 сар 26, 2025 20:46

Арай л дэндүү. Хөдөлмөрлөөд2 гуйлгачин мэт амьдарч бхад. Хулгайч нар дэндүү тансаг амьдраад бгаа юм бишүү. Энэ хэн дуртай нь төрийн байгууллагад ажиллаж. Төрийн толгойд гардаг явдлыг болиулмаар бна. Төрийн �##�банд сурлага, ёс зүй, төгссөн сургууль, ЭЕШ босго оноо зэргийг харг�##�зан сонгомоор бна. Гэтэл 480 оноогоор их сургуульд элссэн. Хуучин цагт ш�##� арчиж явах ёстой гарууд төрийн �##�банд орж хор найруулах, хорлон сүйтгэх л ажил хийж бна даа. Гутмаар юм.

Иргэн
Иргэн
1 сар 27, 2025 08:27

Монгол орос 2 шиг хулгайч луйварчид нь сайхан амьдардаг , шударга иргэд нь арай ядан амь зуудаг улс энэ дэлхий дээр өөр �##�га даа .

Иргэн
Иргэн
1 сар 27, 2025 08:29

Ардчилсан хөгжилтэй улсуудад ард иргэд нь тэтгэвэрт гараад жуулчин болдог, монгол орос 2 улсад бол гуйлгачин болдог

Зочин
Зочин
1 сар 29, 2025 23:18

одон мед�##�ь гэдэг чинь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс л их хэргэлдэг эд байх шүү өнгөрсөн нийгэлд оросоос үүдэлтэй доно одоо бол ман ын молигдох шилдэг арга тархи уга�##�т таны ижил болсон олон хүн байгаа даа одоо я�##�тай билээ

Холбоотой мэдээ

Back to top button