УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо

Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов.

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажсан байна.

Тогтоолын 2 дахь заалт: “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол бүрэн эхээр нь танилцах бол ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗГ нохойн баас шиг юм хийж байхын өвөл хаврын уралдааныг хорьж чадахгүй адгуус тамлаад

Иргэн
Иргэн

Өвөл хаврын уралдааныг хорь угаасаа зэрлэг адгуус нялх хүүхдээр зугаацдаг энэ зэрлэг зугаа зөвхөн монголд байдаг гэнэм.2019 онд Төв аймагт аялаж явсан нэг норвеги гэр бүл өвлийн уралдаан үзчихээд уралдаад ирсэн унаач хүүхдийн зургийг аваад шууд ухаан алдаж унаж байсан.Яагаад гэвэл хөөрхий нялх хүүхдийн нус нулимс нь гоожоод энгэрт нь хөлдчихсөн хацар нь хайрагдсан хөөрхий хүү цагаан шүдээ яралзуулан гэнэхнээр инээхэд эхнэр норвеги шууд ухаан тавьсан.Үүнийг тэнд байсан хүмүүс гэрчилнэ ёстой муухай яраглал тамлал чинь энэ шүү бысдануудаа өөрсдийг чинь төмсөгийг чинь савчуулаад уралдуулахаа амлая бысда гэж...

96696832
96696832

96696832

96696832
96696832

Bi 16 nas gj sanal tavisiim.harin 18 nas bolloo bayrallaa

Холбоотой мэдээ

Back to top button