I хороолол, Яармаг орчмоор агаарын бохирдол их байна
2025 оны хоёрдугаар сарын 6-ны буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн Нэгдүгээр хороолол, Таван буудал, Толгойт орчимд хүхэрлэг хий агаарын чанарын стандартаас давсан бол азотын давхар исэл, PM10, PM2.5 тоосонцор нь бүх цэгт хэвийн түвшинд байсан талаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.
Харин өнөөдөр Богд хааны музей орчимд агаар цэвэр, Бөхийн өргөө, 100 айл, Таван буудал орчимд хэвийн түвшинд байна. Харин Налайх, Амгалан, Шархад, Хайлааст, Ургах наран хороолол, Нисэх, Баруун дөрвөн зам, Мишээл экспо орчимд агаар бага бохирдолтой бол Яармаг, ДЦС, Нэгдүгээр хороолол, Зурагт, Толгойт, Дамбадаржаад улаан түвшинд буюу агаар бохирдолтой байгаа аж.
Мөн цаг уурын байгууллагын мэдээлснээр өчигдөр /2025.02.06/ Улаанбаатар хотын хамгийн хүйтэн өдөр байжээ.
Б.НОМТ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.