Францад суух Элчин сайд А.Баттөр Оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт шалгагдаж эхэлжээ

Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ илрүүлсэн тухай бид өнөөдөр /2019.12.24/ мэдээлсэн. Тэгвэл оффшор бүсэд мөнгө угаасан энэхүү эрхэм нь Франц улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд А.Баттөр байжээ. Тэрбээр саяхан Улаанбаатарт болсон Элчин сайдуудын уулзалтад оролцсон боловч уулзалтаа дуусгаад буцах үед нь хилийн хориг тавьсан байна.
Тиймээс А.Баттөр нь хил нэвтрэх боломжгүй болж, одоо Улаанбаатарт, АТГ-т үргэлжлүүлэн шалгагдаж байгаа аж.
Тэрбээр, визний хураамжийн мөнгийг гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан авсан байж болзошгүй юм байна. Түүнчлэн тухайн мөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа ажээ.
Энэ талаар АТГ, “Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан” гэх тайлбар хийгээд байгаа юм.
А.Баттөр гэж хэн бэ
- Намын харъяалал: Ардчилсан нам, МоАХ
- Гэр бүлийн байдал: Эхнэр хоёр хүүхэдтэй
- Мэргэжил: Статистикч, эдийн засагч
- Эрдмийн зэрэг: Хөгжлийн ухааны магистр цолтой (Master of Development Policy)
- Цол: Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
Боловсрол эзэмшсэн байдал:
- -Европын Стратеги, олон улсын харилцааны төв (European Center for Strategic and International affairs)
- -Брюссель, Бельгийн Вант Улс 2009-2010-Викторийн Их Сургууль Веллингтон,
- -Шинэ Зеланд 2000-2001-Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль Москва, ОХУ 1984-1989
Ажлын туршлага:
- Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын Хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд 2008 оны 5 дугаар сараас хойш
- Терравокс/Terravox компани Хамтарсан дарга, хувь нийлүүлэгч 2006 оны 2 дугаар сар – 2008
- Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд 2004 оны 11 дүгээр сар – 2006 оны 2 дугаар сар
- Infrastructure Consulting Co Ltd Зөвлөх, хувь нийлүүлэгч 2000 оны 7 дугаар сар – 2004 оны 11 дүгээр сар
- Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, технологийн сайд 1998 оны 12 дугаар сар – 2000 оны 7 дугаар сар
- Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Монгол Улсын Гадаад хэргийн яам 1996 оны 8 дугаар сар – 1998 оны 12 дугаар сар
- ЮНЕСКО Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан Парис, БНФУ 1992 оны 6 дугаар сар – 1996 оны 8 дугаар сар
- Соёлын атташе Монгол Улсын Элчин сайдын яам Парис, БНФУ 1992 оны 6 дугаар сар – 1996 оны 7 дугаар сар
- Монгол Улсын Гадаад хэргийн яам Атташе 1989 оны 6 дугаар сар – 1992 оны 6 дугаар сар
- Гадаад хэл эзэмшсэн байдал: Англи, орос,








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухамсар муутай нэгэн байжээ. Сурсан мэдсэн нь их л юм. Их л хариуцлагатай ажлууд эрхэлж байж. Даанч үйлдэл нь дэндүү итгэмээргүй муухай юм. Ардчилалаас хойшхи Монголын улс төр баригчдын нийтлэг дүр гэх үү дээ.
novsh umdaa.ulsdaa orj ireh mongiig amindaa ashiglaj bdg
Ховдын жижиг ястнууд мөн ойрын хараатай нөхдүүд юм даа элбэгдорж гэж оркийг юу гээд бодчихсон юм бэ
Zailaarai, uuruu jinhene jijig bolovsrolgui ork bnadaa. Ene chin hudlaa medee geed bh chin. Nerteigeer ni aris unguur ni ylgavarlachaach
AN-iin Punsalmaa Odontuya 2 bas ajilj oloogui Danstai shd. Tedniig yah we? MAN-iin humuus shudee bas
Женко ич хүүрээ. Эбэг барих гээд чадахгүй Баттөр лүү орж бгааг ардчиллын төлөө зүтгэсэн бүх хүн мэдэж бна... Балиар муу атаач оёдолчин
Humuusee ene chin zohion baiguullagat medee gene shuu, setguulch nar u ch bichehed belen bolchij