15 настай охин согтуурсан үедээ найз хөвгүүнээ мэсээр хөнөөжээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороололд гурав хоногийн өмнө буюу /2025-02-01/-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн 15 настай охин 16 настай найз хөвүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарсан байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ хэрэгтэй холбоотой дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн. Хэрэгт холбогдсон этгээд буюу 15 настай охин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 16 настай найз хөвүүнээ мэсээр хөнөөсөн болох нь тогтоогдсон. Одоогоор тус хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өглөө.
Холбогдох хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пээ, яанаа??!!
Гичий
Peeeh ymr aimr ymbe