УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан, Э.Болормаа нар тойрогтоо ажлаа тайлагнаж явна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар тойрогтоо ажлаа тайлагнаж явна.

Тодруулбал, өчигдөр /2025.01.29/ Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумын, өнөөдөр Бигэр сумын иргэдтэй уулзаж байна. Уулзалтаараа УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Шинэ парламент 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайллаа" гэж онцолжээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа "УИХ-аас 2025 оны төсвийг батлахдаа царцсан барилга, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах зорилго тавин ажиллаж, үр ашиггүй төсвийн хуваарилалтуудад эцэс тавьж чадсан" хэмээжээ.

Тэд 2024 оны УИХ-ын сонгуулийн II тойрог, баруун бүсэд нэр дэвшин сонгогдсон гишүүд билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

муу нохойн оцгор лалар чи идэж ууснаас өөрөөр 60 тэрбум нүүрс автуусныхыгаа үхтэр нь хамгааллаа удахгүй чи өөрөө лалартаж зайлна ойлгов уу муу түгжил

Зочин
Зочин

NUURSCHIN GAR

Холбоотой мэдээ

Back to top button