НИЙГЭМНийгэм мэдээ
Амгалан, Ургах наран орчимд агаар цэвэр гэж заажээ

Agaar.mn сайтад ирүүлсэн мэдээллийн дагуу нийслэлийн агаарын чанарын өнөөдрийн мэдээг хүргэж байна.
Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой буюу 224 гэж заасан байна. Харин Амгалан, Ургах наран орчимд агаар цэвэр гэж заажээ.
- Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
- Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
- Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
- Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
- Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
- Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.

Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.