УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ өнөөдөр хаврын морин уралдааныг нэмэлтээр хэлэлцэх магадлалтай

Засгийн газрын 2025.01.29-ний өдрийн ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар,
  • ““Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
  • “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлууд багтжээ.

Олон нийтийн дунд хаврын морин уралдааныг сэргээх, сэргээхгүй байх тухай асуудал талцал үүсгээд буй. Монголын морин спорт уяачдын холбоо нь хаврын морин уралдааныг сэргээх агуулгатай шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайханд хүргүүлээд байгаа юм. Эл асуудал өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч, нэмэлтээр орж ирэх магадлалтай байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ

Зөв шүү

иргэн
иргэн

Хаврын уралдаан нэртэй Хүүхдийн Эрхийг зөрчидөг Наадамыг зогсоох хэрэгтэй

НастанӨвгөн
НастанӨвгөн

Өвөл хаврын уралдаан дүүрч. Ерөнхий сайдын зүүн гар талын ширээний хамгийн доод өнцөгт Чойроос сайд маань суух юм.Ёр нь шоовдорлогдсон шинжтэй.Эрчим хүч өөдлөхгүй юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button