Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ авлигачидад, танхимд нь дураараа аашлагчдад ялагдаж эхэллээ

Хураангуй

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхээ мартаж, Засгийн газарт нь авлигачин ажиллаж байгааг ч үл тоох болов.

Дэлгэрэнгүй

Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газраар авлигатай тэмцэж эхэлж байлаа. 2021 оны долдугаар сард анх “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг. Намын нөхдөө гэх үү, эх орноо гэх үү” хэмээж байв. Улмаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш ажиллагаа” явуулсан билээ. Гуравхан жилд авлигын томоохон дуулиант хэргүүд ил болсон. “Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, “Нүүрсний хэрэг”... гэхчлэн хэдэн их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг энд жагсаан нэрлэж болно.

Мөн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасахаар болсон. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байхаар болгосон. Зарчмын хувьд томоохон дэвшил болж чадсан.

2023.11.23-нд чуулганы индэр дээрээс “Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна“ гэж мэдэгдсэн.

Гуравхан жилийн дотор авлигын торхон дотор олон ч тэсрэх бөмбөг дэлбэлсэн. Гэвч өдгөө авлигын талаар хамтарсан Засгийн газар нь битгий хэл Ерөнхий сайд нь ам нээхээ болиод байгааг анзаарсан биз ээ.

Сүүлийнхээс нь эхлэе.

1.Өнөөдөр авлигын дагнасан шүүхтэй болох асуудлыг ярьж байгаа хүн алга. Бараг замхарчихлаа. Тухайн үед Засгийн газар нь дэмжиж, МАН-ын бүлэг нь дэмжээгүй. “МАН махны машин бүтээж, тэр машиндаа өөрсдөө хэрчүүлнэ” гэсэн пропаганда баахан явсаар хуулиа татаад унагаачихсан. Товчхондоо маш олон хүнийг айлгасан байх.

2.Албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээ нэмэгдсэн мөн хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх зохицуулалтын үр дүн харагдсангүй. Жишээ нь, хамгийн сүүлд зүсээ хувиргасан Д.Наранхүү, ЭТТ ХК-ийн ажилтан Г.Адъяа нар авлигын хэргээ хүлээж хялбаршуулсан журмаар шийдүүлжээ. Улмаар Г.Адъяа 30 сая төгрөгөөр, Д.Наранхүү таван сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн гэвэл ямар вэ. Хялбаршуулсан гэх нэрийн дор авлигачид өршөөгдсөөр байгаа аж.

3.Хамгийн харамсалтай нь хамтарсан Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа авлигын эсрэг тэмцлийг “булшилчихсан” гэхэд болно. Бүр Засгийн газарт нь авлигачид ажиллаж байгааг ч тоох хүн алга.

Тодруулбал, Францын шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгтнүүд буюу УУХҮЯ-ны дэд асан О.Эрдэнэбулган, АМГТГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар олон улсад монголын нэрийг “баастав”. Тэдний хэн хэн нь ч авлигын асуудлаар Монголд хуулийн хариуцлага хүлээгээгүйгээр үл барам албан тушаалд суугаад буй. О.Эрдэнэбулган Францын компаниас авсан 1.2 сая еврогийн хахуулиараа 26 байр авсан гэж тухайн үедээ баахан бичигдээд л өнгөрч байжээ. Д.Үүрийнтуяа нь өдгөө хамтарсан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Мониторингийн хэлтсийн даргын албанд тухалчихсан сууна. Түүгээр ч зогсохгүй “Би “АРЕВА“ компанийн тусгай зөвшөөрлийг олгосон нь үнэн. Намайг авлига авсан гэж мэдэгдсэн ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг хуулийн байгууллагад шалгуулна” гэж томров. Бусад улсад бол юун албан тушаал дэвшээд сул чөлөөтэй алхах. Монголд бол толгойгоо илүүлж байгаа юм.

Товчхондоо Монгол Улс авлигын далайд живээд удсаныг тэдний хэрэг илтгэнэ.

4.Нөгөө талаар алхам алхмаар урагшилж байсан авлигалын эсрэг Л.Оюун-Эрдэнийн тэмцэл энэ хүрээд зогссон гэдгийг харж болохоор байна. Түүнийг авлигыг дутуу орхилгүй ялаасай гэсэн хүлээлт нуулгүй хэлэхэд олон нийтэд байлаа. “Амаргүй” гэдэг үгийг амнаасаа байнга шахуу унагаж, мэдээлэл хийхдээ санааширдаг байдал нь ч сарнилаа. Хамтарсан нэрийн дор өмнө нь эхлүүлсэн зарчмуудаасаа нэг нэгээр ухарч эхлээд байна.

Тухайлбал, “Шинэчлэл хийе” гэж ярьдаг хэр нь танхимаа цэвэрлэхээс, АН-ынханд, ХҮН-ынханд үг хэлэхээс эхэлсэнгүй. Д.Үүрийнтуяа С.Эрдэнийн хүн гэгддэг ч, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. Танхимд нь гадны шүүхээр шийдвэрлүүлсэн авлигач ороод суучихсан байхад ган хийсэнгүй. Дуугүй л явна. АН-ын дарга Л.Гантөмөр Засгийн газрын хуралдаандаа удаа дараа согтуу орж ирэхэд үг хэлдэггүй тухай мэдээлэл улстөрийн хөшигний ард хөвөрч байна. Бас л чимээгүй. Сүүлдээ Засгийн газрын харъяа ЭМДЕГ-т авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй С.Энхболд очоод суучихлаа. “Найз нь юм чинь” гэгдэв. Ерөөс “Бөөс түрийндээ орсон”-ы үлгэр болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2025 09:30

Ганцаардаад бна гэдгээ саяхан хэлж байсан шүү дээ сэтгүүлчид нь хүртэл хамтраад бөөлөөд байхаар энэ хүн хаданд хашхирч байгаа хүнтэй адил лугаа бна

Зочин
Зочин
1 сар 27, 2025 09:31

энэ банз�##� авгайг дийлэхгүй нь ээ

Хурц
Хурц
1 сар 27, 2025 09:58

Авлигатай тэмцсэн олон хэрэг илэрсэн ч гэсэн шийдэгдсэн хариуцлага хүлээсэн улстөрчид байхгүйтэй адил

ЯАНА ДАА
ЯАНА ДАА
1 сар 27, 2025 10:01

БҮХ асууд�##� хуулийнхантай холбоотой. Авлига үнэртүүлсэн шүүгч байх ёсгүй боловч манайд байсаар байгаа. ЯАЖ авлигачин ШҮҮГЧЭЭС САЛАХАА МЭДЭХГҮЙ Л БАЙНА.

Зочин
Зочин
1 сар 27, 2025 10:09

Харамс�##�тай, энэ үнэн бол, тэгвэл өөр чадах ес бараг бхгүй дээ.

ЗочинЗочин
ЗочинЗочин
1 сар 27, 2025 10:50

Оюунэрдэнэ хамтарч идэж уусан юм байгаа биш. Ёстой шун�##�ын дэв, нарийн аргатай жижүүр гээ биз дээ.

Bolor
Bolor
1 сар 27, 2025 11:15

Элбэгдорж жижигхэн ч гар нь урт юм. Дээрх Д.Үүрийнтуяа, Гантөмөр, С.Энхболд нарын ард Элбэгдорж байдаг. Тэрээр өөрийн хүмүүсээр Оюун-Эрдэнийг хүхээлүүлж байгаад боож aлах санаатай байгаа.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 22:41
Reply to  Bolor

Яг ийм байд�##� харагдаад байна.

Мангарууд
Мангарууд
1 сар 27, 2025 15:00

ОЭ гэж жүжүигчин гар ярьдаг нвь элбэгдорж иш чаавас даа ултөрөсө үайлаад 8-9 жил болж байгаа хүнийг барьж ярихаас өөр шидгү йжинхэн авлигачдыг чаадахгүй л дээ

монгол
монгол
1 сар 27, 2025 19:42

Хууль шүүхийн хүмүүсийг орвонгоор нь сольж байж дийлнэ шүү дээ. Бүгд холбоотой хэрэгтэнгүүд учраас хэцүү л дээ. Дараагийн сонгуулиар шинэ з�##�уучууд гарч орвонгоор нь устгах байх

Зочин
Зочин
1 сар 27, 2025 19:48

Монголд өнөөгийг шүүгчдийг шүүх тусгай шүүх байгуулах хэрэгтэй. Мөн хууль бусаар баяжигсдын бүх хөрөнгийг хурааж улны түвшинд аваачих хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 27, 2025 21:10

Чадах чадахаараа идэцгээе байгаа дор бүрнээ

Зочин
Зочин
1 сар 27, 2025 21:29

hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin

Зочин
Зочин
1 сар 27, 2025 22:10

Ждү-ийн хулгайч энхбаяр нь ХАА-н сайд биз дээ

Зочин
Зочин
1 сар 27, 2025 23:11

"Бөөс түрийндээ орох" биш л дээ.
"Түрүүний бөөс толгойд гарах"... гэгч нь л яг болж бна !
Багаасаа айлын гэр ухаж өссөн Женко хулгайчид л ганц үг ганхийж чадахгүй байгаагаас л хамаг учир жан цан ургаж урсаж өгч бна ш дээ !!!
Женкогүй бол Данх юм хийчих гээд л бгаа юм шүү.
Женко,Данх хоёрын Хэрээ ах нь хэлхээд гагначихсан!

АТГ шалгах хэрэгтэй
АТГ шалгах хэрэгтэй
1 сар 28, 2025 07:35

Нэгэнт АВЛИГА авсан нь тодорхой болж зарлагдсан ҮҮРИЙНТУЯА АТГ т очиж өөрөө ш�##�гуулах ёстой.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 07:39

Ямар өнгийн дэвсгэр гоё вэ?

Зочинзочин
Зочинзочин
1 сар 28, 2025 08:01

Монголчуудын нүүрснээс орлого цаашдаа ч буурна Хятадуудад үнэгүй өгчихсөн учраас ард түмэн сэрэмжтэй байж авилгачдыг өөрсдөө �######�уулахгүй бол улс орныг минь зарж идэх дээрээ тулчихсан бна эх орон газар шороо ойгоо үлдэхийн тулд гадныханд өгсөн лизёнзүүдийг устгуулахын төлөө нэгдэж тэмцэх хэрэгтэй болжээ

Aag
Aag
1 сар 28, 2025 13:42

за даа татвар нэмэхээс өөр зүйл хийсэнгүй дээ хөө

Холбоотой мэдээ

Back to top button