Нийгэм мэдээ

Орон нутгийн иргэд Улаанбаатарт 48 цаг болохдоо бүх ажлаа амжуулах боломжтой юу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Орон нутгаас орж ирж махаа зараад, Нарантуулаар ороод буцахад хоёр хоног хангалттай" гэж хэлсэн нь маргаан дагуулав.

Нарийндаа тэрбээр тээврийн хэрэгслийн татварын асуудлыг ярьсан. Орон нутгийн дугаартай автомашин Нийслэлд нэвтэрсэн эхний хоёр хоногт өдрийн 1000 төгрөг, гурав дахь хоногоос эхлэн 5000 төгрөг төлж буй.

Энэ талаар Х.Нямбаатар “Орон нутгийн машинаас өндөр татвар авч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Махаа зараад, Нарантуулаар ороод буцахад хоёр хоног хангалттай. Хоёр хоногт 1000 төгрөг төлдөг татвар хуучнаараа мөрдөгдөж байгаа.

Харин орон нутгаас орж ирээд хотын хөдөлгөөнд оролцоод, халтуур хийгээд явж байвал 49 дэх цагаас нь эхлээд өдрийн 5000 төгрөгийн татварт авна. Иргэдэд зөв ойлголт өгмөөр байна” гэж ярьсан юм.

Гагцхүү татварын хэмжээнд биш, "Хотод хоёр хоноод буцахад л хангалттай ш дээ" гэсэн өнгө аясаар хэлчихсэн нь л анхаарал татаад байх шиг дүр зураг нийгмийн сүлжээнд харагдлаа.

Үнэхээр ч Нийслэлд нэвтэрсэн хөдөө орон нутгийн иргэд хэд хоногт, ямар ажлаа амжуулах нь чухал биш. Харин хотын дарга ингэж хэлснээрээ, Нийслэлд орж ирээд 48 цагийн дотор амжиж гарах ёстой юм шиг, энэ хугацаанд бүхий л ажил төрлөө амжуулах шаардлагатай мэт ойлголт төрүүлчихлээ.

Харин 49 дэх цагаас нь өдрийн 5 мянган төгрөгийн татвар төлөх иргэдэд хэр хүндрэлтэй тусаж буй нь тодорхойгүй байна. Хоёроос илүү хонож, шаардлагатай ажлаа амжуулахад энэ нь саад тээг болж байна уу? гэдэг л асуулт юм.

Өөрөөр хэлбэл татварын хувь хэмжээний асуудал Монгол Улсын иргэн аль засаг захиргааны нэгжид, хэд хонож, ямар ажлаа боломж бололцоогоор зохицуулах вэ гэдэг хувь эрх чөлөөний сэдэвт шилжив.

Үнэхээр тэгвэл орон нутгийн иргэн Нийслэлд орж ирээд, 48 цагийн дотор шаардлагатай ажлаа амжуулах боломжтой юу?

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

МАНАЙ АВГА АХ МАШИНТАЙГАА ХӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХОТОД ИРСЭН. НӨГӨӨ ЭМНЭЛЭГ НЬ 10 ХОНОГИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ХИЙЛГЭЖ БАЙНА. ИЙМ ТОХИОЛДЛЫГ ЯАХ ВЭ?!
ТЭНЭЛЭЭ...ЗУГААЛЛАА ГЭХ ҮҮ?!

Зочин
Зочин

Одоо яахав дээ! 48 цагт ажлаа амжуулаад гарч дээ! Ер нь бол хот хөдөөгүй л ихэнх нь ардын намыг монгол биз дээ! Өөрсдөө сонгоод л дараа нь гоншигноод хэрэггүй л баймаар даа?

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Hotiin darga ta ooroo ungan hotiin ergen bish shvv dee hodoonii hvn hotiig vnendee udirdaj chadahgvi bain yaj iim boglootei baihad 48 zagiin dotor ajilaa amjuulah ymbe hodoonii hvmvvs mah zaraj naran tuul zah oroh gejil irdeg gej bodson ymuu malnaas dor uhaantai bizda be emlegt hvn vzvvlej hebtej emchilvvlej ah dvvseerei orj garah gej mash olon shaltagaantai hot ordiinmaa tengee minii hubid hotiin utaanaas hol baih gej hotiin ungan ergen bi ( 2 torhod torson shvv ) tom aimagt amidarchiin hvvhdvvdee 5 honog hotiin gertei baij hecheelden yabuulaj 6.7 odor aimagiin gertei baijiin tegeed hotod 5 honohdoo 17.000t tolhvv te minii

Зочин
Зочин

Асуудлаа зөв тодорхойлмоор юм эмнэлэгээр явах ажилтай бол яах вэ хэд ч хонож болно хүн болгон Нарантуул орох гэж УБ яваагүй

Зочин
Зочин

Заримдаа амжихгүй. Эмнэлгээр явсан үед. Үүнийг нягталж үзэх

Зочин
Зочин

Хөдөөнийхөн зөвхөн мах зарах нарантццл орох гэж Улаанбаатар ордог гэнэ. Арай ядмагхан уу. Ард түмнээ ялгаж доромжилж ханахгүй юм аа

Зочин
Зочин

Эмнэлэгт үзүүлэх, цаг авах, хүлээх, эмчилгээ хийлгэх гээд л 2 хоногт амжих уу. Хөдөөнөөс ирсэн хүмүүс ганц мах зарах гэж ирдэггүй юм Нямбаатар эргүү новшоо

Зочин
Зочин

Яшка гол ажил нь болсон доо. Бараа бол бүгд хөдөө байгаа.

Жамъяанцэцэг эмээ
Жамъяанцэцэг эмээ
Reply to  Зочин

Байгалийн 48 цаг амьдралын олон асуудлаа хотод ирээд шийдэх гэсэн хүнд бол хүрэлцэхгүй дээ. Хүн бүрийн хувийн асуудлаас шалтгаалан тухайн ажлаа бүтээж хариугаа гэсэн хүнд бол 48 цаг түгшүүрийн дохио шиг л байнаа. Яагаад? Улсыг удирдаж байгаа удирдлага хүнд сурталтай , бүх мэдээллийг цахимаар харж авч унших боломжтой ч цаг хугацаа нэхсэн хүлээлттэй асуудалтай бол хотод байгаа хөдөөний иргэнд хүлээлт үүснэ Хотын дарга Нийслэлийн иргэн хөдөөний иргэн гэж ялгаад байгаа нь ямар ёс зүй вэ. Хүн боож Төрөхдөө нутгаа сонгоод татвараа бодоод машинаа шийдээд асуудалгүй айлд төрдөг бол 48 цаг чинь хангалттай байх . Хотын дарга хөвсөн бодол тэнгэрийн үүлнээсээ бууж газарт хөлөө тавьж Өөрөө Нарантуул орж махаа зарж авч буй хөдөөний иргэнийг бүртгээд мөнгөө тоолж өмнөөс нь татварыг нь тушаачих даа. Эндүүрмээр нь ганц мах зарах гэж Нарантуул орох уу. Хөдөөний иргэдийг бүү доромжил. Хүний амьдрал Замын татвар мөнгөөр хэмжигдэхгүй шүү.Аймгийн төвүүдийг хотын дайтай эрхийг өгч сайн хөгжүүлвэл хотруу ирэх иргэд цөөрч хөдөө хүн ам нь жигд суурших боломжтой . тэгвэл хотын зам чмнь түгжрэлээс мултарч татвар нь ял мэт сонсогдохгүй шүү дээ.
Иргэний боддог эрүүл улс болоход дахин 5 жил шаардагдана. Удирдлага нь хүнлэг ухаантай бол шүү дээ. Бод бод бод 7 удаа .

Зочин
Зочин

Эмнэлэгт үзүүлэхээр хотод ирж байгаа нь халтуур хийгчидийг 1'2 % нь л бгаа. Уг нь торгууль үр дүн өгвөл хөдөөний жолооч нар хотод явахгүй. Учир нь тэд хөдлөөд л торгуулна. Халтуурчид ч хот мэдэхгүй, дүрэм мэдэхгүй...Хотод ганц нэг ирж байгаа хөдөөний жолооч бол айгаад явдаг ч үгүй юм байна лээ

Зочин
Зочин

Амжих л ёстой. Өөр сонголт үгүй

Иргэн
Иргэн

Өлөн улны сэтгэхүйтэй Монгол хүмүүс их болжээ!!! Бүх зүйлийг үнэгүй ашиглах сэтгэхүйг МАН-АН-Н мафиууд Монголчуудад суулгаснаас үүдэж 1000- т малчин хүртэл хүнсний талоныг авч, өдөржин УБ- хотод зам ашиглч хаад 5000- төгргөнд голоо цохино энэ болохгүй энэ Монголчууд минь!!! Та арав хоног байхад 42-хон мянга төгрөг шүү дээ!!!

хүннү
хүннү

…ойлгот төрүүлээд байх юмгүй. Ерөөсөөл Нямбаатарын санаа нь энэ ш дээ. 48 цаг бол, 49-дөх цагаасаа 5000₮ төл гэж байна. Энэ 5000₮ нь нэг ёсондоо “торгуулийн ял” юм. Тиймээс хөдөөнийхөн өвдвөл өөрийн унаагаар “Нямбаатар” хотод ирж болохгүй. Эмнэлэгт хамгийг багадаа 7 хоног нааш цааш явна. Хоёрхон шинжилгээ өгөхөд 3 хононо, түүнээс хойш 4 хоногийн дараа давтан үзүүлэх цаг авна. Ингээд боддоо, хугацаа хэтэрсэн өдөр болгондоо 5000₮-н торгууль төлнө. Энэ мөнгө та нарт их мөнгө, дарга нарт хошногны цаас. Та бидний сонгосон УИХ, ИТХ-ын гишүүд ард түмнээ тоохгүй өдий хүрлээ. Нөгөө “Ухана, ишигнийн зовлонг ойлгохгүй” гэдэг шиг сарын 7 000 000₮ -н цалинтай дарга нарт, ард түмэн “түй май” биз дээ.

Ард
Ард

Хэд хонох ч хүн байна, өдөртөө буцах ч хүн байна. Эрх чөлөөт, ардчилсан нийгэмд амьдарч байгаа л юм бол нийслэлдээ очиж, хэд хонохоо хэн нэгэн даргаар заалгамааргүй байна. Яагаад иргэдээрээ байнга оролдож байдаг новш вэ чи Нямбаатараа? Чи хөдөө явж амьдраач.

Багш
Багш

Амжихгүй

талархангч
талархангч
Reply to  Багш

Монгол хүн орон нутаг.хаана ч байсан ажиллаж амьдрах эрхтэй.ундсэн хулиас дээгүүр ганц хүн байх юм аа .Улс дотор улс байгуулаад энэ ариа даварч б.на.өөрөө хөдөөний хүн байж .

Зочин
Зочин

хөдөөнөөс гарж давьхисаар үүрээр хүчит шонхор орж махаа бөөндөнө тэгээд нт орно бараагаа авна хотоор явж бна цагдаа дохино торгоно жаахан явна бас дохино торгоно аз таарвал ахиж торгуулалгүй хотоос гарч болих бх цагдаа портер эсвэл хөдөө дугаартай тээврийн хэрэгслийг зогсоохгүй өнгөрөөхгүй гэдгийг бололцсон 12цаг давхиж нэг шөний нойроо алдана ядрах нь

Мананхүн
Мананхүн

Аймгуудын эмнэлгүүдийг хөгжүүлэх л их чухал, нарантуул захын дайны бараа таваар, үнэ өртөгтэй бөөний захуудыг бүсүүдийн төв болох аймгуудад байгуулах хэрэгтэй, гэхдээ л 30-аас доошгүй жил хөгжиж байж тийм болно. Богино хугацаанд гэвэл өвчтөнгүүдэд зориулсан тусгай хот хоорондын хүн тээвэр, хотоос бараа таваар аймгуудад хүргэх карго ачааны нийтийн тээврийн үйл ажилгаа үүсгэх арга байна.

Мананхүн
Мананхүн

Хөдөөгийнхөн заавал өөрийн тэрэгтэй гот орж ирж түгжрэл нэмэгдүүлэхгүйн тулд. Ер нь тэгээд 2000 оноос өмнөх тэргүүдийг хотод явуулахгүй, 2030 оноос эхлээд баруун талд рультай тэргүүдийг хотод явуулахгүй байх зөв.

Иргэн
Иргэн

Тэнгэр дээр байгаа Нямбаатарыг яаж газар дээр буулгах бэ?Ганц махаар амьдра.лыг ойлгоод байна шүү дээ

Зочин
Зочин

hangalttai

Зочин
Зочин

Undsen huuli zorchij iregdee hot hodoogoorn ylgan gaduurahjsan Nymbaatar yaraltai ogtcorno uu

Тулгаа
Тулгаа

2ын хооронд нялцагнаж байхаар бүр дугаарын хязгаарлалтын хязгаараар оруулахгүй болгочихооч

Зочинзочин
Зочинзочин

Хотын орнууд өөрсдөө замын түгжрэл би болгодог шүү дээ Хотын түгжрэлийг бууруулах олон арга байхад татварын нэмэр ард түмэнд дарамталж өөрсдөө болохоор ард түмний татварын мөнгө хулгайлж байн

Зочин
Зочин

Нүүгээд ир дээ

Zochin
Zochin

Өвчтэй зовлонтоя хүмүүст л их дараа болно доо

Нямжав
Нямжав

Нямбаатар хүү минь үтэр түргэн манай хотоос явж өгнө үү

Зочин
Зочин

Хөдөөний баячууд

Зангараг
Зангараг

Амжуулж чадахгүй бол хойтон жил ирэхдээ амжуулж болно ш дээ асуудал байхгүй дээ үхэрнүүд ээ.

Хөдөөний хүн
Хөдөөний хүн

Аймгууд хилийн заагууд дээрээ пост гаргаж УБ дугаартай машинуудаас хураамж авъя. Ж нь: УБ-Хө явахад Төв, Сэлэнгэ, Дархан, дахиад Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл гээд тав таван мянган төгрөг авъя. Ямарч байсан 35 болох юм байна. Нэг талдаа. Тэгээд тухайн орон нутагт хоноглосон хоногоор нь мөнгө авч болно. Eр нь хийe гэж зоривол болно шүү дээ. Нэг шог зохиолын л сэдэв гараад ирэх шиг боллоо.

Зочин
Зочин

Эмнэлэг эмчилгээнд орж ирсэн иргэд яах юм хоёр хоногт амжих уу. Хөдөөнөөс голчлон хүнд өвчтэй яаралтай, онош тодорхой бус хүмүүс хот руу эмнэлэгт ирж бгашд. Тэд хоёр хоногт үзүүлээд эмчлүүлээд амжих уу. Ёстой фак..

Зочин
Зочин

48 цаг хангалттай

Иргэн
Иргэн

Би 3р эмнэлэгт жилд 2 удаа очиж үзүүлж зүрх судасны эмчийн хяналтад байдаг МОНГОЛ улсын иргэн байна. Хөвсгөлийн холын сумаас 700 км зам туулан байж очоод цахим оочир авах эмчдээ үзүүлээд дахиад цахимд оочир аваад эхонд харуулана. Дараань эргээд эмчдээ үзүүлж эмчилгээ зөвлөгөө авхийн тулд дахиад цахим оочир аваад үзүүлнэ. Энэ хооронд хамгийн багадаа 14-20 хоногт амжина. Цахим оочир их бол 1сар түүнээс цааш хугацаа орно. Эрхэм хотын дарга НЯМБААТАР та өвчин зовлон үзэж шаналж байгаа иргэд хэчнээн их мөнгө төлбөр төлж эмчилгээ үйлчилгээ авдгийг мэдэхүү . Төлбөр авч үйлчилгээ үзүүлсэн байгууллага хотын төсөвт татвар төлдөг байлгүй. Төлсөн татвараас нь тэнгэрийн амьтан НЯМБААТАР та болон ажлын албад чинь цалин авч байгаа . Өвчин зовлондоо шаналаж байгаа МОНГОЛ УЛСЫН ИРГЭН би автобусны давчуу суудал олон хүний уур амьсгалд давчдаад муужрах амьсгалын дутагдалд орох зэрэг нь хол зам туулах хэцүү тул өөрийн хувийн машинаараа явах нь амар байдаг юм. Ийм байхад 2 хоног хангалттай гэж үзсэн хэвээрээ юу. Хувь хувьсгалын эмнэлгүүдийн хооронд өөрийн машинаараа түгжрэл дунд зовж яваа хүнийг халтуур хийж байна гэж харсан хэвээрээ юу. Өөрийгөө болгоод эмчилгээ үйлчилгээ аваад явж чаддаг иргэн миний кейс ийм байна. Тэгвэл үхэл амьдралын заагт байгаа нэгнээ , хань үр хүүхэд ,аав ээжийгээ сахисан .гадаа нь машиндаа хонж өнжин хүлээсэн хүмүүсийг хөдөөний орк гэж харсан хэлсэн хэвээрээ юу УТААТАЙ НИЙСЛЭЛ ХОТЫН ИРГЭД БОЛОН НЯМБААТАРАА.....Та нар энэ хууль журмаа зөв гэж байгаа бол МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ЭРХИЙГ МИНЬ ЗӨРЧИЖ БАЙНА.

Зочин
Зочин

Ene ih tvgjireld chin yaaj 2 hongt bagtaahii bee . Hvnd surtaltai toriin baiguullga zondoo shdee teriig n mederdgv deegvvree yriulaad shiiddf bolhoor zarim darga nariin ajil 2 honogt l bagtdag bh shvv joohn bodoj baij huuli dvrem juramaaa batalj baimaar ym daaa

Зочин
Зочин

Amjihgvi shde Tvgjirch ywsaar bgd duusdiin bga bizdee

Зочин
Зочин

Боломжтой

Зочин
Зочин

Маш зөв ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮД НАВС САВС МАШ НТАЙ ХАЛТУУР ХИЙЖ, ШӨНӨЖИН ЭРЭМГҮЙ АРХИДАЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШШҮҮ. ХӨДӨӨНИЙХӨН ХОТОД ОРЖ ИРЖ НАМАРЖИЖ ӨВӨЛЖӨӨНД БӨӨН ТҮГЖРЭЭ, УТААГААР ҮР ХҮҮХДҮҮДИЙГ МИНЬ ХОРДУУЛЖ ХОРДРЖ ХАЯАД ХАВАР 5-САРЫН 10-ДААР ХӨДӨӨ РҮҮГЭЭ ЯВДАГ. ШҮҮ

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Зочин

Чи бас нэг хулгайч уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

орон нутгийн иргэдийг нийслэлийн зөвшөөрөл буй визтэй болгох шаардлагатай тэгвэл нийслэлд ирээд харлаад алга болохгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button