Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн гэх мэдээлэл худал

Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс үүдэн Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өгсөн байна.

Одоогоор нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд үзлэг шинжилгээ хийж байгаа аж.

Харин цахим орчинд цацагдаад буй "Хан-Уул дүүргийн 19-р хороонд менингококк халдварын сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д үзлэг шинжилгээ хийлгэж байна" гэх мэдээлэл худал. Өнөөдрийн байдлаар менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй бөгөөд даваа гаригт албаныхан мэдээлэл өгнө" хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм.

бичвэр нарын зураг байж магад

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button