А.Ундраа Богд уулын туннелийг эсэргүүцэж суулт зарлах уу, жагсаал хийх үү
Зам тээврийн яамнаас 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 55.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл шалгаруулах тендерийг зарласан.
Үүнийг УИХ-ын гишүүн А.Ундраа эсэргүүцэж Богд хан уулыг нүхлэх төлөвлөгөөг цуцлахыг шаардаж Зам тээврийн яаманд өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 13-нд албан бичгээр шаардлага хүргүүлсэн.
Тус шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээ улс төрийн акц байх болно гэдгийг албан бичигт дурдсан байсан. Мөн тэрбээр улс төрийн акцын хүрээнд суулт хийх, жагсаал хийх болон цахим хэлбэрээр эсэргүүцэл илэрхийлэх, захиргааны хэргийн шүүхэд хандах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалалтай авна гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл Салбарын сайд нь тендер дээр маргаан гарсан учир гэж хойшлуулаад байсан Богд хан уулыг нүхлэх “Хөшигийн хөндий туннел” төслийн тендерт БНХАУ-ын “China design Griup Co Limited” 49.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарч, ТЭЗГ-гээ боловсруулж эхэлсэн байна.

Харин А.Ундраа гишүүний шаардлага бүхий албан бичгийн хариуг хуулиараа 30 хоногийн дотор өгөх ёстой. Гэсэн ч шаардлага тавьснаас хойш 44 хоног өнгөрлөө. Мөн Богд уулыг нүхэлж туннел хийх ажлын ТЭЗҮ эхлэв. Тэгэхээр түүний шаардлагыг ЗТЯ хүлээж аваагүй гэсэн үг.
Иймд УИХ-ын гишүүн А.Ундраа одоо акцын хүрээнд суулт хийх эсвэл жагсаал хийхээр болж байна.
Д.ЖАРГАЛМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ туннель барих ямарч хэрэггүй ажил. Хайран Богд уул минь. Уул овоог ч зүгээр байлгахгүй. Энэ сайд нутагтаа цахилгаан станц бариасай. Тэр туннелээр нь гараад хаачих юм болдоо. Цаана нь ямар үйлдвэр завод ажлын байр байгаа юм болдоо. Төв аймаг орох ямарч ажил алга даа.
Би ямар тунэль барих гэсэн юм уу, мөнгө л идэх гэж байгаа болохоос.......
Тиймээ, Богд уул бүрэн бүтнээрээ л үлдэнэ ш дээ !
Харин төсөв мөнгөнөөс нь юм үлдэх юм түг жого !
Туннель ухах тал зардлаар орчин үеийн ямар л бол ямар зам тавьж болно шдээ. Ундраа дэмжицгээе.
Ундраатайгаа хамт тэмций энэ дархан цаазат уулыхаа ам болгонд цементэн ширэнгэ босголоо хөөш нэгмөсөн газрын хөрстэй нь тэгшлээд хаячихаач нэг мөсөн муусайн бысдануудаа
Чи мөнгөтэй байсансан бол хамгийн том хаус барьсан байгаа даа, люмпэн минь !
Ундрааг дэмжинэ, замаасаа битгийг буцаарай. Хотын замын асуудлаа шийдэж чадахгүй байж юу Богд уул нүхлэх вэ? Уулын урд аманд байх зусландаа очих гэж байгаа юм уу. Уул нүхлэхээр мөнгийг нь ад түмний татвараар төлнө. Харин үр ашиг харагдахгүй байна. Төсөл хэрэгжүүлэх хүмүүс л баахан мөнгө идэх байхдаа. Зүгээр л ил хийх УБ хотынхоо бохирын системийг ашиглалданд оруулж чадахгүй 8 жил болж байж бас уул нүхлэх, мөнгө нь ихдээд байгаа юм бол ядаж бохирын системийн ажилдаа мөнгө гаргаж хурдан дуусгаа ч
Ундрааг Төв аймгийн 100 000 хөдөлмөрчид дэмжинэ шүү, дээр нь Налайхыхан нэмэгднээ !
МАК ын Богд уулын ам нуудад эзэмшиж буй газрууд энэ авгайд улсын хөгжлөөс илүү байна гэхээр мөнгө хүчтэй юмаа
Адсагатануудыг харж байгаарай, уулыг нүхэлбэл нүхтэй уулын гэж нэрлээрэй.
Тэртэй тэргүй "Нүхт" гэдэг амтай ш дээ, хө !
Маш зав түгжээгээ мулталая хотоо хөгжүүлье тэр өнгөрсөн баларсан шашин мухар сүсэгээ больцгоо лаларуудаа Дэлгэрсайхан хужаа компани хурдан эхлүүл
Богд уулыг нүхлэж түнель гаргах нь түгжрэл бууралах зөв шийдэл гэж харахгүй бна. одоохондоо манай улсад бол зайлшгүй шаардлагатай зүйл биш. харин заавал одоо хийх гээд бгааг нь бол мөнгө ухаах гэж яарсан авилгач, хулгайч дарга нарын лобби гэж харж бна даа
Монголын бизнесийнхэн хятадуудад тавьсан өрөө иймэрхүү маягаар төлж өгч байна гэсэн үг дээ дэлгэрсайхан хулгайч
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Зүүн өмнөд Азийн орнууд, Хятадын өмнөд хэсгээр нэг бус, зуун уул нүхлээд хурдны галт тэргээ явуулчихаж байна шүү.
Туннель гоё шүү маш хэрэгтэй. Харин энэ хулгайч т1 авгай зайл
Тунел бариж байж хот тэлнэ.Оркууд яагаад эсэргүүцээд байгаан болоо
Дүүжин зам, Богд уулыг тунель 2 бол ойрын 10 жилд лав л биш шүү
Бүтээн байгуулалт хийе гэхээр хийлгэхгүй, хулгай хийхээс өөр бодолгүй, М.Энхболдын доодох олон юм бүү хуц чамтай чамгүй хийнэ.