Нийгэм мэдээ
Монгол хэл, бичгийн шалгалтын хуваарьтай танилц
Монгол хэл, бичгийн шалгалтыг эх хэлний мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор 2014 оноос эхлэн ЭЕШ өгөх 12 дугаар ангийн сурагчдаас жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг болсон байдаг.
Энэ жил ЕБС-ын 10, 11, 12 дугаар ангийнхнаас тус шалгалтыг авах журам Боловсролын яамнаас боловсруулжээ. Энэ нь одоогийн байдлаар хараахан батлагдаагүй байна.
Харин шалгалт авах товыг баталсан байна. Өмнө нь нэг өдөрт багтаан авдаг байсан бол энэ удаа гурав хоног буюу дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрийг дуустал авахаар болжээ.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.