УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ээлжит бус чуулган товлон зарлах тухай УИХ-ын даргын захирамж гараагүй байна

УИХ-ын намрын ээлжит чуулган 2024.01.24-нд хаасан. УИХ-ын хаврын чуулганыг ирэх гуравдугаар сарын 15-нд нээнэ. Энэ хүртэлх хугацаанд зарим ажил хүлээгдэж болзошгүй тул түүнээс урьтаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүсээд буй. Иймд ээлжит бус чуулган зарлах чигтэй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал, цагаан сарын амралтын хугацаа, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлаар "Чайна Энержи" компанитай байгуулах гэрээ зэргээ хэлэлцэх юм.

Хуульд зааснаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх УИХ-ын даргад бий. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргах учиртай. Одоогоор товлон зарласан захирамж гаргаагүй байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button