Нийгэм мэдээ

"Датаг хугацаагаар хязгаарлаж, дуусаагүй байхад хүчингүй болгох нь хууль зөрчиж байна"

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргахаар болсноо “Дата хугацаагүй болгох нэгдэл”-ийг төлөөлөн Ч.Үүрийнцолмон өнөөдөр /2025-01-29/-нд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хэрэглэгчийн дата дуусаагүй байхад хүчингүй болгодог нь хэрэглэгчийг хохироосон үйлдэл тул үүнийгээ зогсоохыг үүрэн холбооны операторуудаас шаардсан. Европын зарим улсад үүнийг хориглодог юм байна. Монополийн эсрэг газарт дахин гомдол гаргалаа. 2023 оны гуравдугаар сард хуулийн хүрээнд гомдол шаардлага хүргүүлсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул би өнөөдөр олон нийт мэдэх ёстой гэж үзэн, хэвлэлийн бага хурал хийж байна. Бид нийтээрээ хохирч байгаа тул олон хүн үүнийг мэдэх ёстой. Интернэт бидний зайлшгүй хэрэглээ болсон. 2010 онд нийт хүн амын 10 орчим хувь нь л интернэт ашиглаж байв. Харин одоо нийт хүний 80 хувь нь тогтмол ашигладаг. Бид интернэт датаг гадаадад суугаа ах дүүтэйгээ холбогдох гэж авдаг.

Үүрэн холбооны компаниуд хугацаатай дата худалддаг. Бидний хэрэглэж дуусаагүй датаг устгадаг нь өмчлөх эрхэд халдсан үйлдэл юм. Уг нь датагаа хадгалаад дараа нь ашиглах эрхтэй. Үндсэн хуульд хувийн өмчийг хуулиар хамгаална гэж заасан. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1-т “... давуу байдлаа ашиглаж, хэмжээг хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт бий. “Юнител” групп “Түрүүлж алхъя” гэсэн уриатай. Тэгвэл та бүхэн энэ үйлдлээ түрүүлж зогсоохыг уриалж байна. “Мобиком” ууган компанийн хувьд түүчээлнэ үү” хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ маш зөв.

Бодох
Бодох

Нээрээ өмнө нь жаахан сонин санагдаж байсан юм. Нэг ёсондоо хэмнэж байгаа иргэдийн датааг шууд хууль бусаар авчихаж байгаа юм бнашдээ

Зочин
Зочин

Яг үнэн, интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь буруу

Холбоотой мэдээ

Back to top button