В.Жули: Улаанчулуутын хүүхдүүдэд туслахаар анх 23 хүүхэдтэй цэцэрлэг байгуулж байлаа. Одоо манайх 400 хүүхэдтэй

Veloo Foundation сангийн үүсгэн байгуулагч Канад улсын иргэн Жули Велоотой ярилцав.
Түүний хувьд Монголд 15 дахь жилдээ амьдарч буй. Анх Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдэд туслах зорилгоор Монголд ирсэн тэрбээр өдгөө 400 хүүхдийг цэцэрлэгтэй болгож, олон талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.
Иймд бид “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн эхэнд түүнийг цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар ярилцлаа.
-Та сайхан шинэлж байна уу. Монголд хэд дэх жилдээ сар шинийн баяр тэмдэглэж байна. Баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
- Би Монголд ирээд 15 жил болж байна. Анхны жил цагаан сарын баярыг хөдөө байдаг найз дээрээ очиж тэмдэглэж байсан. Тэрнээс хойш 15 жилийн турш цагаан сарыг яг энэ янзаараа тэмдэглэж байна. Манай найз хотод ойрхон хөдөө байдаг. Би битүүний өдөр найзындаа очдог. Тэгээд эхлээд гэр бүлээрээ сайхан хооллодог. Шагай тоглож, сүү уудаг. Харин шинийн нэгний өглөө маш эрт сэрдэг. Нар гармагц хамгийн гоё үстэй дээлээ өмсөөд ууланд гардаг. Ууланд гарахдаа эрэгтэйчүүд нь морио унаж, би зүгээр алхаад явдаг. Ууланд гараад сүү өргөөд бууж ирдэг. Дараа нь бас дахиад л хоол иддэг. Аймар олон бууз иддэг. Бууз, салат юм юм иддэг. Бас бэлэг авдаг. Сар шинийн баяр маань ингэж эхэлдэг. Би энэ баярт маш их дуртай. Гоё баяр. Манай хөдөө байдаг найзууд одоо өвөө, эмээ болсон. Тиймээс тэдний хүүхэд, ач хүү, ач охин нь бүгд ирдэг. Тэр нь надад маш гоё санагддаг.
-Сар шинийн баяраас хамгийн гоё бас хамгийн их гайхаж хүлээж авсан зүйл нь юу байсан бэ?
-Хамгийн гоё нь хүн бүр маш гоё хувцас өмсдөг. Хотын төвөөр хүмүүс маш гоё тод өнгөтэй дээлтэй өмсөж явдаг. Бас маш гоё малгайтай. Зарим нь үстэй гоё хувцастай явдаг. Тэр нь маш гоё харагддаг.
Канадад үндэсний хувцас гэж байдаггүй. Бид ямар ч баяраар зүгээр л энгийн хувцас өмсдөг. Үндэсний ийм гоё хувцас гэж байхгүй. Тиймээс би эхлээд маш их гайхаж байсан. Монголын үндэсний хувцас үнэхээр гайхалтай. Би маш их дуртай.
Харин миний хамгийн гайхсан юм зүйл нь манай найзуудын шавь нар бас ирж золгож буй явдал. Канадад бол хамгийн том баяр нь зул сарын баяр. Энэ баярыг бид ихэвчлэн гэр бүлээрээ цугларч тэмдэглэдэг. Харин Монголын цагаан сарын баяраар хүн бүр хүн бүртэй золгодог. Ээж, аав, ах дүү бас багшаа хүндэтгэж ирж золгодог нь гайхалтай санагдсан. Би их гайхаж байсан. Бас нэг гайхалтай зүйл нь цагаан сараар хүүхдүүд морь унаж ирдэг. Одоо би бас өөрийнхөө морийг унаад айлд зочилдог болсон.

-Таньд ярилцлагын санал тавихаар ажилтантай нь холбогдохдоо “Дээл өмсөж болох уу” гэж асуухад “Манай захирал угаасаа өдөр бүр монгол хувцас өмсдөг” гэж хариулсан. Танд ер хэдэн дээл байдаг вэ?
-Надад бараг 22,23 дээл байгаа. Хантааз 4, 5 байгаа. Малгай бас зөндөө их байгаа.
-Цагаан сарын баяраас хамгийн гоё нь дээл гэлээ. Харин уламжлалт идээ будаанаас нь юунд хамгийн дуртай вэ?
-Бууз, бууз, бууз. Хамгийн дуртай нь бууз. Бас айрагнд дуртай. Би жинхэнэ монгол хүн биш болохоор хонины мах болон сүүлэнд жаахан дургүй. Бусад идээ будаа нь гоё. Ер нь буузанд л хамгийн их дуртай.
-Та түрүү “би морио унадаг” гэж ярьсан. Адуутай гэсэн үг үү?
-Хөдөө манай найзын хажууд нөхөр бид хоёрын гэр байдаг. Монгол гэр. Бас адуу маань тэнд байдаг. Нөхөр бид хоёр хөдөө очихоороо тэр гэртэй хоноглоод адуугаа унадаг. Би монгол гэрт дуртай. Хөдөө барьсан гэр маань манай үйлдвэрлэлээс гарсан гэр. Би найзтайгаа хамт ажиллуулдаг гэр үйлдвэртэй. Бид Канад болон Австрали руу гэр явуулдаг. Бас монголд гэр зардаг.
Харин морины тухайд би зун болон өвөл монгол орноор урт удаан морин аялал хийдэг. Тиймээс надад сайн морь хэрэгтэй болсон учир аяллын ая даадаг хоёр морьтой болсон. Надад бас хэдэн гүү байгаа. Унага бас байгаа. Эднээс гадна тав, зургаан унадаг морьтой. Хүмүүс хааяа надад морь бэлэглэдэг. Би маш азтай хүн.
-Монголын ёс уламжлалын хэрхэн хүлээн авч байна. Ямар санагддаг вэ?
-Надад монголын соёл, ёс уламжлал маш чухал би хоёр цэцэрлэг байгуулсан. Тэнд суралцдаг хүүхдүүдээ монголын соёл, уламжлалаа тээж яваасай гэж хүсдэг. Хүүхдүүд өв, соёлоо сурахгүй бол том болоод тэд яг жинхэнэ монгол хүн болж чадах уу, үгүй юу гэж боддог.
Монгол хүүхдүүд монголоороо л байх ёстой. Тэд гадаад улс орны хөгжилд дуртай байж болох ч гадаад хүн болох ёсгүй.
Би хүүхдүүдийн өв, уламжлал үндэс угсааг өөрчилмөөргүй байна. Би бас монгол соёлд дуртай учраас монгол хэл сурсан. Монголчууд хятадуудад дургүй. Бас гадаад хүмүүст тийм ч дуртай биш. Энэ утгаараа хүмүүс надад хааяа жаахан дургүй байдаг. Муу юм хийчих юм шиг боддог. Харин би хэнд ч муу зүйл хийхгүй. Зүгээр л монгол хүүхдүүдэд тусалмаар байна.
-Таныг Улаанчулуут орчмын гэр хорооллын хүүхдүүдэд тусалдаг гэдгээр нь баггүй хүмүүс таньдаг болсон байх. Энэ ажлыг яагаад хийх болов?
-Манай нутаг бас их хүйтэн газар. Би Канадад өссөн. Намайг жаахан байхад манай нутагт -40, -50 хэм хүрч хүйтэрдэг байсан. Тэгээд би анх монголд ирээд гэр хорооллоор явахад -20, -30 хэмийн хүйтэнд хүүхдүүд галгүй байсан. Тэр үед би тэдгээр хүүхдүүдэд туслах ёстой гэж бодсон. Яагаад гэвэл өвлийн хүйтэнд хүүхдүүд даарвал аймар муу байна. Өвлийн хүйтэнд даарах ямар байдгийг хүн бүр мэдэж байгаа Монголчууд мэднэ. Канадууд ч мэднэ.
Гэхдээ би яг тухайн үед тусалж чадахааргүй байсан. Тиймээс хүүхдүүдэд ямартай ч тусална шийдээд эргэж ирсэн. Эхлээд би хүүхдүүдийг жижигхэн ч хамаагүй дулаахан газар, халуун хоолтой болговол тэдэнд илүү сайн гэж бодсон. Харин би яг хүүхдэд туслах ажлаа эхлүүлсний дараа хүмүүс сонсоод тусалмаар байгаагаа илэрхийлсэн. Тэдгээр хүмүүс надад мөнгө өгсөн. Маш олон юм өгсөн. Тэр бэлгээр манай хүүхдэд туслах байгууллага бүр том болж бид хүүхдийн цэцэрлэг барьж чадсан.
Бид бас анхны цэцэрлэгээ томруулж байгаа. Одоогоор манай цэцэрлэг таван ангитай. Нэмээд зургаа, долоон шинэ ангитай болохоор бэлтгэж байгаа. Хүмүүс ер нь их сайн санаатай юм байна. Над шиг хүүхдүүдэд туслах бодолтой олон хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн тусламжтай бид өдийг хүртэл явлаа. Энэ хугацаанд жаахан хүүхдүүдийн амьдрал илүү сайн болж байна. Манай цэцэрлэгийн анхны хүүхдүүд 11 дүгээр ангид орсон. Хүүхдүүд маань сургуульд орохоос гадна гоё гоё шагнал авдаг. Монгол хүүхдүүд ухаантай шүү. Тэдэнд хоол, аюулгүй газар хоёр өгвөл тэд маш сайн байж чадна.

-Танай цэцэрлэгт одоо хэдэн хүүхэдтэй вэ?
-Манай анхны цэцэрлэгт энэ жил 126 хүүхэд орсон. Хоёр дахь цэцэрлэгт маань 270 хүүхэд байна. Нийлүүлээд бараг л 400 хүүхэдтэй. Удахгүй шинэ цэцэрлэгийн барилгын ажил дууссаны дараа дахиад 220 гаруй хүүхэд нэмж авна.
Хүүхдүүдийн хувьд бид Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэг орчмын хорооллуудад ажилладаг. Бидний ажилладаг 41 болон 26 дугаар хороолол бараг л монголд хамгийн ядуу нь. Хорооны маань иргэдийн 30 хувь нь ажилгүй. Хүүхдүүдийн дийлэнх нь хагас өнчин. Маш ядуу учраас хүүхдүүдийн амьдрал хэцүү байна.
Тэр хүүхдүүд ядуу гэхдээ маш ухаантай. Аягүй хөөрхөн. Бид боломжийг нь өгвөл тэдгээр хүүхдүүдийн амьдралаа дээшлүүлэх чадвартай. Манай цэцэрлэгээс гарсан хүүхдүүд бүгд сургуульд орсон. Янз бүрийн сургууль руу дэвшээд явчихсан. Би үүнд маш их баяртай байдаг. Миний ажлыг гол зорилго энэ шүү дээ. Хүүхдүүдийг боловсролтой болгох.
Мөн боловсролоос гадна тэдний хооллолт чухал. Сайн хоол идэхгүй бол сайн боловсрол эзэмшихгүй шүү дээ. Гэртээ хоол муутай байдаг учраас толгой нь сайн ажиллахгүй. Тиймээс бид хүүхдүүдийнхээ хоолонд их анхаардаг. Сайн хоол өгдөг.
-Цэцэрлэгт нь явж, сургуульд орсон хүүхдүүд нь том болоод эргэн ирж уулздаг уу?
-Би хааяа маш хөөрхөн хүүхдүүдтэй уулздаг. Манай цэцэрлэгт сурсан хүүхдүүд буцаж ирж уулздаг. Анх бүгд намайг Жулья эгч гэдэг байсан. Одоо бүгд Жулия эмээ гэдэг болсон. Тэгээд хүүхдүүд маань олон жилийн дараа ирээд уулзахдаа англиар ярьдаг. Тэд сайн сургуульд суралцаж, маш сайн англи хэлтэй болсон байдаг. Түрүү жил яг тийм маш сайн англи хэлтэй хүүхэд ирсэн. Тэр гоё хүүхэд “Жулия. Би таны цэцэрлэгт сурдаг байсан. Намайг санаж байна уу” гэсэн. Би санаж байгаагаа хэлээд бид хоёр хэсэг англиар ярьсан. Надад аймар гоё байсан.
-Өнгөрсөн хугацаанд танай эцэрлэгт улсаас ямар нэгэн тусламж үзүүлж байв уу?
-Би цэцэрлэг байгуулсан. Яагаад гэвэл хүмүүс надад хэлсэн юм. “Хүүхдүүдэд хувиараа тусалбал Засгийн газар юу ч хийх хэрэггүй. Харин цэцэрлэг байгуулбал Засгийн газар хүүхдүүдэд хоолны мөнгө өгнө” гэж хэлсэн. Би ч гэсэн нээрээ тэд өгөх ёстой шүү дээ гэж бодсон. Тиймээс би цэцэрлэг байгуулсан.
Засгийн газар бидэнд мөнгө өгдөг. Гэхдээ хоолны мөнгөө ч бүтэн өгч чаддаггүй.
Манайх хоёр цэцэрлэгтэй. Бас зуслантай. Мөн номын сантай. Бас тоглоом болон дугуйлангуудтай. Хүүхдүүд ирж бүжиглэдэг бас тоглодог. Бас манайд англи, солонгос гээд хэлний бэлтгэл бас байдаг. Олон чиглэлээр хүүхдэд боловсрол олгож, тэдний тав тухтай байлгах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бас том хүмүүст зориулж маш олон семинар хийдэг.
Яг үнэндээ хүмүүс хорооллоо өөрчилмөөр байвал “Манай хороонд ийм юм хэрэгтэй. Тийм юм хэрэгтэй” гээд төлөвлөгөөгөө гаргаж болно. Өөрсдөө Засгийн газартайгаа холбоотой ажиллаж хариуцлагатай байвал миний ажил дуусна шүү. Уг нь ийм ажлыг монголчууд өөрсдөө хийвэл хамаагүй дээр. Яг хэлбэл би монгол хүн биш учраас зарим зүйлсийг би ойлгохгүй шүү дээ.
Монгол улс агуу их түүхтэй. 1990 оноос шинээр хөгжилд хөл тавьж, дэлхийтэй ойртож эхэлсэн гэж хэлж болно. Энд маш их боломж байна. Залуучууд нь бас маш сайн. Гэхдээ бүр гоё гоё юм хиймээр байна. Жаахан хэцүү зүйл нь хүмүүс цөөхөн байна. Дөнгөж 3.5 сая хүн амтай шүү дээ.
-Монголын өв соёлд би хайртай гэж олон удаа дурдлаа. Харин зарим залуус эдгээр соёлыг шаардлагагүй гэж үздэг болсон. Ер залуус гадагшаа явах сонирхолтой болоод байгаа л даа. Европт төрж, өссөн гадаад хүний нүдээр манай өв, соёл яаж харагддаг юм бол?
-Би мориор монгол орноор тойрч маш удаан аялж, хүмүүстэй танилцаж явсан. Монголын хөдөө бүр гоё юм байна. Хэдэн арван мянган жилийн өмнө дэлхий ямар байсан яг тэр хэвээрээ байна. Европоор дэлхийгээр тойрч яваад үзэхэд ийм гоё хадгалагдаж үлдсэн газар байдаггүй. Бусад улс орнуудад маш олон хүн амьдардаг болохоор ихэнх газруудаа хөндөж байшин барьсан. Шал өөр болсон.
Харин яг жинхэнэ дэлхий үзмээр байвал монголд л байна. Бас хамгийн урт удаан үргэлжилж хадгалагдан үлдсэн морины соёл Монголд байна. Өөр газар ийм соёл тасарсан байсан. Гэтэл монголд тасраагүй байна. Чингис хаанаас одоог хүртэл энэ морины соёлоо хадгалж ааваас хүүхдүүдэд дамжин явсаар тэр чигээрээ хадгалагдаж ирсэн байна. Энэ соёл, энэ өв дэлхийд байдаггүй. Өөр газар байхгүй. Заримдаа залуус ийм зүйл чухал биш гэж боддог. Харин энэ аймар чухал байна.
Яагаад гэвэл нэгэн цагт дэлхийн бүх улс морины соёлтой байсан. Манай өвөөгийн өвөөгийн өвөө бас морьтой байсан. Бараг л дэлхийн хүн бүр морины соёлтой байсан. Одоо бид бүгд мартсан. Морио ч өөрчилсөн. Бид морио мартаж машин руу шинжсэн. Гэтэл монгол үүнийг хадгалаад үлдчихэж. Энэ өв маш чухал. Ийм зүйлийг хүмүүс марвал дэлхий маш гунигтай болно. Энэ өв, соёлоо мартаж болно. Бидэнд хэрэггүй юм гэж бодож болно. Харин морины энэ соёл нь байхгүй бол Монголчууд яг монгол хүнээрээ үлдэх үү. Морины соёл байхгүй бол та нар хятад шиг харагдана. Дэлхийн яг монголд л энэ соёл байна. Үүнийг яагаад ч мартаж болохгүй.

-Та бас саяхан болсон мөсний баярт очсон байсан?
-Би сая мөсний баяраас буцаж ирсэн. Би найзуудтайгаа хоёр өдөр морин чаргаар явсан. Аймар гоё байсан. Хүмүүс ер нь хүйтэн газраас жаахан айдаг гэхдээ гоё дулаахан хувцастай байвал явж болно. Тэнд амьдардаг цаатнуудын амьдрал бас маш гайхалтай байна. Тэд маш олон зүйл мэддэг. Би тэднээс бас маш олон зүйл сурсан. Би бас тэдэнд тусалмаар санагдсан. Хүмүүс тэрүүгээр яваагүй бол зам нь ямар хэцүү гэдгийг ойлгохгүй. Газрын зургаас хараад ойрхон газар явах юм байна гэж хардаг ч зам нь хэцүү болохоор замыг нь удаан туулдаг юм байна лээ. Тиймээс би зам барихад нь тусалмаар санагдсан.
-Нутгаа сандаг уу. Цаашид монголд амьдрах уу?
-Би хамгийн сүүлд хоёр сарын өмнө Канадад очоод ирсэн. Би бол монголд дуртай болохоор нутгаа нэг их санадаггүй. Харин гэрийнхэн маань хааяа санадаг. Хүү маань японд байдаг учраас уулзмаар байвал эндээс очдог. Монгол, япон хоёр ойрхон шүү дээ.
Яг үнэндээ Канадад амьдарвал амьдрал маш амархан байна. Дэндүү амархан. Тиймээс энд буцаж ирээд амжуулаагүй. Хийхээр зорьсон ажлуудаа хийдэг. Бас манай адуу бас монголд байна. Канадад надад адуу байхгүй. Тиймээс би энд баймаар байна. Бас удахгүй цэцэрлэгээ томруулаад өөр бас хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулсан шүдний эмч, эмнэлгийн тусламжийн асуудлыг шийдвэрлээд дуусаад би амармаар байна.
Би настай болж байна. Би одоо 65 настай. Гэтэл хэзээ тэтгэвэрт гарах уу мэдэхгүй. Ямартай ч би жаахан тэтгэвэрт гармаар байна. Хүүхдүүдтэй тогломоор байна. Морь унамаар байна. Өөр ажил хийхгүй. Цагаан сарын бууз идээд л байж байвал би маш их баяртай байна. Тэтгэвэрт гараад нөхрийн маань нас бас явж байна. Бид хоёр өөр тийш жаахан аялж үзэх байх. Ямартай ч цаашид монголд амьдарна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн асар өгөөмөр хүн байна.Монголд ядуур�##� улам нэмэгдэж байгаа илт харагдаж байдаг.
ХУЛГАЙЧУУДЫНХАА АЛУУРЧИДЫНХАА ХӨДӨЛМӨРИИН БААТАРЫН ЦОЛ ХЭРГЭМИИН ХУРААЖ ЭНЭ МЭТ АЖИЛСАГ НИНЖИН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ УХААН АЛГА УУ??? ХҮРЭЛСҮХЭЭ
сайн байцгаана уу. Сайхан Бүсгүй байна. АХУ ТӨР ГЭДГИЙГ НЭВТ ТАНЬСАН~МЭДСЭН~МЭДЭРСЭН ХҮН БАЙНАДАА. Англи хэлтэн хүмүүс
"common sense" гэж хэлдэг~өгүүлдэг~хүүрнэдэг~ярьдаг~дуугардаг ЮМ~ЭД~ЗҮЙЛ БИЙ БУЙ БАЙДАГ ЮМ. Энэ нь манай Монголоор, Монгол Биднийхээр юу гэсэн үг вэ гэхээр "АМЬДРАЛЫН УХААН" БУЮУ ЭГЛИЙН~ЭНГИЙНИЙ~ЖИРИЙНИЙ УХААРАЛ, ЭГЛИЙН~ЭНГИЙНИЙ~ ЖИРИЙНИЙ УХААН БОДОЛ гэх юм я�##�т ч үгүй бий буй байдагийг л дуугарч хэлж буй нь тэр. Хөрстийн Хорвоод~Орчлонд, Хүнд амин~мөн~гол, хас~хаш~чанд~ үлэмж тунсаг юу вэ гэдэг явж явж гагц амьдр�##�д бий буй байгаад байх оройд нь гаршгүй~ёроолд нь хүршгүй ном~эрдэм агуулааст эглийг~энгийнг~жирийнг ухаар�##�д, эглийн~энгийний~жирийний ухаан бодолд нэвт боловсорч, таньж, мэдэх эрдэм л юмдаа гэж.
Бу�####�д тустай өөрөө жарг�##�тай байх энэ л хүн болсны хэрэгээ бүтээж яваа буянтан байна даа. Сайхан заяатан юмаа.
Шагн�##�аа хулгайч луйварчин �##�уурчин эрэн сурв�##�жлагдаж байгаа нөхдүүд өгч байснаас ийм хүмүүсээ дэмжих хэрэгтэй
Энэ эмээ бол гайхамшигтай хүн . Төрөөс өгдөг гарзгүй одонгоо өгөх ёстой . Төрөөс хүүхдүүдэд өгдөг бүх тусламж тэтгэвэрийг өгдөггүй . болвол өгсөн гэж иддэг бх . Хүүхдүүдийн х�##�амж тэтгэвэрийг хуулийн дагуу ,бас х�##�амжаас тэтгэмж өгөх ёстой
Sain skhnig huseye huchtei emegtei yum????????????????✊️????
Сайхан сэтгэлтэй хүн байна. Таньд маш их баярл�##�аа.
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж үг бий. Танд буян нь ирнэ ээ.
Танд сайн сайхныг хүсье. Эрүүл энх, урт удаан наслаарай. Танд их баярл�##�аа ????????????
хөөрхөн сэтгэлтэй юмаа
Ядарсан ард түмнээ тэтгэж, дэмжиж, тус�##�ж чаддаггүй Төрийн түшээдээс л дээр хүн байна, Сайн үйлийг сэтгэн хийж яваа, Канад улсын иргэн таньд улам их Амжилт хүсье.
Бидний хийж бүтээж чадахгүй байгааг хийж байгаа мундаг эмэгтэй дээ.
Сайхан Хаваржиж байнауу Би уулзаж болохуу Соёлмаа Би СХДүүрэгт амьдрагдаг
Европт төрж өсөөгүй байхад европ гэж асуух тохиромжгүй. Европ, Канад 2 тэс өөр !
Канад хүний нүдээр гэж асуух байсан байх.
Хүүхдийн төлөө сэтгэлтэй танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
Манай МАК, Сү.Батболд гд Монголоос хулгайлж баяжсан гарууд ганц цэцэрлэг бариад өгчих сэтгэлгүй горойж хатсан хулгайчуудын сэтгэж чадаагүйг энэ агуу эмэгтэй Монголд ирээд хийж өгч бна,
Thank you miss July