Жижиг намууд шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлсээр байна

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөн тухай хуулийн төслийг өөрчилснөөр, намууд шинэчилсэн дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүрэгтэй болсон.
Тэгвэл 2025 он гарснаас хойш ШИНЭ нам, Монголын ногоон намууд УДШ-д шинэчилсэн дүрмээ бүртгүүлэхээр хүргүүлжээ.
Өчигдрийн хувьд, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Монголын ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхүүгээс ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жижиг намууд дүрмээ шинэчлэн хүргүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай, товчхондоо "Амжихгүй байна" гэж олноор хүсэлт гаргасны дагуу сунган, 2025.12.31 болгосон.
Угтаа үүний цаана эрх баригч гурван намын ашиг сонирхол бий гэж шүүмжилсэн юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch