Нийгэм мэдээ
Дрон нисгэгчдийн уралдаанд нийт 548, ОБЕГ-ын 18 алба хаагч оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Дронокон-2025” нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд нийт 548 хүн оролцож байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 18 алба хаагч ур чадвараа сорьж байна.
Тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, аваргуудаа шалгаруулна.
Ташрамд дурдахад, Монгол Улсад 10.000 орчим нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэжлийн олон сонирхогчийн нисгэгчид байдаг аж.

Эх сурвалж: ОБЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!