Даатгалын бизнесийн сүлжээ жагсаал санаачлагч Б.Цацралаас УИХ-ын гишүүн Б.Түвшинд холбогдов

Нэгэн хамаарал бүхий схем танилцуулъя. Үүнд ямар нэг ашиг сонирхол агуулсангүй. Харин давхцалууд анхаарал татсан хэрэг.
Нэгдүгээр сарын 11-нд болсон жагсаалын өмнө нийгмийн сүлжээнд иргэдийг өдөөн бухимдуулсан сэдэв автомашины татвараас илүү даатгалын асуудал байсан. Шинэ итгэлцүүр бүхий даатгалын систем нэвтэрснийг, төр даатгалын төлбөр нэмсэн мэт ойлгож байлаа.
Гэтэл даатгалын бизнестэй хүмүүсийг судлах явцад жагсаалыг удирдан зохион байгуулсан “Эрх чөлөөний эвсэл нам”-ын дарга Б.Цацрал гарч ирж байна.
Б.Цацрал хадам эгч Д.Долгорын "Агула даатгал"-д ажиллаж байжээ
Тухайлбал, Б.Цацрал нь өөрийн хадам аав Д.Батчулууны төрсөн дүү Д.Долгорын эзэмшдэг “Агула даатгал” компанид маркетинг хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байжээ. Харин хоёр жилийн дараа тус компанийн маркетинг хариуцсан захирал болсон байна. Хадам ах Д.Батбаатарынх нь хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Харин Б.Цацралын хадам эгч болох, “Агула даатгал”-ын Гүйцэтгэх захирал Д.Долгор нь өөрөө 2002 оноос эхлэн “Монгол даатгал”, “Бодь даатгал”, “Миг даатгал” зэрэг даатгалын томоохон компаниудад ажиллаж байсан.

Харин Д.Долгор нь УИХ-ын гишүүн Б.Түвшингийн "Миг даатгал"-д дэд захирал байжээ
Харин хамгийн сүүлд өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Түвшингийн үүсгэн байгуулсан “Миг даатгал” компанид 2019-2021 онд Даатгал хариуцсан дэд захирлын алба хашсан байх юм.
Нөгөө талд Д.Долгор нь “Тэгш Арвид” гэж компанийг УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй хамтран эзэмшиж буй нь бүртгэлтэй байна.
Ингэхээр Б.Цацралын хадам эгч Д.Долгор нь АН-аас УИХ-д сонгогдсон, мөн өөрөө даатгалын бизнесийн салбарт ажиллаж явсан Б.Түвшинтэй холбогдоод байгаа юм.
Цаашлан, УИХ-ын гишүүн Б.Түвшинг судалбал 2003-2018 он хүртэл “АПУ” компанийн Санхүү хариуцсан захирлаар ажилласан намтартай байна. Мөн түүнийг өнөөгийн парламентад Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын дэмжлэгээр сонгуульд нэр дэвших квот авсан хэд хэдэн хүн бийн нэг гэдэг билээ.
Жагсаал зохион байгуулсан Б.Цацралыг даатгалын бизнесийн талбарт “тавьж”, хамаарал харвал УИХ-ын гишүүн Б.Түвшингээр дамжин, АПУ, С.Баярцогт, Ц.Элбэгдорж руу хөтөлчих магадлалтай юм байна.


Жагсаалын өмнө Засгийн газар даатгалын хураамжийн итгэлцүүрийг хүчингүй болгов
Атал ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэдэг байр суурийг илэрхийлж, нэгдүгээр сарын 9-нд “Даатгалын хураамжийн итгэлцүүр”-ийг хүчингүй болгосон байдаг.
Итгэлцүүр хүчингүй болсноор иргэд төлбөрөө нэхэмжлэх боломж үүсэв. Улмаар даатгалын компаниуд товчхондоо эрсдэлд орсон.
Тэгвэл, энэ агуулгаар ч даатгалын бизнесмэнүүд жагсаал зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан байж мэдэхээр байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шүүх нь шударга бсан бол эд ингэж даврахгүй бх бсан. энэ хүүхэн 2022 оноос эхлээд мөн ч их хутган үймүүлж бгаа хүн дээ.
Haha estoi padliichgui medeelel bndaa naad dolgor chine mig-d ali deer l ajilkaj baisan bolohoos ogt hamaagui harinch esregeeree daatgaliin kompani baiguulaad garsan baahan humuus ajilaas ni gargaad
Түвшин шударга сайн залуу. Атаархагчид ангал руу унагаах нээ. Гонж байлгүй
Tuvshin Dolgor 2 honi chono
Новшийн сайт шүү нээрээ
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
????
Айхад аргал хөдлөнөө гэж…
Мэдэхгзй ээ. Уул нь энэ хүүхнийг аягүй дэмжээд л сана-лаа хүртэл өгсөн байдгийн. Тэгсэн эд нары жагсаа-л Эрдэнэ АНУ явах болоод л дуусах шиг болсон шүү дээ. Одоо бол эд нарыг үр дүнд хүрэх гэж биш зүгээр шантааж хийх гэж жагсаа-л хийсэн юм бишүү дээ л гэж хардаад байгаа шүү. Гэхдээ мэдэхгүй ээ "ЭГҮҮР" ч бас л эвгүй болчихоод бгаа шүү.
эгүүрийн мядагбадам бол худалдагдсан хог, ялгаагүй нэгний эрх ашгийг өмөөрч байдаг байж ингэж бусдыг хардах хэрэгтэй юм уу
ӨӨ БИ ЖАГСААЛЫГ ДЭМЖЭЭД ХӨДӨӨ МАЛЫХАА БИЛЧЭЭРТ ХОНИО ХАРИУЛЖ ЯВАХДАА ЖААЛ ОГЦОР СӨНӨ ҮХЭЖ ДАЛД ОР СААРАЛ ОРДОНТОЙГОО ХАЙЛ ГЭЖ ХАШГИЧААД БАЙСАН ЮМСАН.ТЭГТЭЛ ЭНЭ ХҮҮХЭН ИЙМ ХУУРАМЧ ТӨРХТЭЙ ШУЛМАС ҮМХИЙРСЭН АЛ БАЙЖЭЭ.ДААНЧ НЭЭГ ИХ МУУХАЙ АЛЦАГНАЖ ЯВААД ХОЁР ХӨЛӨӨ БАЙДГААРАА АЛЦАЙЖ ЗОГСООД БАЙСАН ГЭЖ МАНАЙ АЙМГИЙХАН ЯРИАД БАЙСАН ЮМ ИЙМ МУУХАЙ ҮС НЬ ЗУЛГАРСАН АЛ БАЙЖЭЭ
Иймэрхүү маягаар хэдэн өгүүлбэр бичиж МАН аас цалингаа авьяа гэвэл захын хэнийг ч бсан ямар нэг өмнөх, хойдох ажил, хол ойрын холбоотой холбоогүй хамаатан, найз нөхөд, таних танихгүй хүн амьтан, салсан нийлсэн хадмууд гээд захаас нь аваад бичиж болно ш тээ.
daatgal aimar nemsen ba lee. ene nemegdelig bolimoor ba. 180 .000 baisan chin 220 bolson ba shuu
за бас арай шүү сэтгүүлчээ. ингэж судалгаа хийхгүй ээ. даатгалын салбарын хүний хувьд хэлэхэд наад хамааруулаад байгаа хүмүүс чинь хонь чоно, хоорондоо өрсөлдөгчид
Балиар хиамчин сайт ш дээ энэ эгүүр, сэтгүүлчид нь хогийн шуналтай, бас хямдхан
Түвшин!
Учиртай жагсаал байсан нь үнэн байгаа биз дээ
Холбох юмаа олж ядах юм даа. Тэр хадам эгч нь засаг төрд л ажиллаагүй бол, хувиараа хэнтэйгээ ямар бизнес хийх нь ямар хамаа байнаа?!!!
Зохион байгуулалттай, удирдлагатай жагсаал байсан шүү дээ.....эрүүл саруул оюунтай хүмүүс тэнд очоогүй.....Шаардлага нь зөвшилцөл хийхгүй гэсэн хатуу бодлоготой.....Засгийн газраа өмгөөлөх өнөр олон иргэдийг даан ч тооцсонгүй !!!!
Хэлмэгдүүлэлтийн зохиол ингэж л хийгддэг
ҮЙМЭЭН ШУУГИАН ДЭГДЭЭГЧДЫГ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛЭГ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨГӨАД БАЙВАЛ ХОЖИМ НЬ ЮУЧ ХИЙЖ МЭДНЭ .АЮУЛТАЙ ЭРЛИЙЗҮҮДИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ НАМ ДАР
Түвшин сонгуульд зарсан 10 тэрбумаа олж авах гэж үнэ нэмэх л байх даа. Гэснээс ямар азгүй нь энэ Цацрлтай суудаг байнаа ха ха. Маркeтинг мэргэжилтэй Цэнгүүн Цацрал зэрэг хүүхнүүд улс төрийг пиар л гэж харж орж ирцгээх болжээ