"Түмэн тэмээний баяр" Өмнөговь аймагт 26 дахь жилдээ зохиогдож байна

Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллагааны арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилгоор анх 1997 онд “Түмэн тэмээний баяр” арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Үүнээс хойш 26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Уг баяр нь Монголын аялал жуулчлалын салбарын томоохон, анхдагч арга хэмжээний нэг бөгөөд 2016 онд 1108 тэмээ барианд оруулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан билээ.

Энэ жил Өмнөговь аймаг 148 мянга 200 тэмээ тоолуулж, 58 мянган тэмээгээр Дорноговь удаалж, 52 мянга 500 тэмээ тоолуулснаар Баянхонгор аймаг гутгаарт бичигджээ. Уламжлал ёсоор "Тэмээтэй сайхан хос", "Шилмэл буур", "Шилмэл ингэ" шалгаруулах тэмцээн, “Тэмээн поло” тэмцээнийг мөн зохион явуулсан байна. Энэ жилийн хувьд аймгуудаас 120 гаруй бизнес хувиараа эрхлэгч, 50 орчим аж ахуй нэгж худалдаа үйлчилгээ үзүүлсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.