Нийгэм мэдээ

Өвөрхангай Увс аймагт цас, мөсөнд цөмөрсөн хоёр тохиолдол гарлаа

Энэ оны нэгдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Өвөрхангай, Увс аймагт автомашин цасанд суух, мөсөнд цөмөрсөн хоёр тохиолдол гарлаа.

Энэ талаар "Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан  багийн “Хавчлын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т , сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Ssangyong-Rехton” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан. 

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн "Боршоо гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин 01.26-ны өдөр голын мөс рүү цөмөрч орсон гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргасан" хэмээн мэдээллээ.

З.УЧРАЛ 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button