УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-аас ирэнгүүт энэ сарын 18-нд ээлжит бус чуулган зарлаж болзошгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны хооронд БНХАУ-д ажлын айлчилж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт мөн гарын үсэг зурна .
Үүний дараа буюу энэ сарын 18-нд ээлжит бус чуулганы товлон зарлаж, хуралдуулах чигтэй байна.
Ээлжит бус чуулган зарлавал,
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал,
- Элчин сайд нарыг томилох,
- Засгийн газраас өргөн барих Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл,
гэхчлэн асуудлуудыг хэлэлцэх хүлээлттэй байгаа.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.