П.Батчулуун эмч зүрхэндээ яаралтай стент тавиулж, биеийн байдал нь тогтворжжээ
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болж түүнд 2.6 жилийн хорих ял оноосон байдаг.
Тэгвэл, П.Батчулуун биеийн байдлын улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдээд байсан. Харин яаралтай зүрхний стент тавих мэс засалд орсон бөгөөд одоо эрүүл мэндийн байдал нь тогтворжжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ярьсан байна.
Тэрбээр "Өнөөдөр УГТЭ-т очиж, эргээд ирсэн. Зүрхний үйл ажиллагаа нь 40 хувьтай байсан байна. Иймд яаралтай стент тавьж, биеийн байдал нь дээрдсэн гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад амь алдаж болзошгүй эрсдэлээс хамгаалжээ" хэмээжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хурдан эдгээрэй
Ийм мэргэжилтэй эмч хэд байгаа бол ялыг нь эдлүүлээд бас ажиллуулж болдоггүй юм болов уу
Hvnii erhten hulgailsan hvn yl awah n zow yl n bag bna oshoo nemej yllah heregtei
ENE EMCHIIG UURIIG DONOR BOLGOJ ED ERHTENIIG AVAH HTEI