УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Алтангэрэл хар тамхины ажиллагаагаа ОХУ-аар хянуулж, тус улсад цагдаа бэлтгэх талаар Колокольцевтэй ярилцжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ЦЕГ-ын дэд дарга, ШШГЕГ-ын газрын дэд дарга нарыг дагуулан ОХУ-д гурван өдрийн турш томилолтоор явж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Харин энэ томилолтынхоо хүрээнд ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев, Хууль зүйн сайд К.А.Чуйченко нартай уулзалт хийж, ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Криминалистик шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцана гэдгээс өөр тодорхой мэдээлэл байгаагүй.


Тэгвэл тус томилолтоор сайд О.Алтангэрэл болон ОХУ-ын албан тушаалтнуудын хооронд яригдсан зарим асуудлыг ОХУ-ын Информационное агентлаг ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдэгдлээс эш татан мэдээллээ.

Тодруулбал, ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй хийсэн уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Ингэхдээ ихэнх улс орнууд барууны орнуудын улс төрийн бодлогоос болж ОХУ-ын хэрэгтнүүдийг эх оронд нь шилжүүлэхээс татгалзаж байгаа. Харин Монгол Улсад энэ асуудал хэвийн байгааг саяхан интерполоор эрэн сурвалжилж байсан залилангийн хэрэгтэн Чита хотын иргэнийг Монголд баривчилж, ОХУ-л шилжүүлсэн явдлаар О.Алтангэрэл бататгав.

-ОХУ-ын Дотоод хэргийн сайд Колокольцев, О.Алтангэрэл хоёрын яриа-

Мөн тэрбээр цагдаагийн боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхийн чухлыг онцолж, энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын Дотоод хэргийн сайд Колокольцевт илэрхийллээ. Харин Колокольцев Монгол Улсын хар тамхины эсрэг явуулж байгаа “Суваг” ажиллагаанд ажиглагчаар оролцохыг санал болголоо” гэж мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
9999
9999
2 сар 1, 2025 10:37

зөв ш дээ. баян айлын хүүхдүүд хамаар�##� бүхий хүмүүс л ГЭРЭГЭЭ ШАНГРИЛАГААС АРГАЛНА ГЭЖ БОДООД эцэг эхийгээ дуурайгаад СААГИЖ ЮУ Ч ХИЙЖ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙВАД МАЙ ШҮҮ. ДАРАА НЬ ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРААР ХЯНУУЛНА

Арай ч үгүй байлгүй дээ !
Арай ч үгүй байлгүй дээ !
2 сар 1, 2025 11:32

Одоохондоо, ертөнцийн хамгийн хүчтэй дарангуйлагч, дэлхийн хамгийн харгис түрэмгий цагдаагаар тодроод байгаа Орост цагдаагаа бэлтгэвэл юу болох вэ ?!
Арай ч үгүй байлгүй дээ !!!

Зочин
Зочин
2 сар 1, 2025 20:57

Гулаг байгуулахыг зөвлөнө. Мянга мянгаар нь хядахыг заана. Хэн ч МАНы эсрэг сөрөг комент IP гаа нуугаад ч бичиж зүрхлэхгүй болно.

....
....
2 сар 1, 2025 12:51

Buur kharin ch oros shig har tamhi ni hynaltaa aldsan tsagdaa tsereg gaali ni uursduu orootsoldson uls manaihiig yostoi hereglegch bolgood hayna biz ene i

Зочин
Зочин
2 сар 1, 2025 15:34

Хамгийн хямд эсхүл үнэгүй сургахад энэ л хамгийн зөв сонголт. Яваандаа өөр болох байх

Зочин
Зочин
2 сар 1, 2025 19:09

Цагдааг оррсорс өөр улсад бэлдэх цаг болсоон. Гэхдээ амeрик цагдаа нар ч бас л оросоос ширүүн шүү дээ

Зочид
Зочид
2 сар 1, 2025 19:26

Алтангэрэл сайн байна цагдааг.бүр ану д.бэлтгэх т�##�аар ярилцв�##� .манөй согтуу танхай гэр бүлийн хүчирхийлэгчдийг жинхэнэ утгаар нь номонд оруулж өгнө дөө

Зочин
Зочин
2 сар 2, 2025 02:23

ARAI YGYI BAILGUI DEE . ENE NUHUR CHIN ARDICHILSAN NAMIIN HUN SHUU DEE YUN FASHIST OROS BOLOOD BNAAA?

Зочин
Зочин
2 сар 2, 2025 10:42

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 2, 2025 13:14

Орост цагдаагаа бэлтгэвэл манай цагдаа шууд л улс төрийн байгууллага болно ! Тэгээд цагдаагийн нам гарч ирнэ шүү !!! Хүүк зэрэгцүүлээд Цэргийн нам бай гуулнаа !
МАН ч 1921 онд цэрэгтэй байсан ш дээ ! "Ардын намын цэрэг" гэж байлаа !!!
Тэгээд цэрэг, цагдаа хоёр нь хоорондоо байлдаж ч мэд нэ дээ....

Бодит байдал
Бодит байдал
2 сар 2, 2025 14:09

Ан-ын энэ м�##� оросыг шүтэхээс өөр юм мэдэхгүй ,арай арай.Одоо цагдаагийн нам байгуулж даргаар нь очих нь!

Bibi
Bibi
2 сар 2, 2025 18:00

Yooyo yu ch helehev dee nere

Холбоотой мэдээ

Back to top button