Нийгэм мэдээ

Х.Ганхуяг: НӨАТ-ын буцаан олголтыг 20-100 хувь болгох, ААН-ийн татварыг шатлах санал хүргүүллээ

Татварын багц хуулийн шинэчлэхээр УИХ-д ажлын хэсэг байгуулж, салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа.

Одоогийн байдлаар ажлын хэсэг ямар санал боловсруулж, Сангийн яаманд хүргүүлж буй талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр “Татвар төлөгчид, иргэд, эрдэмтдийн саналыг үндэслэж хэд хэдэн саналыг хүргүүлж байна. Тухайлбал, НӨАТ-ын тухай хуульд шатлал нэвтрүүлэх зүйтэй.

Иргэн худалдан авалтын,

  • 500 мянгаас доош дүнд 100 хувийн
  • 500-800 мянган төгрөгт 50 хувийн
  • 800 мянгаас дээш дүнд 20 хувийн буцаан олголт авдаг байхыг тохиромжтой гэж үзсэн.

Нөгөө талаар ААН-үүдэд ч татварын асуудал хүчтэй тулгамдаж байгаа. Иймд ААН-үүдийн хувьд НӨАТ төлөх тодорхой хугацаа өгдөг байх шаардлагатай гэж үзлээ. Дор хаяж 2-3 сарын хугаца өгөх нь зөв.

Мөн ААН-үүдэд татварын оновчтой шатлал хэрэгтэй байна.

Ер нь ХХОАТ-ын дээд хэмжээг 10 хувиар тогтоох буюу шаталсан байдлаар хөнгөлөх нь зүйтэй” гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

Ёстой дүр эсгэж байна даа. Сард өөрийнхөө өгсөн 50 төгрөг авах гээд л хэрүүл хийгээд зогсож байх уу. 50 төгрөгөө өгөхгүй байсан дээр үү гэдгийг ямарч тэнэг хүн ойлгож байгаа үүнийг ямар юмных нь шатлал гэх вэ дээ. Инээдтэй юм

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

9999
9999

ИЙМ ХАЧИН ХОРЛОГЧИДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ БОЛЬЁ ДАВАРСАН НОВШ

Холбоотой мэдээ

Back to top button