Байгаль орчин

Булганы Баян-Агт сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт өнөөдөр 11:32 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөсөн байна.

Газар хөдлөлт тус аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км, Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвөөс зүүн зүгт 26 км, Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.

Өнгөрсөн оны сүүл буюу 12 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс 19 км зайд 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдэж байсан билээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button