Согтуурал "гаарч" хүний амь нас эндэх шалтгаан болов
Өнгөрөгч онд нийт дүнгээрээ 45 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ тоо бол 2023 оноос 10 мянгаар буюу 25 гаруй хувиар өссөн үзүүлэлт.
Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг үйлдэгдсэн байдлаар нь задлан харвал
- Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оноос 38 хувиар өсөж 6.8 мянга
- Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 10 гаруй хувиар нэмэгдэж 1.6 мянга
- Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 20 гаруй хувиар өсөж 249-д хүрлээ.
Дээр дурдагдсан тоон үзүүлэлт бол зөрчил бус дан ганц гэмт хэрэг болохыг дурдаж байна.
Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо 45 гаруй хувиар нэмэгдэж 7.7 мянгад хүрч, баривчлагдсан иргэдийн тоо 34 хувиар өсөж 12.2 мянга болжээ.
Дээрх тоон үзүүлэлтээс харахад эрүүлжүүлэгдсэн хүн хийгээд согтуугаар хэрэг үйлдэгсдийн тоо өмнөх жилээс өссөн төлөвтэй байгаа нь харагдаж байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас: Баяр наадмын өдрүүдээр архидан согтуурал эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор санаатай болон санамсаргүй байдлаар үйлдэгдсэн гэмт хэргүүд бүртгэгдэх нь бий. Мөн хүний амь насыг хөнөөсөн буюу эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалтад хамаарах хэрэг үйлдсэн этгээдүүдийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдаг. Иймд архи согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэж, өөрийн болон бусдын аюулгүй байдалд нөлөөлөхгүй байхыг зөвлөж байна.
Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 25 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.1 мянгаар өсчхөж.
- Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 1675 (6.6%) нь 18 хүртэлх насны хүүхэд,
- 5468 (21.6%) нь эмэгтэйчүүд байна.
- Харин нийт яллагдагчийн дийлэнх буюу 11 548 (45.7%) нь 18-29 насныхан.
Улмаар гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2024 онд 42.9 мянга бүртгэгдсэний 2.9(6.8%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 20.3 (47.3%) мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2024 онд 10.6 мянган хүн гэмтэж, 991 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 922(9.5%)-оор, нас барсан хүн 143(16.9%)-аар өссөн үзүүлэлттэй байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЛОН САЙХАН МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН ЦОО ШИНЭ ҮЕ ӨСӨН БОЙЖИЖ ЭГНЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙНА.ЭНЭ МАШ САЙН ХЭРЭГ ЮМ ШҮҮ БИД ОДОО ХӨГШИН ЗОМБИНУУД БОЛЖЭЭ АРХИЧДЫН ЯРУУ АЛДАР МАНДАН БАДРАГЭЭ УУ УУ АРХИ ГЭДЭГ УНДААГ
Үхүүлээд дуусга
эмэгтэйчүүд бүх юман дээр жендрийн тэгш байдал яриад л тэнэгтдэг болсон. Энэ гэмт хэрэг дээрч гэсэн жендрийн тэгш байдад нь бас бүрэн хангагдсан бололтой. Эхчүүд нь эрчүүдтэйгээ эн зэрэгцэхүйц гэмт хэрэг үйлддэг орон манайхаас өөр ч бараг л байхгүй дээ.
Гэмт хэрэгтэн эмэгтэйгээс гэмт хэрэгтэн л төрнө шүү дээ.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Ууж идэхээ зогсоогооч арчаагүй байхаа боль. Энэ дэлхийд эрүүл төрчихөөд архинд уусч амь амьдралаа архинд мэдүүлэхээ зогсоо.
Архичдыг хомроглон устгах хэрэгтэй
..МУУСАЙН СОГТУУЧУУДЫГ БҮГДИЙГ НЬ БУУДАЖ УСТГАХ ЮМСАН