Улс төрийн мэдээ

Уяач, бизнесмэн, улстөрчид “Морьтон” жагсаалын өмнө ямар тохироонд хүрэв

Хаврын, үнэндээ өвлийн морин уралдааныг сэргээе хэмээн жагссан жагсаалыг төлбөртэй, санхүүжилттэй гэж хардахад хүрчээ. Сүхбаатарын талбайд болсон жагсаал бүрийг л санхүүжүүлэгчтэй гэдэг үүднээс хүлээж авах нь ардчилсан оронд том дүр зургаар буруу ч сэдэв, шаардлага, түүний тусаж буй байг сайтар тунгааж байвал зүйтэй.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Төрийн ордонд мэдэгдэл хийж, “Өвлийн морин уралдаан нь монголчуудын уламжлалт өв соёл биш гэдгийг архивын баримтаар баталсан. Үнэндээ 15 жилийн түүхтэй л уламжлал” гэж ярилаа.

Үнэхээр өвлийн цагт морь уралдуулдаг түүх бидэнд байхгүй. Харин жагсагчид “Энэ бол манай өв соёл, морьтон монгол шүү дээ” гэсэн аргумент дэвшүүлж буй нь эхний эргэлзээ.

Хоёрдугаарт, хөшигний ард жагсагчид эхлээд Засгийн газартай тохирч аваад, зохион байгуулалтад орсон гэдэг яриа явлаа. Хурдан морь дагасан бизнес, бүр улс төр Монголд хүчтэй нөлөөтэй. Өнөөгийн парламентад гэхэд хурдан удмын адуутай 35 гишүүн байгааг Graph.mn сайт гаргаж тавьжээ. “Сонгуульд ялмаар байвал өвлийн морин уралдааныг сэргээ” гэж нутаг нутгийн баавар уяачид хэлдэг гэж УИХ-ын гишүүн хүн хариуцлагатай мэдэгдсэн нь мөн Х.Баасанжаргал.

Ташрамд, Х.Баасанжаргал нь хуульчийн хувьд өмнө унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд олон улсын түвшинд амжилттай ажиллан, Засгийн газартай шүүхдэн ялж байсан нэгэн юм. Тийм учраас энэ түүний мэддэг сэдэв юм.

Гуравдугаарт, эрүүл ухаанаар хийгээд хууль журам, хүний эрхийн үүднээс ярилцаж хэлэлцээд Засгийн газар У.Хүрэлсүхийн үед гаргадаг шийдвэрээ гаргачихсан асуудал билээ. Ерөөс Үндэсний их баяр наадмын хүрээн дэх бус, “Дүнжингарав” гэгддэг энэ өвлийн морин уралдаанд бэртэл гэмтэл их гардаг. Эрсдэл ихтэй үйл ажиллагаа. Түүнчлэн, наадам шиг хуульчлагдаагүй учраас эрлийз морь уралдах тал дээр хяналт маш сул юм.

Тийм ч учраас сэрвээний өндрөөр хурдан хүлэг нь хасагддаг, эрлийз морь өсгөн үржүүлдэг уяачдын хувьд эмзэг цэг У.Хүрэлсүхийн үед хатгагдсан байна.

Нэг үгээр, гаргасан шийдвэрээсээ буцахыг уяачид сүржин шаарджээ.

Мэдээж Засгийн газар асуудалд нухацтай, олон талт байр сууринаас хандана гэдэг хүлээлт байна.

Гэхдээ үүний цаана уяач, бизнесмен, улстөрчдийн нэгдсэн ямар лобби явчихав хэмээх асуулт үүсчихлээ.

Бооцоот морин уралдааны тухай хууль УИХ-д өргөн баригдсан ч хэлэлцэгдээгүй байгаа. Түүгээр морин уралдааныг олон улсын жишигт аваачин хөгжүүлэх, аялал жуулчлал татах нэгэн хэрэгсэл болгох агуулга дэвшиж байна. Түүнд уяачдын холбоо, зөвлөл гэх мэт удирдах бүтэц байгуулахаар тусгасан. Хэний морь уралдах, уралдахгүйг шийддэг бие даасан бүтэцтэй байх юм билээ.

Магадгүй өв соёл нэрээр нээнтэглэж, морь унацгаан “Халуун элгэн нутаг”-ийг дуулах хэлбэрээр олон нийтийн анхаарлыг татаж байгаад өвлийн морин уралдааныг арай өөр, шинэлэг дүрэм журамтайгаар явагддаг болгох тохироонд хүрч байгаа юм биш биз. Өөрөөр хэлбэл, мөнгө хийдэг, эргэлддэг, наадмаас тусдаа өөр нэгэн морин уралдаан бий болохын эхлэлийг ингэж тавив уу гэсэн эргэлзээ хардлага байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баасанжаргал гишүүн ээ, дэмжиж бна. Өвөл уралддаг түүх уламжлал байхгүй. Өвөлжөө хооронд л жаал үсэргэдэг тийм бсан. Хүүхдээс үнэтэй уралдаан байх уу, монгол хүүхдүүд, манай хүүхдүүд биз дээ.

Зочин
Зочин

Балиар юмнууд ядруухан айлын хүүхдүүдийг хайрладаггүй, амь насанд нь аюул учруулдаг хөгийн гарууд. Өвөл морь уралддаг өв уламжлал үеийн үед байгаагүй юм шүү.

Зочин
Зочин

yavj m#l huigaa tolluul zaraaliin nahuunuud

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ёстой бахирсан хэрээнүүд чинь яасан завтай юм тэмцэж жагсаж байгаа юмыг нь хараарай чааваасдаа хүнии нялх үрииг алахын төлөө шүү

Зочин
Зочин

Энэ морьтон баячуудыг өвөл хавар морь уралдуулж хүүхэд алаад яах нь вэ гээд байхад ална гээл зүтгээд байдаг яасан бөх зүрхтэй адуурчид вэ зун хүргэж чадахгүй үхэж далд орчих гээд байна уу та нар үхээчдээ та нар хэнд хэрэгтэй юм

Иргэн
Иргэн

УА ЕНЕ КАВРААН МОРИН УРАЛДУУН ГЕДЕГ НЬ ЗЕРЛЕГ АДГУУЦ ЖИИХАН КҮҮКЕД 2 р ЗУГААЦАН БАЙГАА МАЧ ЗЕРЛЕГ ҮЙЛДЕЛ ГЭЖ МАНАЙ АЗСАКАЛ КЕЛЦЕН ЧҮ.ЕНЕ МОРИН КӨЛЦӨӨ ГАРГУН ИРКЕД УЯДАГ КУЛГАЙЧ ЕЗЕН КОЁР НЬ ЗЕРЕГ ӨМӨДӨН ДОТРООН ДУР ТАВИДАГ ГЕЖИЛЭ ЕӨР АРГААР ДУРАН ТАВИЖ БОЛОКҮЙ УМ УУ ДА ТЕНЕГ КАЛКУУД КА КА

Зочин
Зочин

Mederlvvd yawj ter m#l entre hariulac oir hvtered baina ednar m#l huigvi ymnud baihuu

Зочин
Зочин

Хурдан морьны эзэн өөрөө унаад уралд уралд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эсвэл эхнэр нь морио унаж уралдаж болно шүү дээ

монгол
монгол

Ажилгүй үхэрнүүд вэ яасан

ЗочинЗочин
ЗочинЗочин

Буруу зүйлийг засаж хуулийн дагуу нарийн шүүгээд өв уламжлал аялал жуулчлал бизнесинг зөв гольдрогоор хөгжүүлэхэд болхгүй зшйл үгүй ХХуулийн хүрээнд зөв л ирээдүйтэй байх аэрэгтэй мөнгөтэй мэдлэггүй хүмүүс моринд орсны гай ч их л дээ

Зочин
Зочин

Хаврын морин уралдаан Монгол өв соёл мөн бишийн талаар Баасанжаргал гишүүнийг Даваахүү баатартай мэтгэлцүүлье ! Энэ авгай ямар ч гаргалгаа үндэслэл гаргахгүй, архивын баримтаар нотлогдсон л гээд байгаа шүү !!! Тэр баримтаа үзүүлээч !
УИХ-ын эрх мэдлийн төлөөх олон фракцын нэгнийх нь л гар хөл шүү дээ, энэ авгай !
Соошлийн баатартай үзэлцээд ялвал чамаыг дэмжие, ха ха хэ хэ хи хи хо хо......

зочин
зочин

Энэ хятад цустай гичий их хуцах нээ монгол морь амьдын жин 250 300 кг байдаг 10 хувьд нь ачаалал даах чадвартай бдаг мотоцикл унаж малдаа явдаг ч гэх шиг хөдөөд чинь морио чөдөрлөж унаад малдаа явах боломжгүй цөлжөөд морь чөдөрлөж унах боломжгүйг мэдэхгүй яридаг улсууд байх юм

Зочин
Зочин

Монгол хүн монгол морь салшгүй монгол хүнийг мориноос салгах элдэв зүйл байж болохгүй. Зүгээр ёбайгаа юмыг зүгээр байлга мөнгөнии бараа харж байгаагүй гуйранч юмнууд ганц морины мөнгөтөй болж шунаад монгол хүнийг хавчиж байх шиг байнаа.Монгол хүн хаана ч морио хэдийд унах нь зөв шүү,Өв соёл,ёс жудаг хүний эрх,зугаа цэнгэл,уламжлалт язгуураа ялгаж салга.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө морио унаад далдгана.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцаарай хүүхдиин амь насаар нааддаг баячууд үхэж даас

Зочин
Зочин

Малын бараа харж өсөөгүй хятад цустангууд морио унаад гарч ирсэн морьтонгуудыг хараад зүрхэнд нь шар ус хурж хятад хантаац өмссөн авгайгаа дагаж чичэрхэнэ ээ хятад тал цустангууд аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин чи Монголд ирээд морь худалдаж авсан хужаа бна шд. Монголд өвөл морь уралдуулдаггүй юм.

Зочин
Зочин

Өвлийн морин ураллааныг зөвшөөрөх хэрэгтэй. Харин өвлийн уралдаанд уралдах морийг хугацаат цэргийн алба хаагч унаж уралдана гээд л журамдаа тусгах нь зөв. Энэ орчин цагийн цэргийн хатуужил хүмүүжилд ч хэрэгтэй. Браво нөхдөө үүниыг дэмжээрэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шаашаа

Холбоотой мэдээ

Back to top button