Улс төрчдийн хүмүүс шургалдаг "Эрдэнэс Монгол” ашигтай ажилласан ТӨК-иудаасаа 170 тэрбумыг нэхэж, менежмент хийх хэрэг байна уу

ТӨК-иудыг олон улсын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд, уул уурхайн бус компаниуд “Эрчис Монгол” нэгдэлд нэгтгэнэ гэдэг үгийг Ерөнхий сайд унагав.
За ТӨК-иудыг цэгцлэх нь, нэгдсэн хуультай, ойлгомжтой процессоор нь явах нь гэж итгэл үнэмшил төртөл УИХ-ын чуулган дээр ярьсан.
Яригдаад байгаа “Эрдэнэс Монгол” нэгдэл нь өнөөдөр өөртөө 39 төрийн өмчит компанийг нэгтгэдэг. Ерөнхий бүтцээр нь харвал зөвхөн үндсэн байгууллага дээрээ давхардсан орон тоотойгоо нийлээд 80 гаруй хүнтэй ч улс төрчдийн өөрийн хүнээ “шургуулдаг” гол талбаруудын нэг төдийгүй Засагт ажлаа тайлагнахдаа л нэг их сүрхий ppt бэлдэхээс цаашгүй хэдэн хүнтэй газар ч гэдэг.
Уг нь нэгдэл болгосноор бусад ТӨК-иуддаа "Эрдэнэс Монгол" бодлогын чиг үүргээр хангаж, өөрсдөө менежмент хийх ёстой боловч өнөөдөр хэдхэн ашигтай ажилласан компаниудтай.
Гэхдээ эрх мэдэл төвлөрсөн газар. "Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийтдээ 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэйгээс 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз. Ерөнхийдөө хайгуулын хэдий хэр хөрөнгө зарах, шинэ орд илрүүлэх гэх мэт бүх процессийг нь нэгдэл нь хянадаг гэсэн үг.
Шинэчлэгдэх юм болоод “Эрдэнэс Монгол” нэгдэл ТУЗ-ийн 270 гишүүний тоогоо 27 болгохдоо төрийн төлөөлөл 51 хувь, 49 хувь нь хараат бус байх шийдвэрлэв. Шийдвэрийг 2022 онд томилогдож очсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засаг хөгжлийн дэд сайд асан С.Наранцогт гаргасан байдаг.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хүн гэж яригддаг С.Наранцогтыг ТӨК-иудын толгойд түр орлогчоос нь жинхэлсэн юм. Нөгөө улс төрөөс хамааралгүй байна гэж амбицладаг гол талбарынх нь нэг уг нь.
Фактууд харвал,
Өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэс Монгол” менежментээ сайжруулж, реформ хийсний хүчээр 394 тэрбумын өр барагдуулж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг бүрдүүлж өгөөд зогсохгүй 2024 онд “Эрдэнэс Монгол” 500 тэрбумыг Хуримтлалын санд төвлөрүүлсэн гэж урд талдаа их эвтэйхэн харагдаад авсан.
Гэвч начир дээрээ, цаасан дээрх баримт өөрийг өгүүлдэг.
Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2023 оны 341 дүгээр тогтоолоор Ирээдүйн өв санд төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоос 552 тэрбумыг бүрдүүлэх ёстойгоос 416 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөө нь 24.6 хувиар тасарсан байгаа юм.
Ингээд Төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлого тасарсан шалтгаан нь юу байв гээд хартал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны цэвэр ашигт ногдуулсан 135.8 тэрбумыг төвлөрүүлээгүйтэй холбоотой байсан.
Яагаад татан төвлөрүүлээгүй вэ гээд илүү нягтлан харвал,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн өмчид ногдох хувьцааны ашгийн орлогоос “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний нэгдлийн бусад ТӨК-иудын дунд үүссэн өр авлагад суутган тооцохыг УИХ-аас даалгасан байгаа юм. Ерөөсөө ТӨК-иас ТӨК-руу нь төсөв, зарлага, ашиг орлогыг нь нааш цааш гүйлгэдэг байдал нь энэ.
Нөгөө “ТӨК-иудыг улс төрчид хөдөлгөж байна” гэж ирээд чухам өөрчлөлт шинэчлэлт хийх гээд байгаа шалтаг нь үндсэндээ “Эрдэнэс Монгол” дээр нь утгаараа хэрэгждэг болж харагдана лээ. ТӨК-иудыг задлана, шинэчилнэ гэдгийн ард өргөн баригдаад байгаа хуульд ерөөсөө л ТӨК-иудыг хэн мэдэх юм, хэний нөлөөлөл тэнд өндөр юм гээд харахаар “Засгийн газар” гэдэг хоёр үг л харагдана.
Ч.Хүрэлбаатарын хүнийг нэг их санаандгүй ч “Эрдэнэс Монгол” руу томилчихсон юм биш. Сангийн яамны нэг нөхөр тэнд оччихоод “бүрэн шинэчилнэ” нэрийн дор бужигнуулж яваа.
ТӨК-иуд нэгнийхээ өрийг дардаг, ашиг орлогын төвлөрөлд нь оролцдог өөрөөр хэлбэл ТӨК нь ТӨК-иа шимэгчилдэг жишээ манайд бий.
Мөн “Эрдэнэс Монгол” Засгийн хуралдаанаар шинэчлэгдэж сайжирснаа гайхуулж, орлого нь өсөн нэмэгдсэн гэдэг мессеж өгөх гээд байсны ард,
2023 оны Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан компанийн дүрмийн дагуу гэдэг үндэслэлээр өөрийн нэгдлийн ашигтай ажилласан 5 компаниас борлуулалтын орлогын 2 хүртэл хувиар тооцож 170.2 тэрбум төгрөгийг менежментийн төлбөрт аваад зарцуулсан зорилго нь тодорхойгүй, төлбөрийн тооцоолол хийгээгүй байсан байгаа юм.
Логикоор бодоход л “Эрдэнэс Монгол” дотооддоо менежментээ үнэхээр сайжруулсан бол жигд ашигтай ажиллах ёстой атал тогтмол ашигтай ажилладаг 5 компаниасаа л татаас авчихсан байх жишээтэй.
Уг нь 2024 оны гуравдугаарт улиралд “Эрдэнэс Монгол” 3.8 их наядын ашигтай ажилласан гээд байдаг.
Яагаад ердөө 5-хан компани нь ашигтай ажилласан байхад ТӨК-иудыг задлаж, "Эрдэнэс Монгол" руу нэгтгэнэ гэдэг чанга дуу гарах болов. Ерөөсөө л одоо байгаа статус нь өөрчлөгдөөд “Эрдэнэс Монгол”-ын харьяа болчихоор ашигтай байна уу, ашиггүй байна уу зарчмын ялгаа байхгүй. Хэний гарт илүү ойр очих нь л чухал.
Ерөнхий зургаар нь харвал тус нэгдэлд харьяалагддаг бусад ТӨК ашиггүй ажилласан байхад ашигтай ажилласнаасаа татаас авч ашиггүйд нь менежмент хийдэг ийм нэгдэл гэж байснаас байгаагүй нь дээр. Ийм байхад нь нэмээд өөр компаниудыг нэгтгэнэ гэж яриад байгаа.
ТӨК-иудаа нэг мөр хувьд гаргавал дээр гэдэг өнцөг л эндээс харагдаад байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу ч хийдэггүй давхардсан бүтэц татан буулгав�##� таарна харин ч харьяа компаниудаа ажлыг нь зүгээр хийлгэхгүй дарамт учруулж баахан цаас нэхэхээс өөр ид шидгүй
бхгүй татан буулгаа. данх тимон шаадаг х�##�тарууд эхлээд эиигээ бхгүй болгодоо шаампарууд
бараан саар�##� г�##�тар тимон данх толгой нь шүү г�##�тар
Болохгүй шүү дээ
Энэ нэг монголчуудыг дэмжээд ч байгаа юм шиг даапа�##�аад ч байгаа юм шиг баахан эрдэнэс нэртэй сонин компаниудад сонгуульд хэн ялсанаас хамаарч 2 намын хүмүүс л ээлжилж ажилладаг юм байна гэж ойлгосон.
Хүмүүсээ байршуулах л арга луйвар хийх гэж байгаа өөр юу ч биш
МАН-АН-Н мафиуудаас олигтойхон юм горидоод нэмэргүй эд үндсээрээ устаж байж цэвэршинэ!!!
Бидний бүх хөрөнгө зоорь энд байгаа гэхэд болно хамгийн уха�##�аг шилдэг мэргэжилтнүүд үнэн сэтгэлээсээ Монголоо иргэдээ гэж ажиллаасай. Та нараас бүх Монголын хувь заяа хамаарна
Энэ Наранхүү гээд байгаа.амьтан бол
Жинхэнэ.хулгайч боловсролгүй даахын
Бөгс долоогч...ёстой ухамсаргүй амьтан
Үүнийг �######�уулаач....
Тагжийсан яг сар агчиншиг шиг
Ямар ч хэрэггүй компани. Сонгон ш�##�гаруул�##�т нэрээр Амарбаясг�##�ан хамаг цүнх баригч, тэд нарынхаа эхнэр хүүхдийг шахсан. Ийшээ өгч байхаар ЭТТ-гийнхэн ногдол ашгийг нэмэгдүүлж авмаар бна.
Амарбаясаагийн цүнх баригч Эрхэмбаатар нь эхнэрээ дотоод аудитаар шахчихсан ч байх шиг
Төрийн өмчит компани ашигтай ажиллана гэдэгт үнэхээр эргэлзэж байна дөө, хүн хүний төлөө ажиллахгүй, хүн өөрийхөө төлөө л ажиллана, энэ чинь капит�##�ист нийгмийн мөн чанар нь биз дээ 🙂
Эрдэнэс Монголыг жинхэнэ утгаар нь сайн ажиллуулсан бол Сингапурын Тимасeк мэт шиг маш зөв бүтэц болох байсан юм. Даанч нөгөө л улс төрчид оролцоод л Хүрэлбаатар өөрийнхөө суганы үс Наранцогтыг шахаад, Амарбаясаа Наранцогт нар ш�##�гаруул�##�тыг нь хүртэл завааруулаад л хог болгосон. Энэ компанийн захирлаар нэр цэвэр, улс төрчдөөс хол өндөр боловсрол туршлагатай хүн тавиад тэр жил хийсэн ш�##�гаруул�##�тыг нь жинхэнэ шигшиж шудрага явуулсан бол ядахдаа нэг ч гэсэн жишиг бүтэц болох байсан
Люмпэн давхаргыг тэжээх хэрэгтэй шүү дээ. Хүүхдийг нь ч болтугай ажилтай байлгасан нэр зүүхгүй бол Бзс-н хөрөнгөөр гадны өчнөөн үнэтэй сургуульд сураад ирсэн охин нь ямар бидэн шиг ажилгүй гээд а-лхайгаад сууж байлтай нь биш, муухайш дээ.
Наранцогт маш муу хүн
ТУЗ-н дарга нь гээд Хэрэг эрхлэхийн нэг хурган дарга авгай ч байх шиг ёстой бүтэхгүй ээ. Та нар зүгээр мэдлэг чадвартай гадаад дотоодод төгссөн з�##�ууст наад компани өг л дөө. Маш олон шилдэг мэргэжилтэн за луусыг ёстой жинхэнэ шудрага ша лга лт авна гэж хошгируулаад нөгөө л заваан хороо араар нь Наранцогт Амараа нар хийсэн
Яг үнэн, бодит асуудлыг хөнджээ, тэгвэл өнгөрсөн жилүүдэд харьяандаа байгаа компаниудынх нь хэдийнх нь �##�дагд�##� буурч, байхгүй болж, ашиг өссөн, эсвэл өсөөгүй вэ, нарийн суд�##�гаа, тайлан, үнэлэлт дүгнэлт гаргаад ир, тэгээд харцгаая
Үнэн шүү. Жишээ нь БХКийг сүүлийн 3 жилийн хугацаанд ХЭНТИЙ НУТГИЙН 1 нөхөр удирдаж бгаа бөгөөд нийтдээ 50иад тэрбумын �##�дагд�##�тай ажиллуулж хангамжийн сэлбэг матери�##�ын үлдэгдлийг 38 тэрбумаар өсгөж өрийг 260 тэрбумд хүргэчихээд дампууруулчихсан бдаг. Гэтэл хэнтийн гар�##�тай ерөнхий сайд, еөкө, хэрэг эрхлэх газрын дарга нарын хүн гэдгээр байсаар л бн. Энэ тэгээд шударга ёсд нийцэхүү. Үнэхээр аймаар асууд�##� нь 3 жилд хүний амь эрсдлүүлсэн осол 2 гаргасан бас түүнийгээ ажлын тайландаа нуусан бх юм. Мөн түүний дэд захир�##� нь садангийн хүн нь болсон,хүүхэд нь 8.5 тэрбумын �######�ангийн хэрэгт ш�##�гагдаж бгаа тухай багануурынхан амдамжин ярих юмаа. Данхан толгойт хариуцлага тооцооч энэ нөхөртөө. Өөрөө их л шударга гээл бх юмаа. Бүү мэд...
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Энэ Наранцогтбхад энэ хүнээс үр дүн хараад хэрэггүй бүгдэдтэй сүлбэлдсэн архаг хулгайч
Энэ заваан Наранцогтоо төрөөс аваачээ Хүрэлбаатараа
Daisogiinhan hovdiin must sumiin guilagchinguud
Зүгээр л зүй бус хүмүүс ажилладаг бүтэхгүй газар даа