CNN: Монгол малчдад хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлж буй эмэгтэй

АНУ-ын “CNN” агентлаг энэ жилийн Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцсон Б.Болор-Эрдэнэ онцолсон байна. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.
Дэлхийн эдийн засгийн чуулганы (WEF) хиймэл оюун ухааны хөгжлийн талаарх хэлэлцүүлэгт оролцсон хүн ийм сэдвээр ярих нь хачирхалтай болно. Гэхдээ Б.Болор-Эрдэнэ өөрийн яриагаа мал сүргийнхээ тухай дурдаж эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газарт ажиллаж байсан 32 настай тэрбээр Швейцарийн Давост “Би малчин айлаас гаралтай. Одоо ч гэсэн 300 хоньтой” гэж хэлжээ.
Энэ нь Монгол дахь дижитал оролцоог дэмжих тал дээр ийм хүсэл тэмүүлэлтэй ажиллаж буйгаа тайлбарлахад нь зохицсон эхлэл байв. Монгол бол ОХУ, БНХАУ-ын дунд оршдог ардчилсан улс. 3.5 сая хүн амынх нь 30 орчим хувь нүүдэлчин малчид байдаг.
Б.Болор-Эрдэнэ “AI Academy Asia”-г үүсгэн байгуулсан юм. Энэ академи нь хөдөө орон нутгийн иргэдэд хиймэл оюун ухааны боловсрол олгох 500 багшийг сургах зорилготой. Тус академи нэгдүгээр сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Тэрбээр “CNN” агентлагт “Хүмүүст боловсрол эзэмших ижил тэгш боломж олговол асар их өөрчлөлт авчрах боломжтой” гэж хэлсэн юм.
Олон арван жилийн турш судлаачид компьютер, интернэт холболттой хүмүүс болон холболтгүй хүмүүсийн хооронд “дижитал ялгаа” гүнзгийрч байгааг анхааруулсаар ирсэн. Дэлхий даяар 2.2 тэрбум хүүхэд, залуус гэртээ интернэт ашиглах боломжгүй байдаг. Монголд нийт хүн амын 84 хувь нь интернэт хэрэглэдэг.
Олон улсын валютын сангийн захирал Кристина Георгиева мэдэгдсэнээр бол дэлхий даяар нийт ажлын байрны 40 орчим хувьд нь хиймэл оюун ухаан нөлөөлж магадгүй байна. Мөн тэрбээр өнгөрсөн жил блог нийтлэл бичихдээ “Хиймэл оюун ухаан нийт тэгш бус байдлыг улам дордуулж магадгүй” гэсэн юм.
Зарим ажиглагчдын үзэж буйгаар хиймэл оюун ухааны давуу тал нь судалгаа, хөгжүүлэлт, компьютерын нөөц гэх мэт дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжтой, санхүүгийн чадамжтай болон англи хэлтэй орнуудад илүү ирж магадгүй байна.
Б.Болор-Эрдэнэ энэ тэнцвэргүй байдлын Монголд үзүүлэх нөлөөнд санаа зовж буй. Тус улсад өөр олон төрлийн нийгмийн ялгаа бий. Тэр “Хөдөө орон нутгийн сургуулиудад компьютерын шинжлэх ухааны багш байхгүй. Бидэнд боловсролын тэгш бус байдал, орлогын ялгаа, хүйсийн ялгаа гэх мэт асуудал тулгараад байгаа. Үүн дээр дижитал ялгаа нэмэгдвэл ялгаа улам томрох болно. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдийн хувьд маш шударга бус зүйл гэж санагдаж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясаа сайн ах нь сөнгө өгөхөө болиод төсөл олж авч мөнгө цохихоор шийдсэн үү. Өмнө нь бас ноосон бүтээгдхүүн хийнэ гэж гадны хүмүүсээс баахан мөнгө аваад дампуурсан гээд мөнгийг нь өгөагүй эвгүй гар шүү энэ обуна гэгч
Энэ хүүхэн хонины �######� толгойг ялгах уу?
Хэ хэ хэ
Мундаг охин. Жоохон биеэндээ баймгүй их ачаа үүрч явна. Монголчууд бид хэзээний л эмэгтэй хүн гэдэг т�##�аас доромжилсоор ирсэн. Өөдтэй өөдтэй эм болгоноо “�########�” болгосон. Ганц үлдсэн Пагамдуламыгаа киноны гол баатар �########� болгож үзүүлээд дууслаа. Улс төрд орсон эмэгтэй болгон “�########�” нэр авсан. Тэд бүгд айл гэрий эзэгтэй, х�##�амжит хань, хөөрхөн хүү охидын ээж, монгол улсын хөгжил цэцэглэлтэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүүхнүүд. Эднийгээ “�########�” бологочоод бид хаачих вэ?
obunaa shaagaarai ci
Obunag crushildag medleg bolowrol mash undur busgui bi urhelj umuurch irsrn haanch omoorno yaagaad gevel surug humuus ih huchyei haragddag zorigiig ni mohoodog bi chimeegui ajiglaal bsn. Odoo doromjildog humuus utaandaa hordood ugleed bj baihdaa taarsan
Zvgeer l shaa l daa
М�##�чдыг тайван орхи. Тэдний нэрийг барьж мөнгө олох хэрэгсэл болгоод байгаарай муу за льт үнэг
Хиймэл хүүхэн
Zov bna ekh oronoo tsolmohgui gadaadaas mongo avch chadaj bna