Нийгэм мэдээ

Цаачдын баяр энэ сарын 20, 21-нд болно

Хөвсгөл аймагт цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой “Цаа, цаачдын баяр” хоёрдугаар сарын 20, 21-нд Цагааннуур суманд болох тов зарлагдсан байна.

Уг баярт ирж, тува, дархад дуу, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн үзэж, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд зохион байгуулах буухиа тэмцээнд оролцож болно. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаанаас бэлэг, дурсгал худалдан авах боломжтой аж.

Цагааннуур сум 2023 онд 2931 цаатай байсан бол өнгөрсөн жил 2765 цаа тоолуулжээ. Тооцоолон үзвэл цаа 5.7 хувь буюу 166-аар цөөрчээ.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

дутсан цаа нь монголчуудын гутал болсон !

Зочин
Зочин

Юун баяр вэ?. Баяр ёслолоо багасгаж ажлаа их хийж байж хөгжинө шүү дээ.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button